×
Улс төр Арваннэгдүгээр сар 2012
НҮБ-ын Ерөнхий ассамблейн Палестинд ажиглагч-орны статус олгох тухай шийдвэр нь палестин-израилийн яриа хэлэлцээрийг орлож чадахгүй. Энэ тухай ОХУ-ын Холбооны зөвлөлийн олон улсын асуудлын хорооны тэргүүн Михаил Маргелов мэдэгдэв. Түүний ярьснаар, хэрвээ яриа хэлэлцээр нь сэргээгдэхэд хүрвэл, тэдгээрийн явц Палестины шинэ статустай хүчтэй холбоотой байхгүй.
Эргүүлийн хөлөг онгоцуудаа Өмнөд Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн Скарборо усан дорхи хадны ойролцоо байнга байлгах тухай Бээжингийн шийдвэр бүс нутгийн байдлыг хүндрүүлэх уршигтай болж мэдэх нь Манилыг түгшүүлж байна гэж өнөөдөр Филиппиний ГХЯ-ны тэргүүн Альберт дель Розарио Хонконгод хэвлэгдэн гардаг «Саут Чайна морнин пост» сонинд өгсэн ярилцлагдаа мэдэгдлээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн дийлэнхи олонхи палестины автономид НҮБ-ын ажиглагч орны статус олгохыг дэмжив. Тогтоолыг 138 орон дэмжив. Эсрэг саналыг АНУ, Израиль тэргүүтэй 9 орон өгсөн. 41 улс түдгэлзсэн.
Өмнөд Хятадын тэнгист түгшүүртэй байдлыг гааруулж байна гэж Манил Бээжинг зэмлэв. Филиппиний ГХЯ-ы тэргүүн Альберто дель Розарио хятадын эргүүлийн гурван хөлөг онгоц Скарборо (Хуанъяньдао) усан дорхи хадны ойролцоо байгааг «дарангуйлагчийн зан үйл» гэжээ. Энэ нь хоёр талын харилцааг цаашид хурцатгахаас сэрэмжлэхэд чиглэгдсэн Филиппиний дипломат хүчин чармайлтыг бусниулж болзошгүй гэж сайд болгоомжилж байна.
Орос улс 2014 онд эвслийн цэргийг Афганистанаас гаргаснаас хойш тус улсын талаар НАТО-гийн баримтлах стратегийг сонирхож байна гэж Брюссельд Умард Атлантын эвсэлд суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Александр Грушко сэтгүүлчдэд мэдэгдэв. НАТО-гийн цэргийг Афганистанд цаашид байлгах нь олон улсын эрх зүй болон Афганистаны байдлыг тогтонги болгох зорилгод нийцэх ёстой гэж тэрээр онцлов.
Япон «ямар ч дайныг эсэргүүцэгч» улсын дүр төрхөө аажмаар өөрчилж байна. Үндсэн хуулийн энх тайвны шинж чанарыг хянан үзэх хэрэгтэй гэх мэт үг яриа гаарав. Япон цэргийн тусламж бусад улсад үзүүлэхийг санал болгож байна. Японы хөлөг онгоцууд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Тэнгисийн цэргийн хүчинтэй цэргийн сургуульд хамт оролцож байна.
ПДХ систем нь оросын тогтоон барих чадавхийн эсрэг чиглэгдэхгүй НАТО-гийн баталгаа цэрэг-техникийн тов тодорхой шалгуураар илрэх ёстой гэж Брюссельд НАТО эвсэлд суугаа Оросын байнгын төлөөлөгч Александр Грушко оросын сэтгүүлчдэд мэдэгдэв. «ПДХ системийн эцсийн зорилгыг үл тоомсорлон хамтран ажиллах санал бидэнд тавьсан. Тус систем оросын стратегийн цөмийн хэрэгслийг амдан сөнөөхгүй баталгаа хамтын ажиллагааны хүрээнд өгөх ёстой гэж бид үзэж байна.
«Сирийн анд нөхөд» ажлын бүлгийн 5-р хуралдаан Японы нийслэлд эхэллээ. Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг хориг тогтоосон 60 улсын төлөөлөгчид түүнд оролцож байна. Сирийн байдлын асуудлаар явуулах агуулга төгөлдөр санал шүүмжлэл улс төрийн хүчирхэг дохио болох ёстой гэж Японы ГХ-ийн сайд Коитиро Гэмба хуралдаан дээр хэллээ.
