×
Улс төр 23 Аравдугаар сарын 2012
Японы талаас эсэргүүцсэн боловч Өмнөд Солонгосын парламентын 15 депутат өнөөдөр Такэсима (Токто) маргаан үүсгэсэн арлууд дээр буув. Тэднийг Пусан боомтоос нисдэг тэргээр тийшээ тээвэрлэсэн тухай Киодо агентлаг мэдээллээ. Урьд өмнө парламентын гишүүд 2005,2008 онд эдгээр аралд очсон билээ. Японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Осаму Фузимура депутатууд буусан явдлыг «маш таагүй тохиолдол» гэжээ.
Өмнөд Солонгос улс ОУ-тай 30 хүртлэх хоногт визгүй зорчиход шаарлагатай бүх баримт бичгийг бэлтгээд байна. Влдаивосток хотод суугаа тус улсын ерөнхий консул Ли Ян Гу энэ тухай мэдээлсэн байна. 2013 оны 1-р сарын 1-нээс эхлэн хоёр улсын иргэд бие биеэндээ ямарч саад тотгоргүй зочлох боломжтой болно гэдэгт тэр найдаж байна.
Өчигдөр Өмнөд Солонгосын эрх баригчид ухуулах хуудас бүхий хийт бөмбөлөг нисгэхийг идэвхтнүүдэд хориглов. Ийм бөмбөлөг нисгэх нь Солонгосын хойгт зэвэсгт мөргөлдөөнд хүргэх уршигтай болох байсан. Ухуулах хуудас манай нутаг дэвсгэрт шилжвэл нисгэсэн газрыг буудана гэж өнгөрсөн долоо хоногт Умард Солонгос сүрдүүлсэн билээ. Хоёр тал ийм ажиллагаанаас болж бухимдав.
АНУ Хятадыг урьд өмнө үзэгдээгүйгээр дайрав. Хятад улсаас АНУ-ын сайн сайхан байдалд багагүй аюул учруулж байна гэж өчигдөр орой ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Барак Обама, Митт Ромни хоёр төгсгөлийн халз мэтгэлцээний явцад мэдэгдлээ. Хятад улсыг олон улсын дүрэм, хэм хэмжээнд албадан захируулах замаар л  аюул сорилтыг нь арилгаж болно гэж эдгээр хоёр улс төрч үзэж байна.
Сирийн асуудлаарх НҮБ, АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими 7 хоногийн дараа зөвлөлдөөн хийхээр Москвад хүрэлцэн ирнэ гэж ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Брахими женевийн зөвшилцөөнд агуулагдаж байгаа зарчимуудад бодит үнэлгээ өгнө гэдэгт найдаж байна гэж тэр хэлсэн байна.
Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялвал ажлынхаа эхний өдөр юанийн валюттай харьцах ханшийг санаатайгаар барьж байгаа гэж Хятад улсыг буруутгана. Массачусетс мужийн амбан захирагч асаны хэлснээр Бээжин “тоглоомын дүрмийн дагуу тоглох ёстой юм”. Ийм тохиолдолд л “бид Хятадтай түнш байж болох юм” гэж Ромни нэмж хэлсэн байна.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012