×
Улс төр 24 Аравдугаар сарын 2012
Иордан улсын аюулгүй байдлын албаны ажилтнууд сүүлийн хоёр өдөр тагнуул хийсэн гэж сэжиглэн 7 сири хүнийг баривчилсан гэж өнөөдөр нийтлэгдсэн энэ хаант улсын тусгай албаны мэдэгдэлд өгүүлжээ. Баривчлагдсан хүмүүсээс хиймэл дагуулд шууд холбогдсон 35 төхөөрөмж, 3 компьютр, дуран зэргийг хурааж авсан гэж мэдэгдэлд заасан байна.
“Арабын хаврын” дүнд ОУ Ойрхи Дорнодыг алдсан гэсэн гүтгэлэгийг ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров няцаалаа. Тус бүс нутгийн гол гол орнуудтай ОУ урьдахаасаа ч илүү идэвхитэй хамтран ажиллаж байгаа ба зарим улсуудтай бүр ч идэвхитэй ажиллаж байна гэж тэрээр “Российская газета” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
Дяоюйдао арлын талаар Япон улстай хэлэлцээр хийж байгаа гэдгээ Хятад улсаас ОХУ-д суугаа элчин сайд Ли Хуэй хүлээн зөвшөөрлөө. Тэрээр “Интерфакс”агентлагт ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн байна. Одоо хятад, японы харилцаанд “дипломат харилцаа тогтоосноос хойшх бүх хугацааанд байгаагүй тийм нөхцөл байдал үүсээд байна гэж” дипломатч тэмдэглэсэн байна.
ОХУ-ын консулын хэлтсийн ажилтнуудыг Анкарад албадан буулгасан онгоцонд орохыг хэн хориглосон вэ? Орос улс Түрк улсаас энэ асуултанд хариу нэхэж байна. Мөн энэ онгоцонд зэвсэг байгаагүй гэдгийг олон нийтэд зарлахыг бас шаардаж байна. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ ОУ-ын 17 иргэн суусан онгоцыг албадан буулгасан тухай тус онгоц Дамаскт буусны дараа л оросын төр засаг мэдсэн юм.
Мансууруулах бодисын гэмт хэрэг үйлдсэнтэй нь холбогдуулан 10 хүнийг 10-р сарын 22-нд цаазалсан явдалд сэтгэл зовинож байгаагаа ЕХ-ны гадаад хэрэг хариуцсан дээд төлөөлөгч Кэтрин Эштон илэрхийлсэн байна. Энэ дипломатч зохих мэдэгдлийг өчигдөр Брюссельд хийсэн байна. Ихэнх цаазын ялыг жирийн бус шүүх ажиллагааны явцад давж заалдах эрхгүйгээр гүйцэтгэсэн байна гэж Эштон хэлсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины ирэх долоо хоногт Энэтхэг улсад хийх ёстой байсан айлчлалыг 12-р сарын 24 хүртэл хойшлууллаа гэж “Коммерсант” сонинд өнөөдөр мэдээлсэн байна. Айлчлалыг гэнэт хойшлуулсан тухай Энэтхэг улсын ГХЯ хамгийн түрүүнд мэдээлсэн гэж сонинд тэмдэглэсэн байна.
Ливийн Бани-Валид хотод болсон сөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулах оросын төсөл, мэдэгдлийг НҮБ-ын АЗ дээр АНУ хясан боогдууллаа. Энэ баримт бичигт сөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулахыг ливийн төр засагт нь уриалсан байсан юм.
ОХУ-ын БХЯ-ны эрүүлжүүлэх болон амралт сувилалын томоохон төвийг Вьетнам улсын Камрань хотод ОУ байгуулна. ЗХ-ний ЖШ-ын дарга, армийн генерал Николай Макаров өөрийн ажил хэрэг нэгт Вьетнам улсын хурандаа генерал До Ба Титэй хэлэлцээр хийснийхээ дараа сэтгүүлчидэд ингэж мэдэгдлээ. Энэ төвийг вьетнамын талтай хамтран ашиглах болно гэж ОХУ-ын ЖШ-ын дарга онцлон тэмдэглэсэн байна.
Цөмийн хөтөлбөрөө цэргийн шинж чанартай болгох гэсэн ямарч шийдвэрийг Иран улс гаргасан тухай нэг ч баримт байхгүй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров “Российская газета” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Иран улсын бүх цөмийн хөтөлбөр МАГАТЭ-гийн хатуу хяналт дор явагдаж байгаа гэж тэр хэлсэн байна.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012