×
Улс төр 25 Аравдугаар сарын 2012
Хурандаа генерал Фан Фэнхуэй ХАЧА-ийн жанжин штабын шинэ дарга болсон тухай өнөөдөр Хятадын БХЯ-ны сайтад мэдээллээ.Дэслэгч генерал Ван Гуаньжун, дэслэгч генерал Ци Зяньго нар жанжин штабын дэд дарга нар болов. Генерал Ма Саяотянийг Хятадын Цэргийн нисэх хүчний коммадлагчаар томилсон тухай үүний өмнө мэдээлсэн билээ.
Ливид энгийн номхон хүмүүсийг алж, дайны хүүль зөрчсэн этгээдүүдийн хэргийг олон улсын шүүх таслаж, хариуцлага хүлээлгэнэ гэж Орос улс найдаж байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Швейцарын ГХ-ийн сайд Дидье Буркхальтертай хийсэн хэлэлцээнийхээ дүнгээр хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгдэв.
Умард Солонгос цөмийн 3 дахь туршилт хийхэд бэлдсээр байна гэж өчигдөр Өмнөд Солонгосын БХ-ын сайд Ким Кван Жин АНУ-ын БХЯ-ны тэргүүн Леон Панеттатэй хийсэн хэлэлцээнийхээ дүнгээр хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ыны дэглэм нэлээд тогтонги байна. Тэрээр эдийн засгийн шинэтгэл явуулахыг эрмэлзэж байгаа боловч одоогоор үр дүнд хүрээгүй гэж Өмнөд Солонгосын БХ-ын сайд тэмдэглэн хэлжээ.
Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ын цэргийн салбарт өөрийнхөө эцэг Ким Чен Ирийн бодлогыг үргэлжлүүлж байна гэж АНУ-ын БХ-ын сайд Леон Панетта узэж байна. Умард Солонгосын эрх баригчид өдөөн хатгах бодлогыг үргэлжлүүлж, бус нутгийн аюулгуй байдалд заналхийлж байна гэж өчигдөр тэрээр Өмнөд Солонгосын БХЯ-ны тэргүүн Ким Кван Жинтэй хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэллээ.
Вашингтон хүний эрх, ардчилсан үнэ цэнэт зуйлийг хамгаалагчийн хүвьд дэлхийд гол үүрэг гүйцэтгэх гэсэн нь ор үндэсгүуй хэрэг. Юу гэвэл АНУ-д мөн салбарын байдал таагуй байна. Оросын ГХЯ-аас « АНУ-д хүний эрхийг хангах байдлын тухай» илтгэлийг нийтлүүлэв.
Япон, Хятад улсуудын хооронд болж байгаа Сенкаку арлын талаарх маргаантай асуудлын аль ч талд нь орохгүй гэсэн байр суурийг ОУ баримтлаж байгаа. Япон улсад айлчлаж байгаа ОУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев ингэж мэдэгдсэн байна. Патрушев айлчлалынхаа явцад Япон улсын ерөнхий сайд Ёсихико Нода, ГХЯ-ны сайд Коитиро Гэмба, БХЯ-ны сайд Сатоси Моримото нартай хэлэлцээр хийсэн байна.
Хятад АНУ хоёр худалдааны маргаантай асуудлыг хөндлөнгийн шүүгчгүйгээр шийдвэрлэж чадахгуй байна. ДХБ Хятадаас америкийн импортын автомашинд нэмэлт хураамж ногдуулсантай холбогдуулан АНУ-ын мэдүүлсэн гомдолыг авч үзэх шинжээчдийн бүлэг байгуулав. АНУ-ын мэдүүлгээр ДХБ-ын арбитражийн тусгай хэсэг ховор төмөрлөг, нарны батарейн экспортын талаар Хятадад тулгасан гомдолыг авч үзэж байна.
Ойрын жилүүдэд Орос, Монгол улсуудын худалдааны харилцааг хөгжүүлхийн тулд импорт, экспортын бүтэцийг өөрчлөж, тэнцвэргүй байдлыг арилгах гэсэн хоёр гол асуудлыг шийдэх шаардлагатай байна. ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Виктор Самойленко ингэж мэдэгдсэн байна. Сүүлийн үед Орос, Монгол улсуудын худалдааны эргэлт жилээс жилд мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа билээ. Жишээ нь 2011 онд энэ хэмжээ 1тэрбум 600 сая доллароос давсан байна.
ОХУ-ын хилийг гуйвуулсан зурагтай газрын зургийг Япон улсын иргэн Курилд авчирахыг оролдсон ажиллагааг сахалинын гаалийн байцаагчид энэ жил таслан зогсоосон байна. Сахалин мужийн гаалийн газрын орлогч дарга Максим Мурашов пүрэв гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдсэн байна.
НҮБ дэлхий дахинд маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа ба энэ байгууллагагүйгээр эмх замбараагүй байдал улам ихсэх байсан. ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров телевизээр үг хэлэхдээ ингэж мэдэгдсэн байна. “Хэрвээ НҮБ байгаагүй бол дэлхий дахин эмх замбараагүй, урьдчилан таахын аргагүй байх байсан гэж” дипломатч хэлсэн байна.
10-р сарын 26-28- хооронд болох Ид аль-Адха баярын үеэр Сири улсад эвлэрэл тогтоох тухай НҮБ, АОЛ-ийг тусгай төлөөлөгч Лахдар Брахимигийн уриалгыг НҮБ-ын АЗ дэмжлээ. ОУ-ын санал болгосон мэдэгдлийг зөвлөлийн хуралдааны дүнгээр баталсан байна.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012