×
Улс төр 27 Аравдугаар сарын 2012
Өнөөдөр Солонгосын энх тайвны төлөө үндэсний хорооны төлөөлөгч Өмнөд Солонгост эхлэсэн «Хогук» жил дутмын цэргийн сургуулийг «БНАСАУ-д цөмрөн орох зорилгоор урьтаж өгөх цохилтын бэлтгэл» хэмээн нэрлэв. Өмнөд Солонгосын 240 мянга орчим цэргийн албан хаагч сургуульд оролцож байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 100 мянгаар илүү олон байна.
Орос улс Олон улсын эрүүгийн шүүхэд хандан Ливид үйлдсэн цэргийн бүх гэмт хэргийг мөрдөн байцаахыг уриалав. Өнгөрсэн оны 10-р сард Ливид цэргийн кампанит ажиллагаа эцэслэснээс хойшхи бүх гэмт хэргийг бас мөрдөн байцаах ёстой гэж ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич онцлов.
ОУ-ын болон Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн улсуудын ГХЯ-дын тэргүүнүүдийн ээлжит уулзалт 11-р сард Эр-риядад болж Сири улсын асуудлыг хэлэлцэх болно. Карнегийн сангийн Ойрхи Дорнодын төвөөс өнгөрсөн 10-р сард Стамбулд зохион байгуулсан бага хурал дээр сирийн асуудал бас гол сэдэв байсан юм. Оросын дипломатч Вениамин Попов энэ тухай ингэж ярьж байна.
Японд Сенкаку гэж нэрлэсэн Дяоюйдао арлуудын эргэн тойрны асуудлаар Хятад хэрхэвч найр тавихгүй гэж БНХАУ-ын ГХ-ийн дэд сайд Жан Жизюнь мэдэгдлээ. Тэрээр эл асуудлаар Японы ГХЯ-тай хийж буй зөвлөлдөөнд Бээжинг төлөөлж байна. «Бид бүх улс орон түүний дотор Японтой найрсаг харилцаатай байсан ч зарчмуудаа даган мөрдөх ёстой» гэж тэрээр мэдэгдэв.
Өчигдөр НҮБ-ын АЗ-д Оросын төлөөлөгчид Дамаскад дэлбэрэлтэд хэлмэгдэгсдийн гэр бүлийн гишүүдэд эмгэнэл илэрхийлсэн мэдэгдлийн төслийг тараав. Түүнчлэн баримт бичиг АЗ-ийн гишүүд «НҮБ-ын дүрмээр авсан үүргээ биелүүлж» террорын ямар ч илрэлтэй тэмцэхийг батласан байна. Гэвч Дамаскад явуулсан террорын ажиллагааны талаар мэдээлэл хангалттай биш байна хэмээн АЗ-ийн 15 гишүүн улсын нэгэн нь үзэж, мөн төслийг батлахыг эсэргүүцэв.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012