×
Улс төр 21 Аравдугаар сарын 2012
Иран улсын зүүн өмнөд нутагт өнөөдөр 3 алан хядагчийг дүүжилсэн байна гэж Мехр агентлаг уламжиллаа. Энэ гурван алан хядагч Чабахар, Зехадан хотуудын сүмд 2010 онд алан хядах ажиллагаа явуулахад оролцсон байсан юм. Иран улсын Дээд шүүх тэднийг цаазлах ялыг батласны дараа тэр гуравыг Захедан хотод дүүжилсэн гэж орон нутгийн захиргаа мэдээлсэн байна.
НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахимиг Сири улсын ерөнхийлөгч Башар Асад Дамаскт өнөөдөр хүлээн авлаа гэж САНА агентлаг уламжиллаа. Асад, Брахими нарын хэлэлцээрийн нарийн ширийн зүйлийг тодруулаагүй байна. Алжирын дипломатч өчигдөр Сири улсын ГХЯ-ны сайд Валид Муаллемтэй хэлэлцээр хийж лалын шашинтнуудын Ид аль-Адха баярын үеэр гал зогсоох тухай асуудлыг хэлэлцсэн байна.
БНАСАУ, Өмнөд Солонгос улсуудыг харилцан тэвчээртэй, тайван байхыг Хятад улс уриаллаа. Үйл явдлын хөгжилд Бээжин санаа зовниж байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй тэмдэглэсэн байна. Талууд өдөөн хатгасан болон байлдааны ажиллагаа явуулахгүй гэдэгт найдаж байна гэж тэр хэлсэн байна.
Хэд хэдэн маргаантай нутаг дэвсгэр оршдог Өмнөд Хятадын тэнгист өчигдөр АНУ-ын нисэх онгоц тээгч “Жорж Вашигтон”хөлөг, дагуул хөлгүүдийнхээ хамт орж ирсэн байна гэж Ассошиэтейд Пресс агентлаг мэдээлсэн байна. Дэлхийн тэнгис далайн ачаа тээвэрлэлтийн гуравны нэг хүртлэх хувь нь Өмнөд Хятадын далайгаар дамждаг ба эх газрын хүзүүвч болон арлууд нь нефтиэр баялаг юм.
Санал хураалтын нэгдсэн өдөр буюу 10-р сарын 14-нд 77 бүс нутагт болж өнгөрсөн янз бүрийн түвшингийн сонгуулийн дүнг энэ долоо хоногт ОУ-д гаргалаа. Намуудын тухай шинэ хуулийн дагуу энэ удаагийн сонгууль явагдсан бөгөөд оролцсон намуудын тоо эрс нэмэгдсэн байна. Энэ нь улс төрийн тэмцлийг мэдэгдэхүйц хурцатгасан гэж улс төр судлаачид үзсэн байна.
Дээрэмчдийн нууц бүлэглэлийг устгах өргөн хэмжээний тусгай ажиллагааг ОУ-ын Хойд Кавказын хэд хэдэн БН улсад явуулсан байна. Кабардино-Балкар, Дагестан улсуудад явуулсан тусгай ажиллагааны үеэр зэвсэгт эсэргүүцэл үзүүлсэн тул 49 дайнчдыг устгасан байна. Тэдний 9 нь алан хядах бүлэглэлийн толгойлогчид байсан гэж ОХУ-ын Алан хядах ажиллагааны эсрэг үндэсний хорооноос мэдээлсэн байна.
Сири улсын ГХЯ-ны сайд Валид Муаллем НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахимитэй уулзахдаа тус улсад болж байгаа мөргөлдөөнийг цэрэг зэвсгийн аргаар шийдэж болохгүй гэж мэдэгдлээ. Брахими, Муаллем нар хэлэлцээрийнхээ явцад хүчирхийллийг зогсоох асуудлыг хэлэлцлээ. Зөвхөн үүний дараа л бүх сирийг хамарсан өргөн хэмжээний яриа хэлэлцээ хийх нөхцлийг бүрдүүлэх болно.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012