×
Улс төр 31 Аравдугаар сарын 2012
Сирийн хямрал зөвхөн улс төрийн хэлэлцээгийн замаар шийдэгдэх боломжтой гэж БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ян Цзечи БНХАУ-д айлчлал хийж байгаа НҮБ-ын болон АОЛ-ийн сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Лахдар Брахимитэй уулзахдаа цохон тэмдэглэв.
АНУ дэлхийд ПДХ системээ хөгжүүлж, Ази түүний дотор Өмнөд Солонгост барилга байгууламжууды нь байрлуулсаар байна гэж саяхан Пентагоны тэргүүн Леон Панетта мэдэгдлээ. Энэ нь бүс нутгийн аюулгүй байдалд аюул учруулж мэднэ гэж шинжээчид үзэж байна. Хятад улс Азид америкийн ПДХ системийг хөгжүүлэхийг эсэргүүцэж байна. Түүнээс гадна АНУ-ын бүр ойрын холбоотон жишээ нь Өмнөд Солонгос америкийн төлөвлөгөөтэй холбоотой асуудал тавьж байна.
Москва Палестин, Израиль хоёрт хандан түгшүүртэй байдлыг шатлан өргөжүүлэхээс түдгэлзэхийг уриалж байна гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдлээ. Газын зурвас, Израилийн хооронд Египетийн тусламжтайгаар түр зуур гал зогсоогоод одоо ахин харилцан цохилт өгч байгааг Оросын ГХЯ тэмдэглэв. 10-р сарын 27-29- израилийн нисэх хүчин Газын зурвасын янз бүрийн хэсэг түүний дотор дүүрэгт нь удаа дараа халдав.
Израилиэс Иранд цохилт өгөх нь арабын орнуудын ашиг сонирхолд нийцэж байна гэж Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху францын «Пари матч» сэтгүүлд өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. «Цохилт өгснөөс хойш таван минут өнгөрсний дараа Ойрхи Дорнод «тайван амьсгалана» гэж Нетаньяху үзэж байна. Иран улсыг «араб дахинд огт хүндлэхгүй байна» гэж тэрээр онцлов.
Өчигдөр Хятадын эргүүлийн хөлөг онгоцууд японы эргийн манааны хөлөг онгоцуудыг Дяоюйдао(Сенкаку) арлуудын ойр хавийн хэсгээс анх удаа шахан зайлуулсан тухай өнөөдөр «Глобал таймс» сонин БНХАУ-ын улсын далай, газар зүйн газрын мэдэгдлийг үндэслэн бичжээ.
Хятад улсаас сирийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэж НҮБ ба Арабын орнуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими найдаж байна. Тэрээр Бээжинд БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ян Зечитэй хэлэлцээ хийх өмнөхөн энэ тухай мэдэгдлээ. Брахими Сирийн байдлыг хэвийн болгохыг эрмэлзэж байгааг манай орон сайшаан дэмжиж байна гэж хятадын сайд өөрийн хариуд тэмдэглэв.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012