×
Улс төр 3 Арваннэгдүгээр сарын 2012
Монгол улсын нийслэлд Орос,Монгол улсуудын хооронд найрамдлын гэрээ байгуулсны 100 жилийн ойг өнөөдөр тэмдлэглэж байна. Үүнтэй холбогдуулан хоёр орны хоорондын харилцааны тэмдэглэлт ойд зориулсан нилээд хэдэн арга хэмжээ явагдлаа. Монголын ШУА-ийн Олон улсын судлалын төвд Хятад улсаас Монгол улсыг хараат бус байдлыг зөвшөөрсөн уг гэрээнд зориулсан архивын баримт бичгүүдийн болон гэрэл зургуудын үзэсгэлэн нээгдэв.
Өмнөд Солонгос пуужингийн довтолгооноос хамгаалах /ПДХ/ өөрийн системийг хөгжүүлэх болно. Харин Вашингтоны АНД бүс нутагт хөгжүүлэхээр төлөвлөж байгаа дэлхийн ПДХ хөтөлбөр Сөүлд сонирхол төрүүлэхгүй. Ийм гэнэтийн мэдэгдлийг Пентагоны тэргүүн Леон Панеттын Солонгосын хойгт саяхан хийсэн айлчлалын дараа гаргажээ. Сөүлын дэлхийн ПДХ эсрэг албан ёсны эсэргүүцэлүүд нь техникийн салбартай холбоотой.
Хятадын КН-ын шинэ бүрэлдэхүүн бараг бүрэлдээд байна. Хүчтэй өөрчлөлт гарна гэж найдах хэрэггүй гэж Гонконгийн их сургуулийн Хятадын асуудлын нэртэй мэргэжилтэн Вилли Лам мэдэгджээ. Нөгөөтэйгүүр, Бээжинд Намын 18-р их хурлын босгон дээр ХКН- ын байнгын Улстөрийн товчооны шинэ бүрэлдэхүүнийг батлах ёстой ХКН- ын бүгд хурал хоёр дахь өдрөө хуралдлаа.
“Сэнди” хар салхины үр дагавар нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр санал хураалт явуулахад саад учруулахгүй аж. Нью-Йорк хотын сонгуулийн комисс 11-р сарын 6-ны өдөр бүх юм бэлэн байх болно гэж мэдэгдэв. Нөгөөтэйгүүр, Нью-Йорк болон Нью-Жерси хотуудад санал хураах байрны тоо одоо болтол тодорхойгүй байна.
Орос улс АНД-н бүс нутагт үйл ажиллагаагаа илүү идэвхитэй явуулж, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай ОХУ-ын ЗГ-ын тэргүүн Дмитрий Медведев Лаосд болох “Ази-Европ” /АСЕМ-ийн/ орнуудын ЗГ-ын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын босгон дээр өөрийн нийтлэлдээ дурджээ. Түүний үзэж байгаагаар, Орос улс нь тээврийн болон транзит ачааны асар их чадавхитай юм.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012