×
Улс төр 2 Арваннэгдүгээр сарын 2012
“Оросын дуу хоолой” радиостанц уламжлал ёсоор 11-р сарын 6 -нд явагдах АНУ -ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнгийн урьдчилсан таамаг гаргав. Бид АНУ –ад Gallup, Rusmussen Reports болон Reuters компаниудын явуулсан санал асуулгуудад дүн шинжилгээ хийсэн. 11-р сарын 6 нд АНУ-ад ерөнхийлөгчийн сонгууль явагдана.
АНУ-ын сонгуулийн систем ардчилсан бус буруу эндүүтэй хийгээд томоохон хоёр намаар л хязгаарлагдсан байна гэж «Социализм, эрх чөлөө» намаас АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн дайны эсрэг хөдөлгөөний идэвхтэн Пета Линдсей «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө өгүүлэв.
ХКН-ын 18-р их хурал 11-р сарын 8-нд Бээжинд нээгдэнэ. Улс төрийн гол үйл явдлын үр дүнд «5 дахь үеийн»удирдагчид засгийн эрхэнд гарах үйл явц эхлэх юм. Мао Зэдун «анхны», Дэн Сяопин «2 дахь», Зян Зэминь «3 дахь», Ху Зиньтао «4 дэх» үеийнхэнд хамрагдаж байна.
Өнөөдөр хятадын эргүүлийн дөрвөн хөлөг онгоц Токиогийн өөрийнх нь хэмээн үзэж буй Сенкаку(Дяоюйдао) арлууд орчмын бүст цөмрөн оров. Японы манааны хөлөг онгоцуудаас энэ бүсээс гарахыг радиогоор шаардаж байгаа боловч одоогоор ямар нэг арга хэмжээ авахгүй байна. БНХАУ-ын хэдэн хөлөг онгоц бүр хоёр долоо хоног энд байсаар байна.1895 онд Токио хүн амьтангүй арлуудыг нутаг дэвсгэрийнхээ бүрэлдэхүүнд оруулжээ.
Зэвсэгт шинэ бослого хийхээс сэрэмжилж, тусгаар тогтнолын төлөө дан энх тайван замаар тэмцэнэ гэж Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас Израильд амлав. Тэрээр Палестинд ажиглагч улсын статус олгох асуудлаар НҮБ-ын ЕА-д энэ сард санал хураахын өмнө израилийн 2-р телевизийн сувагт ярилцлага өгчээ.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012