×
Улс төр 1 Арваннэгдүгээр сарын 2012
Арабын хавар гэгч цаашид үргэлжлэнэ гэж ОХУ-аас Ливид суугаа элчин сайд асан Владимир Чамов «Оросын дуу хоолой» радиод өгсэн ярилцлагдаа тэмдэглэв. Түүний хэлснээр бүс нутагт явагдаж байгаа олон үйл явц үүнийг нотлон харуулж байна. Хувьсгал хийсэн орнууд ч үүнд хамрагдаж мэднэ. Дипломат ажилтан Ливийн байдлыг хөндөн ярихдаа адгийн муу таамаглал нь бүтснийг харамсан тэмдэглэв.
Ливи дахь НАТО-гийн цэргийн ажиллагаа нь хоёр үр дүнгээр онцлогтой аж. Нэгдүгээрт: нисэх хүчний эвсэл нь тус улсад хохирол учруулсан бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны үеэр гитлерийн фельдмаршал Роммелийн онгоцнууд учруулсан хохирлоос долоо дахин их байна. Хоёрдугаарт, гадаадын банкуудад “битүүмжилсэн” 150 тэрбум ам.долларыг ливийн авуард шилжүүлсэн нь сураггүй алга болжээ.
Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев 11-р сарын 5,6 ны өдрүүдэд Лаост зохион байгуулагдах “Ази- Европ”/ АСЕМ-ийн/ IX дээд хэмжээний уулзалтанд оролцоно. “Энх тайвны төлөө анд нөхөд, хөгжил цэцэглэлтийн төлөө түншүүд” сэдвийн дор нэгдсэн энэхүү уулзалтаар олон улсын хамгийн тулгамдсан асуудлуудаар өргөн мэтгэлцээн явуулах аж.
Өнөөдөр Бээжинд БНХАУ- ын намын одоогийн удирдлага солигдох Хятадын Коммунист намын 18-р их хурлын өмнөх сүүлчийн  бүгд хурал ажлаа эхэллээ. Бүгд хурлаар Бо Силайг намын эгнээнээс албан ёсоор хасах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа төдийгүй, Хятадын КН -ын ахмад удирдлагууд улсын шинэ лидерүүдийг эцэслэн тодорхойлох болно гэж Франс-пресс агентлаг уламжилж байна.
Хятадын хоёр дахь үл үзэгдэгч сөнөөгч онгоц туршилтын анхны нислэгээ хийлээ гэж хятадын албан ёсны ХМХ-үүд уламжлав. Сүүлийн хоёр жилийн хугацаанд БНХАУ –ад Стелс технологиотой бүтээсэн цэргийн хоёрдахь энэ онгоц өнгөрсөн лхагва гаригт 11 минут агаарт хөөрчээ.
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012