×
Улс төр 22 Аравдугаар сарын 2012
АНД-н нутаг дэвсгэрт АНУ-ын оролцоотой болдог америк, тайландын “Алтан хорт могой” томоохон хээрийн сургуульд ажиглагчдаа оролцуулахыг Мьянма улсад АНУ санал болголоо. Хятадыг тогтоон барих зорилготой цэргийн шинэ эвсэл байгуулах Вашингтоны хичээл зүтгэлийг энэ алхам харуулж байна гэж шинжээчид үзэж байна. Мьянмагийн хагас иргэний байдалтай засгийн газартай хүмүүнлэгийн яриа хэлэлцээг хөгжүүлэх далбаан дор Мьянма улстай ойртолт явагдаж байна.
Өнөөдөр Өмнед Солонгосын эрх баригчид суртал нэвтрүүлгийн хуудас бүхий бөмбөлөг БНАСАУ руу нисгэж явуулахыг идэвхтнүүдэд хориглов. Учир нь ухуулах хуудас нутаг дэвсгэрт нь хүрвэл гал нээнэ гэж Умард Солонгосын талаас сүрдүүлжээ. Франс Пресс агентлаг энэ тухай мэдээллээ. Цагдаа нар хийт бөмбөлөг нисгэх байсан Пхажу хотын Имжингак цэцэрлэгт хүрээлэн орох замыг хаажээ. 50 орчим идэвхтэн арга хэмжээнд оролцох бодолтой байсан.
Хятад нисэх хүчний нисгэгчгүй онгоцны хөтөлбөрөө шамдуулж байна. Эрэг хавийн усанд мониторинг хийх зорилгоор Ляонин мужид нисгэгчгүй нисдэг аппаратын 2 бааз байгуулах болсон тухайгаа зарлалаа. Энэ баазууд нь ХКН-ын 18-р их хуралд цэргийнхний барьж байгаа бэлэг юм. Улс төрийн энэ маш чухал үйл явдлын өмнө Хятад улсад ямар нэгэн үсрэлт зайлшгүй хэрэгтэй юм.
Өнөөдөр АНУ-д Барак Обама, Митт Ромни нарын сонгуулийн өмнөх төгсгөлийн 3 дахь үеийн мэтгэлцээн явагдана. Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшэгчид гадаад бодлогын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж маргалдана. Ираны цөмийн хөтөлбөр, Ливи,Афганистан улсуудын байдал түүнчлэн Хятадын эдийн засгийн өрнүүн хегжил эдгээр асуудлын дотор байна. Асуудал бүрийг 15 минутын дотор хэлэлцэнэ.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012