Өнөөдөр Египетийн Үндсэн хуулийг боловсруулж байгаа комисс шинэ Үндсэн хуулийн төслийг батлав.1971 оны Үндсэн хуулийг үндэслэсэн шинэ Үндсэн хууль 234 зүйл ангитай. Зүйл анги бүрт тус тус санал хураасан учир өчигдөр эхлэсэн санал хураалт шөнөжин үргэлжлэв. Түүнийг ерөнхийлөгч Мухаммед Мурсид өргөн барьж, дараа нь бүх ард түмний санал хураалт явуулна.
Өчигдөр ЕА-д НҮБ-ын гишүүн 193 улсын 138 нь Палестинд төр улсын статус олгох тогтоолыг батлахын төлөө санал өгөв. Энэ шийдвэр тусгаар улсаа үндэслэн байгуулж, хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө хагас зуун жилийн турш тэмцэж ирсэн палестины ард түмний дипломат замаар хийсэн ялалт боллоо.
Маргаан үүсгэсэн нутаг Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн тус улс үзэж байгааг газрын зураг бүхий хятадын шинэ паспорт нотлон харуулав. Энэ газрын зурагт Өмнөд Хятадын тэнгисийн арлууд болон хятад-энэтхэгийн хил орчмын маргаантай бүсийг Хятадад хамруулжээ. БНХАУ-ын ГХЯ-ны сүүлчийн мэдэгдэл Бээжингийн энэ алхамыг хамгаалж байна. Гэвч хятадын паспортын загвар азийн хэдэн улсад зэвүүцэл төрүүлэв.
АНУ-ын Бүгд найрамдах нам 11-р сард явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа дараа, тэд  Бушгүй байхын аргагүй гэдгийг ойлгосон бололтой. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичиж байгаагаар, намын томчууд улс төрийн энэхүү цөмд анхаарлаа дахин хандуулаад байгаа юм. Энэ гэр бүлээс  урьд нь АНУ-ын хоёр ерөнхийлөгч сонгогдож байлаа.
Хятадын Хайнань мужийн цагдаагийн алба Өмнөд-Хятадын тэнгисийн нутагт холбогдох зөвшөөрөлгүй орж ирэх гадаадын хөлөг онгоцуудыг шалгах болно. Бээжин өөрийн нутаг  дэвсгэрээ гэж үзсэн Өмнөд-Хятадын тэнгисийн нутагт уг журам үйлчлэх болно. Энэ тухай өнөөдөр орон нутгийн ХМХ”-үүд уламжилж байна. Шинэ журам 2013 оны 1-р сарын 1-ээс үйлчилнэ.
НҮБ-ын гишүүн бус Палестинд ажиглагч орны статус олгох асуудлаар өнөөдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей чуулна. Тогтоолын төсөлд НҮБ-ын дүрмийн дагуу нутаг дэвсгэрийг хүчээр эзлэн авах нь зарчмын хувьд шудрага бус явдал гэдэгийг хатуу анхааруулахын хамт палестины ард түмэн өөрсдийн замыг сонгох эрхийг бататгасан НҮБ-ын тогтоолуудын тухай ялангуяа, Палестины тусгаар улсыг байгуулах тухай дурджээ.
Мексик улс Орос улсад “Их хорийн“ ДХУ-ын жилийн хуралдааныг даргалах эрхийг албан ёсоор хүлээлгэн өгөв. Үүнтэй холбоотой Латин америкийн орнуудын ГХЯ-ны дэд тэргүүн Лурдес Аранда Бесаури болон тус улсад суугаа ОХУ-ын Элчин сайд Валерий Морозов нарын оролцоотой арга хэмжээ Мехикод болж өнгөрлөө. Энэ уулзалтын хүрээнд Мексик улсын Их хорийн даргын хувьд хийсэн ажлыг дүгнэв.
 Орос улсын ерөнхий сайд Медведев АНУ-ын ПДХ системийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ирээдүйг олж харахгүй байна. Төрийн тэргүүн оросын “Коммерсант” сонинд өгсөн ярилцлагадаа уг санааг хэлжээ. “Оросын төрийн тэргүүн хэн байхаас үл шалтгаалан ОХУ ба АНУ эрс санал зөрөлдөөнтэй байдаг асуудлууд бий. Тиймээс байр суурь өөрчлөгдөнө гэдэг бол юу л бол” гэж улс төрч хэллээ.
