×
Улс төр 26 Аравдугаар сарын 2012
«Талибан» радикал хөдөлгөөн Афганистан дахь олон улсын эвслийн төлөөлөгчидтэй АНУ-ын ивээлийн дор хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж хөдөлгөөний толгойлогч Мулла Омар мэдэгджээ. Талибууд саяхан Катарт байгуулсан ажлын байраа дамжин хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж мэдэгдэлд өгүүлжээ. «Өөр сувгаар нууц хэлэлцээ хийх гээгүйг» Мулла Омар онцлов.
НҮБ-ын шинжээчид АНУ-аас террористуудыг устгахаар Афганистан, Пакистан, Йемен улсуудад өргөн хэрэглэж буй нисэгчгүй нисдэг аппаратаар энгийн ноихон оршин суугчдыг хөнөөж байгаа ажиллагааг мөрдөн байцаахад бэлэн байна.Мөрдөн байцаах хэсэг ирэх оны эхээр Женевэд ажиллаж эхлэнэ гэж терроризмтэй тэмцэх үеэр хүний эрхийг хамгаалах асуудлаар илтгэл тавьсан НҮБ-ын төлөөлөгч Бен Эммерсон мэдээлэв.
Япон Хятадын БХЯ-дын зөвлөлдөөн Сенкаку (Дяоюйдао) арлуудын тойрны нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаас болж хоёр талын харилцаа хурцдсан учир тодорхой бус хугацаагаар түр зогссон тухай өнөөдөр Токиод БХ-ын сайд Сатоси Моримото мэдэгдэв. «Япон хэлэлцээг сэргээхэд бэлэн байна. Хэрхэх нь БНХАУ-аас шалтгаална» гэж сайд лавлан тодруулав.
АНУ-ын дараачийн ерөнхийлөгч хэн болсон ч Ази Номхон далайн бус нутгийн талаархи америкийн бодлого өөрчлөгдөхгүй. Энэ оны эхээр Обама Азид америкийн цэргийг нэмэгдуулэх шинэ стратегийг зарлан мэдээлжээ. Сонгуульд хэн ялсан ч стратеги өөчлөгдэхгүй гэж янз бурийн орны улс төр судлаачид узэж байна. АНУ, Хятадын хоорондын харилцаа стратегид гол байр эзлэв.
«Арабын хавар» бол Жорж Бушийн санаачилсан «Их Ойрхи Дорнод байгуулах ба энэ орон зайг ардчиллах» үзэл баримтлалын хор холбогдол юм. Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров «Российская газета» сонинд өгсэн ярилцлагдаа Ойрхи Дорнодын байдлыг тэгж тайлбарлажээ.
Урьд үр нөлөөтэй байсан хятадын улс төрч Бо Силайг улс орны парламент - Бух хятадын ардын төлөөлөгчдийн хурлын депутатуудын цэсээс албан ёсоор хасав. Тэрээр бүр хагас жилийн турш шуугиан маргааны гол бай хэвээр байна. Британийн Би-би-си телевиз радиогийн корпораци энэ тухай мэдээллээ. Ингээд шуун таслах ажиллагаа явуулалгуй халдашгүй эрхий нь хассан байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Ид аль-Адха лалын баярын үеэр гал зогсоох тухай сирийн эрх баригчдын шийдвэрийг сайшаан дэмжив. Олон улсын байгууллагын төлөөлөгч Мартин Несирки өчигдөр хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдээллээ. «Одоо дэлхий баасан гаригийн өглөө тус улсад юу болохыг ажиглаж байх.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012