×
Улс төр 6 Арваннэгдүгээр сарын 2012
Сирийн байдалд зориулсан хумуунлэгийн форум 11-р сарын 9-нд Женевэд хуралдах тухай енеедер НУБ-ын хумуунлэгийн асуудлыг зохицуулах газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Йенс Лаерке сэтгуулчдэд мэдээллээ. Тууний хэлснээр «форумын зорилго мэдээлэл солилцох ба дэлхийн хамтын нийгэмлэгээс тусламж узуулэх хучин чармайлтыг дайчлахад оршино. Уулзалт зохион байгуулах, зохицуулах шинж чанартай болно.
Сирийн хямралыг зохицуулах асуудлаар Женевэд тохиролцсон зүйл НҮБ-ын АЗ-ийн шинэ тогтоол болж хувирах ёстой гэж НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими мэдэгдлээ. Тэрээр сэтгүүлчидтэй уулзахдаа сирийн асуудлыг цэргийн хүчээр шийдвэрлэж болохгуйг тэмдэглэв.
Оросын БХЯ тэргүүнийг огцоруулжээ. Владимир Путин энэ тусгай газрын удирдагч Анатолий Сердюковыг огцоруулав. Онц байдлын яамны тэргүүн, Москва мужийн засаг дарга асан Сергей Шойгуг шинэ сайдаар томилов. БХЯ-ны үйл ажиллагаантай холбоотой мөрдөн байцаах ажиллагааг обьектив шинж чанартай болгохоор Анатолтй Сердюковыг огцоруулсан гэж Владимир Путин тайлбарлан хэллээ.
Сирийн сөрөг хүчнээс улс орныхоо байдалд өгөх үнэлгээг Москва сонирхож байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Сирийн хүүчин ерөнхий сайд, хилийн чанад дахь сирийн сөрөг хүчний зүтгэлтэн Рияд Хижабтэй уулзахдаа мэдэгдэв. Москва Сирид гал зогсоохын төлөө байна. Гэвч энэ зорилгоор үйл ажиллагаа зэрэгцээ явуулах хэрэгтэй гэж Лавров тэмдэглэв.
Өнөөдөр Амманд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Сирийн сөрөг хүчний талд орсон хүүчин ерөнхий сайд Рияд Хижабтэй уулзана гэж Оросын ГХ-ийн дэд сайд Михаил Богданов сэтгүүлчдэд мэдэгдлээ. Уулзалтаар сирийн зохицуулалтын асуудлыг хэлэлцэнэ. Сирийн эрх баригчидтай хэлэлцээ хийхэд сирийн сөрөг хүчнийг итгүүлэхийг оросын тал оролдож байна гэж тэрээр хэллээ.
НҮБ - ын АЗ Женевын хамтарсан мэдэгдлийг сайшаах ёстой. Энэ тухай НҮБ - ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими мэдэгдэв. Оросын ГХЯ – ны тэргүүн Сергей Лавров зарим орнуудын женевын шийдвэрийг мөрдөхөөс үл татгалзсан энэхүү байдлыг Сирийн дэглэмийг ямарч үнээр хамаагүй огцруулах гэсэн эрмэлзлийг харж байна.
Өнөөдөр АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ. Нью-Гэмпшир муж улсын Диксвилл-Нотч жижиг суурингийн 10 оршин суугч уламжлал ёсоор бусдаас туруун санал өгөв. Тэнд сонгуулийн хэсэг 00.00 цагт нээгдээд нэг минутын дараа хаагддаг. 1960 онд энд шөнө дунд санал хураах уламжлал бий болсон. Тэр үед Диксвилл-Нотч өр бус цагт санал хураах эрхтэй болжээ.
Энэ өдрүүдэд Лаост хуралдаж байгаа «Ази-Европ» форумын ажлын 2 дахь өдрийг цөмийн ба хунс, эрчим хучний аюулуй байдлын асуудалд зориулав. Эдугээ стратегийн тогтонги байдалд нөлөөлэх олон улсын аюулгуй байдлын бух хүчин зуйлийг харгалзан үзэх нь зайлшгуй чухал гэж форумд оролцож байгаа Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев онцлов.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин батлан хамгаалахын сайд Анатолий Сердюковыг огцоруулаж, урьд Москва мужийн засаг дарга асан Сергей Шойгуг БХЯ-ны тэргүүнээр томилов. Өнөөдөр төрийн тэргүүн Шойгуг Москва орчмын өргөөндөө хүлээн авч уулзаж, боловсон хүчний халаа сэлгэлгээ хийснээ мэдээлэв. БХЯ-ны тойрны байдлыг обьектив үүднээс мерден байцаах нөхцөл бүрдүүлэхийн тулд ийн шийдвэр гаргасан гэж Путин тайлбарлан хэллээ.