Сирийн сөрөг хүчний “Ардчилсан өөрчлөлтүүдийн төлөө Үндэсний зохицуулах хороо” тус улсын дотоод хэрэгт гадаадын цэргий хүчнийг оролцуулахгүй байхын төлөө тэмцэж байна. Энэ тухай Ардчилсан өөрчлөлтүүдийн төлөө Үндэсний зохицуулах хорооны тэргүүн Хасан Абдель Азим Москвад ирсэн даруйдаа сэтгүүлчдэд мэдэгдэв. Тус байгууллага нь одоогийн дэглэмийг тууштай бүр мөсөн өөрчлөх болон ардчилсан шинэ нийгэм байгуулахын төлөө тэмцэж байна.
Өчигдөр Японы Сига муж улсын засаг дарга Юкико Када «Японы ирээдүй» улс төрийн шинэ намыг зохион байгуулсныг зарлан мэдээлэв. Када намын дарга болжээ. Японы барууны ба үндэсэрхэг консерватив намуудыг нэгтгэсэн «Японы шинэчлэлийн холбоог» бодоход шинэ нам зүүний хүчнийг нэгтгэн нягтруулах юм. Када АЦС-ыг эрс шийдвэртэй эсэргүүцснээрээ улс орондоо нэр алдартай болсон.
«Сирийн анд нөхдийн» бага хурал баасан гаригт Японд хуралдах тухай өчигдөр тус улсын ГХЯ мэдээлэв. Уулзалтад оролцогчид Дамаскын эсрэг хоригийг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Энэ нь «Сирийн анд нөхдийн» Азид хийх анхны уулзалт билээ. Урьд өмнө тэд Парис, Вашингтон,Доха, Гаагад уулзсан юм.

Орос-монголын харилцааг шинэ түвшинд яаж гаргах вэ? Энэ асуултанд тусгай төсөл боловсруулж байгаа Орос, Монголын социологчид болон улс төр судлаачид хариулахыг оролдож байна. Уг төслийг “Оросууд Монголд эргэн ирлээ: загварууд болон төслүүд” гэж нэрлэжээ. Төслийг оросын талаас Оросын шинжлэх ухааны сан, монголын талаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам тус тус санхүүжүүлж байна.

Маргаантай нутгийг багтаасан Хятадын газрын зургийг тус улсын шинэ паспорт дээр дүрслэсэн явдал бүс нутгийн байдлыг түгшүүртэй болгох уршигтай гэж Вашингтон үзэж, сэтгэл түгшиж байгааг АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд энд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Ийм явуулга бүс нутгийн ерөнхий байдалд зохисгүй нөлөөлж мэдэхтэй холбогдуулан АНУ эл асуудлыг хятадын талд тавьна гэж тэрээр тэмдэглэжээ.
Сенкаку-Дяоюйдао арлуудын эргэн тойрны маргаанаас болж хоёр талын харилцаа цаашид доройтох нь аюултайг Япон, Хятадын улс төрийн элитын нэг хэсэг нь ойлгож байна. Гэвч олон нийтийн радикал, зарим үед үндэсэрхэг санал бодол Токиод ч Бээжинд ч хатуу шахалт үзүүлж байна.
Түрк,Сирийн хил орчимд байрлуулах «Пэтриот» пуужингууд НАТО-гийн удирдлагад шууд захирагдана гэж түркийн «Заман» сонин эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссений мэдэгдлийг үндэслэн бичжээ. Эвсэл шаардлага гарвал түркийн нутаг дэвсгэрийг сирийн аюулаас тэр даруй хамгаална гэж Расмуссен онцлов. Түүний хэлснээр НАТО-гийн шинжээчид түркийн цэргийнхэнтэй хамтран пуужин байрлуулахад тохиромжтой газрыг эрэж байна.
Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арлуудын эргэн тойрны байдал «шинэ Палестин» болж мэднэ. Энэ нь улс орнуудын сөргөлдөөнийг үүсгэх, бүс нутгийн байдлыг тогтворгүй болгох уршигтай гэж Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Сурин Питсуван биртанийн «Файнэншл таймс» сонинд өгсэн ярилцлагдаа мэдэгдэв. Сүүлийн жилүүдэд анх удаа Азийн байдал нэлээд түгшүүртэй болсон гэж тэрээр үзэж байна.
