×
Улс төр 5 Арваннэгдүгээр сарын 2012
Төрийн зөвлөлийн еренхий сайд Вэнь Зябао гэр бүлий нь эд хөрөнгийг 2,7 тэрбум ам доллароор үнэлсэн New York Times сонины мэдээллийг шалгахыг санаачласан тухай өнөөдөр хонконгийн South China Morning Post сонин мэдээллээ. Саяхан ерөнхий сайд дээрх сонины мэдээллийг мөрдөн байцаах мэдүүлэг ХКН-ын ТХ-ны УТТ-нд шилжүүлсэн байна.
Японы засгийн газраас «Сирийн анд нөхдийн бүлгийн» уулзалтыг энэ сарын сүүлээр Токиод хийлгэх санал дэвшүүлсэн тухай өнөөдөр Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Осаму Фузимура мэдэгдлээ. Түүний хэлснээр сирийн ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн эсрэг хориг үр дүнд хүрэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.
Өнөөдөр Токио Вашингтон хоёр японы нутаг дэвсгэрт хамтын цэргийн сургууль явуулж эхэллээ. Японы 37, америкийн 10 мянган цэрэг 11-р сарын 16 хүртэл үргэлжлэх цэргийн сургуульд оролцоно гэж японы Эн-Эйч-Кей телевизийн суваг мэдээлэв. Цэргийн сургууль японы Окинава муж улсын хүн амьтангүй нэгэн арлын ойроцоо явагдаж байна. Хоёр орны цэрэг тэнгисийн ба агаарын десант буулгах ажиллагааг сургуулилах юм.
Сирид шат шатаар гал зогсоох тухай хятадын санаачилга Женевийн албан мэдээг хэрэгжүүлэх зорилгоор хийх алхамуудын тухай оросын саналд нийцэж байна гэж ГХ-ийн дэд сайд Михаил Богданов мэдэгдэв. Түүний хэлснээр Москва шат шатаар гал зогсоох асуудлыг сирийн засгийн газар болон сирийн сөрөг хүчний хэдэн бүлэг түүнчлэн НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлегч Лахдар Брахимитай авч үзэж хэлэлцэсэн юм.
Японы «хойд нутгийн» асуудал эрхлэсэн сайд Синзи Тарутоко өмнөд Курилын арлуудыг японы эрэг дээрээс ба хөлөг онгоцоор явж үзэв. Япон эдгээр арлыг «хойд нутаг» гэдэг. Өчигдөр Тарутоко Хоккайдо арлын Носаппу хошуунд очиж, эрэг дээрээс эдгээр дервен арлыг үзсэн тухай өнөөдөр японы NHK телевизийн компани мэдээллээ.
Японы ерөнхий сайд асан Ёсиро Моро ерөнхий сайд Ёсихико Нодагийн энэ оны 12-р сард Москвад хийх айлчлалыг бэлтгэхээр энэ сарын сүүлээр Орос улсад айлчилна. Киодо агентлагийн мэдээлснээр Мори Оросын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах бодолтой байна. Японы хуучин ерөнхий сайд Оросын удирдагчтай итгэлцэх харилцаатай байна.
Орос улс Вьетнамтэй цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлж, вьетнамын мэргэжилтнүүдийг цаашид сурган бэлтгэхэд бэлэн байна гэж ерөнхий сайд Дмитрий Медведев энэ сарын 6-7- тус улсад айлчлахынхаа өмнө вьетнамын мэдээллийн агентлаг, VTV телевиз, «Вьетнамын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Вьеинамын талаас хүсвэл Орос улс вьетнамын мэргэжилтэн түүний дотор офицеруудийг цаашид бэлтгэнэ гэж Медведев нэмж хэллээ.
Төрийн байгуулалтын өөрийн загварыг бусад улсад шилжүүлж, үнэ цэнэт зүйлээ экспортлох гэсэн оролдлогууд амжилт гаргахгүй байна гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров египетийн «Аль-Ахрам» сонинд өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. Тэрээр «арабын хавар» гэгчийг хөндөн ярьсан байна. Шинэтгэл явуулж байгаа нийгэм гаднын оролцоогүйгээр ардчилсан үйл явцын хурдац, хэлбэрийг өөрөө тодорхойлж сонгон авах ёстой гэж тэрээр онцлов.
ОХУ-ын еренхий сайд Дмитрий Медведев Зуун Сибирь, Алс Дорнодын үйлдвэрүүдээс байгалийн шингэрүүлсэн хийг нийлүүлэх хэтийн төлөвийг Вьетнамын удирдагчидтай авч үзэж хэлэлцэнэ. ОХУ-ын засгийн газрын тэргүүн Вьетнамын ерөнхий сайдын урилгаар 11-р сарын 6-7- Вьетнамд албан ёсны айлчлал хийх юм. Медведев айлчлалынхаа өмнө хийх хэлэлцээний сэдэв ба хоёр талын хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар вьетнамын сэтгүүлчдэд өгүүллээ.
Орос улс Ази Номхзон далайн бүс нутагт байр сууриа бэхжүүлэх зорилгоор бухнийг хийнэ гэж ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев 11-р сарын 7-нд Вьетнамд айлчилж эхлэхийнхээ өмнө тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. «Орос улс бол нэг талаас Европт, нөгөө талаас Ази, Номхон далайн бүс нутагт оршиж байгаа нь манай хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж байна.
Вьентьянд Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев Лаосын ерөнхийлегч Тюммали Сайнясонтай уулзахдаа хоёр талын түншлэл амжилттай хөгжиж байгааг тэмдэглэв. «Урьдын тохиролцоо хоёр орны түншийн харилцааг бэхжүүлж байна» гэж Медведев онцлов. Лаост оросын ачааны машин, нисэх онгоц, нисдэг тэрэг нийлүүлэх нь хамтын ажиллагааны хэтийн төлөвтэй чиглэл гэж тэрээр үзэж байна.
ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров 11-р сарын 5-6- Иорданид айлчилж, 11 Абдалла хаан, ГХ-ийн сайд Насер Жод нартай уулзах юм. Оросын ГХЯ-аас мэдээлснээр талууд орос-иорданы харилцааны хэтийн төлөв болон олон улсын ба бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг авч үзэх юм.
Женевэд хэлэлцэн тохиролсон зүйлийг даган мөрдөхийг Орос улс дэлхийн хамтын нийгэмлэгт уриалж байна гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Арабын орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби, НҮБ ба АОХ-ны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими нартай хийсэн уулзалтынхаа үр дүнгээр мэдэгдлээ.
Сирийн мөргөлдөөнд татагдан оролцож байгаа нэг ч тал ялж чадахгүй. Женевийн тохиролцоог үндэслэн улс төрийн арга замаар өнөөгийн байдлаас гарч болно гэж өнөөдөр Каирт НҮБ ба Арабын орнуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, Арабын орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби нартай хийсэн хэлэлцээнийхээ үр дүнгээр мэдэгдэв.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012