Цөмийн зэвсэгтэй хэт гүрэн улсын төрийн тэргүүн, өрнөдийнхний удирдагчийг сонгох системийн хачин, хуучирсан тал АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам тод илрэв. 2000 оны сонгуулийн үр дүнг гуйвуулсан хэрэг явдал тус улсад давтагдаж болзошгүй. XVIII зууны шувтаргаар Америкийн бооллогын байгуулалд тохируулж байгуулсан сонгуулийн систем ХХI зууны үед ямар уршигтай болох нь тодрон харагдав.
НҮБ болон АНУ Пакистанд байрладаг афганы талибуудын “Хакканы сүлжээний ”эсрэг хориг гаргав. Одоо НҮБ - ын гишүүн бүх орнууд нь өөрсдийн нутаг дэвсгэр дээр байгаа алан хядагчдын банкны дансуудыг “битүүмжилж”, шилжин явахад болон зэвсэг нийлүүлэхэд хориг тавих юм. АНУ - ын алан хядагчдын жагсаалтанд оруулсан “Хакканий сүлжээ “нь афганы талибуудын томоохон бүлэглэлүүдийн нэг юм.
ОХУ - ын ерөнхий сайд Дмитрий Медведев олон улсын хамтын нийгэмлэгийг хүрээлэн байгаа орчны шийдвэрлэх асуудлуудад нухацтай хандаж байхыг уриалав. Тэрээр Лаосын нийслэл Вьентьян хотод “Ази-Европ “ чуулганы ДХУ- дээр хэлсэн үгэндээ бүх улсууд агаарт хийн хаягдалыг багасгах хөтөлбөрт оролцох ёстой гэж тэмдэглэв. Эс тэгвээс уг хөтөлбөр ашиггүй байх болно.
БНАСАУ цөмийн гүрэн болсон тул, МАГАТЭ Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийн асуудалд хутгалдаж чадахгуй. Энэ тухай даваа гаригт НҮБ - ын дэргэдэх Умард Солонгосын байнгын төлөөлөгчийн орлогч Ли Дон Иль тус байгууллагын дэлхийн цөмийн аюулгүй байдлыг хангах асуудалд агентлагийн гүйцэтгэж байгаа үүрэгт зориулсан ерөнхий ассамблейн чуулганы хуралдаан дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв.
 Орос улс сирийн ирээдүйг олон улсын бүтцүүд юм уу, ямар нэгэн хүчнүүд бус, харин түүний ард түмэн өөрөө тодорхойлох ёстой гэдэгт итгэлтэй байна. Энэ тухай ОХУ ын ерөнхий сайд Дмитрий Медведев Лаосын нийслэл хотод нээгдсэн Вьентьяны “Ази-Европ” дээд хэмжээний уулзалтын Бүгд хурал дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Сирийн байдал их түгшээж байна.
  Сирийн дотоод мөргөлдөөнд оролцож байгаа нэг ч талыг Орос улс дэмжихгүй байгаа гэж ОХУ ын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров египтийн “Аль-Ахрам” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. “”Бид сирийн ард түмэнд нааштай сайн хандадаг “гэж тэр онцлон тэмдэглэв.
АнУ-ын одоогийн ерөнхийлөгч Барак Обама өрсөлдөгч Митт Ромнийг хоёр хувиар түрүүлж явна. Хамгийн сүүлд хийсэн санал асуулгын дүнгээр Цагаан ордны эзэнийг сонгогчдын 48 хувь, түүний өрсөлдөгчийг 46 % дэмжиж байгаа аж. Санал хураалтын эцсийн дүн оршин суугчид нь ардчилагчдын төлөө, бүгд найрамдахчуудын төлөө ээлжлэн өгөх “эргэлзээтэй мужуудаар” дуусах юм.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012