Орос улс Сирийн байдалд хөндлөнгөөс оролцохыг шийдвэртэй эсэргүүцэж байна. Бид сирийн зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров оросын «Аргументы и факты» сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Орос улс цэрэг-техникийн салбарт олон жил хамтран ажиллаж байгаа нь Ойрхи Дорнодын тогтонги байдад тус дөхөм үзүүлэхэд чиглэгдсэн гэж тэрээр бас мэдэгджээ.
Палестины удирдлага Израильтэй энхийн яриа хэлэлцээг сэргээх үүрэг авбал Их Британи Палестиныг «бие даасан улсын» хувьд хүлээн зөвшөөрөхэд бэлэн байна гэж өнөөдөр британийн Би-би-си радио станцаас мэдээллээ. ГХ-ийн сайд Уильям Хейг ойрын хэдэн цагт засгийн газрын шинэ байр суурийг парламентын депутатуудад мэдээлнэ. Түүнчлэн Лондон Палестины үндэсний засаг захиргааны НҮБ-д ажиглагч улсын статустай болох хүсэлтийг дэмжих бодолтой байна.
Сирийн дотоодын сөрөг хүчний Үндэсний зохицуулах хорооны ба курдын байгууллагуудын төлөөлөгчид өнөөдөр Москвад айлчилна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров сирийн сөрөг хүчний Үндэсний зохицуулах хорооны төлөөлөгчдийг маргааш хүлээн авч уулзана.Зөвлөлдөөн 11-р сарын 30-ыг хүртэл үргэлжилж мэднэ гэж үзэж байгаагаа ОХУ-ын ГХЯ сирийн сөрөг хүчний төлөөлөгчдийн айчлалын өмнөхөн илэрхийлсэн тухай «Интерфакс» агентлаг мэдээлэв.
Эрх мэдлээ өргөжүүлэх тухай зарлиг гаргасан ерөнхийлөгч Мохаммед Мурсийг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн Египетэд гаарч байна. Каирт урьд шөнө олон арван мянган жагсагч төв Тахрир тайлбайд майхануудад хонов. Ерөнхийлөгч өөрий нь шийдвэрийг давж заалдах шүүх байгууллагын эрхийг хассан зарлигаа хүчингүй болготол талбайгаас гарч явахгүй гэж олонхи жагсагч мэдэгдэв. Өчигдөр орой цагдаа нар нулимс асгаруулах хий хэрэглэж, эсэргүүцэгчдийг тараахыг оролдов.
Өнөөдөр Бээжинд Хятадын БХ-ын сайд Лян Гуанле, АНУ-ын Тэнгсийн цэргийн хүчний командлагч Рэй Мабус нар тэнгис далайд аюулгүй байдлыг хангах асуудлыг авч үзэж хэлэлцэв. Уулзалтаар Ази Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын цэргийн асуудлыг хэлэлцсэн тухай өнөөдөр АП агентлаг мэдээллээ. Хятад улс Номхон далайд цэргээ нэмэгдүүлэх АНУ-ын төлөвлөгөөг тууштай шүүмжилж байна.
Палестины талийгаач удирдагч Ясир Арафатын шарилын сорьцод хийх шинжилгээний үр дүнг 2013 оны 3-р сараас наана гарахгүй гэж өнөөдөр Швейцарын Лозанн дахь Радио физикийн хүрээлэнгийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дарси Кристен мэдээллээ.Өнөөдөр мэргэжилтнүүд Арафатын шарилын сорьц авсан тухай урьд мэдээлсэн билээ. Сорьцод шинжилгээ хийлгэхээр орос, швейцар, францын мэргэжилтнүүдэд явуулжээ. Арафат цацрагаас болж нас барсан эсэхийг тэд тогтоох ёстой.
Хятадын шинэ паспортын дизайн азийн хэдэн улсад зэвүүцэл төрүүлсэн тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлэв. Бусад улсаас өнгөлзөж байгаа нутгийг хятадынх гэж тэмдэглэсэн газрын зургийг БНХАУ-ын шинэ паспорт дээр дүрслэжээ. Тухайлбал энэ газрын зурагт Өмнөд Хятадын тэнгсийн маргаантай арлууд болон хятад-энэтхэгийн хил орчмын бүс Хятадад харьяалагдсан юм.
12-р сарын 6-нд Монгол улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүний хувьд сайд нарын хуралдаанд анх удаа оролцоно. Монгол улс гадаад харилцаагаа өргөжүүлэх хүрээнд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад элссэн юм.
Хятадын сөнөөгч онгоцыг «Ляонин» нисэх онгоц тээгч хөлөг онгоцон дээр буулгаж нисгэх туршилт Вашингтоныг бухимдуулав. Хятадын цэргийн сүр хүчнийг зузаатгаж байгаа нөхцөлд Азид холбоотнуудаа цаашид дэмжинэ гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв. Бүр шаардлагатай тохиолдолд зохих алхам хийнэ гэж тэрээр айлган сүрдүүлжээ.
Палестины  удирдагч агсан Ясир Арафатын шарилыг өнөөдөр Рамаллад мэргэжилтнүүд сорьц авснаас хойш ахин оршуулав. Шарилы нь гаргаж сорьц авах асуудал эрхлэсэн палестины хорооны төлөөлөгчийн хэлснээр сорьцод шинжилгээ хийлгэхээр орос, швейцар, францын мэргэжилтнүүдэд явуулжээ. Тэд Арафат цацрагаас болж нас барсан эсэхийг тогтоох ёстой гэж «Интерфакс» мэдээллээ.
Хятад улс цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаа үед энэхүү чухал стратегийн АНД-н бүс нутагт АНУ түншүүдээ дэмжихэд бэлэн байна. Энэ тухай Вашингтонд болж өнгөрсөн хэвлэлийн бага хурал дээр төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв. Энэхүү мэдэгдэл нь Хятадын анхны нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг амжилттай туршисантай холбоотой гарсан юм.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2014 онд НАТО-гийн нэгдсэн хүчнийг гаргаснаас хойш америкийн хичнээн олон цэрэг Афганистанд үлдэх асуудлаар одоогоор шийдвэр гаргаагүй гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карни сэтгүүлчдэд мэдээлэв. Түүний хэлснээр засаг захиргаа америкийн цэргийг Афганистанд үлдээх тухай Пентагоны саналыг авч үзэж байна. Мөн саналыг Афганистаны засгийн газартай хэлэлцэх юм.
Иордан голын баруун эрэгийн Рамаллах хотод өнөөдөр палестины удирдагч асан Ясир Арафатын цогцсыг бунханаас гаргана. Энэ арга хэмжээ нь олон улсын төдийгүй оросын шинжээчдэд түүний арьснаас сорьц авахад зайлшгүй шаардлагатай юм. Тэр 2004 онд нас барсан бөгөөд тэр цагаас хойш даруй найман жил өнгөрчээ. Энэ хугацаанд Арафатыг хордуулсан байж болзошгүй гэх яриаг төдийлөн дэвэргээгүй юм.
Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурсийн төрийн бүрэн эрхийг өргөжүүлэх зарлигийг хязгаарлах санал гаргасан шүүгчдийн саналыг хүлээн авлаа гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Ясер Али уламжлав. Одооноос мурсигийн зарлиг нь зөвхөн “тусгаар тогтнолын “ асуудалтай холбоотой байх юм.“Ерөнхийлөгч мэдэгдэлдээ, шүүх засаглал болон  төлөөлөгчдийг хязгааргүй хүндэтгэдэг гэдэгээ мэдэгдсэн ” гэж Али нэмж хэлэв.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2014 онд НАТО-гийн эвсэлийн цэрэг гарч явахад Афганистанд АНУ- ын тодорхой хэдэн тооны цэргийнхэн үлдэх тухай шийдвэрийг хараахан гаргаагүй байна. Энэ тухай Вашингтонд Цагаан Ордны төлөөлөгч хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Түүний ярьснаар, Засаг захиргаа Афганистанд үлдэх америкийн цэргийн албан хаагчдын тухай Пентагоны санал дээр дүн шинжилгээ хийсээр байгаа аж.
11-р сарын 27-нд франц, швейцарын шинжээчид нобелийн шагналт палестины удирдагч асан Ясир Арафатын цогсонд задлан шинжилгээ хийнэ. Арафатын үхлийн байдлыг шалтгааныг мөрдөж байсан Палестины комиссийн тэргүүн Тауфик Тирави өмнө нь мэдээлэл хийхдээ, ХМХ үүдээс төлөөлөгчдийг байлгахгүй гэжээ. Арафатын цогцсыг гаргах ажлыг оросын мэргэжилтэнүүд ажиглана.
Өмнө нь
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012