×
Улс төр 19 Аравдугаар сарын 2012
Афганистанд энх тайван тогттол Азийн байдал энх амгалан болохгүй гэж өнөөдөр Түркийн ГХЯ-ны тэргүүн Ахмет Давутоглу Афганистантай холбоотой ажиллах олон улсын бүлгийн шинжээчдийн хуралдаан дээр мэдэгдэв. Тэр ч байтугай тус улсын байдлыг тогтонги болгож чадахгүй бол олон улсын байдал тайван аюулгүй болохгүй гэж тэрээр нэмж хэлэв.
ЕХ-ны гишүүн 27 улсын төр засгийн удирдагчид Сирийн эсрэг шинэ хоригийг сайшаасан тухай өнөөдөр Европын зөвлөлийн дарга Херман ван Ромпей Брюссельд хуралддсан ЕХ-ны хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр мэдээлэв. Мөн түүнчлэн ЕХ-ны гишүүн орнуудын удирдагчид Сирийн байдал доройтож байгаад сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлэв. ЕХ сирийн сөрөг бүлгүүдэд хандан улс төрийн өөрчлөн байгуулалтад чиглэгдсэн хүчин чармайлтаа нэгтгэхийг уриалжээ.
Өнөөдөр Түркийн цэргийн албан хаагчид сирийн цэргийнхний байрлалыг буудсан тухай түркийн улсын телевизээр мэдээллээ. Урьд сирийн нутаг дэвсгэрээс харвасан хоёр сум түркийн нутагт тэсрэв. Тэгээд түркийн цэргийн албан хаагчид сирийн армийн зарим байрлалыг бууджээ. Энэ удаагийн будлианы талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Адилхан будлиан 10-р сарын эхээр гарчээ.
2012 оны 11-р сарын 8-нд нээгдэх ХКН-ын 18-р их хурлаар намын удирдлагуудыг солиод зогсохгүй хөгжлийн дүнг гаргаж, ирээдүйн төлөвлөгөөг тогтоож, Хятад улсын гадаад бодлогын ерөнхий чиг хандлагыг тавьж өгөх юм. БНХАУ-ын даяарчлал дахь үүрэг, өөрчлөгдөн буй дэлхий дэх түүний байр суурийн талаар их хурал дээр шинэ зүйл ярих бол уу?
Зэвсэг тээгч нисэгчгүй нисэх онгоцны тоог нэмэгдуулэх саналы нь сайшаахад Цагаан ордныг итгүүлэхийг ТТГ оролдож байна гэж өнөөдөр «Вашингтон пост» сонинд бичжээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нааштай шийдвэр гарвал бас арван нисэгчгүй нисдэг аппаратыг ТТГ-т шилжүүлнэ. Одоо Тагнуулын тусгай газар ийм 30-35 аппаратыг хэрэглэж байна.
Умард атлантын эвсэл кибернетикийн аюулгүй байдлын салбарт өргөн хэмжээний цэргийн хээрийн сургууль хийх гэж байна. Сургуулилтын дагуу түрэмгийлэгчийн дүрээр африкийн нэгэн орныг сонгож авсан байна. Үнэн хэрэг дээрээ эвслийн хүч Орос, Хятад, Иран улсуудын хакеруудын болзшгүй дайралтыг няцаах сургуулилтыг хийх гэж байгаа гэж НАТО-гийн төлөөлөгчид хувийн чанартай ярилцлага өгөхдөө хүлээн зөвшөөрч байна.
НАТО Орос, Хятад, Иран улсуудыг эвслийн орнуудын гол кибер дайснууд гэж тооцож байна. НАТО 11-р сарын 13-16- хооронд Кибер Коалишион цэргийн хээрийн сургууль хийх гэж байна. Энэ сургуулийн үеэр эвслийн орнуудад кибер дайралт хийх боломж болон түүнд өгөх хариу цохилтыг сургуулилах юм.
Японы синтоитчуудын Ясукуни сүмд японы засгийн газрын хоёр сайд, парламентын хэд хэдэн гишүүн очсон явдлыг Хятад улсад эрс шүүмжилж байна. БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй өчигдөр ингэж мэдэгдсэн байна. Япон улсын Шуудангийн системийг өөрчлөх яамны сайд Микио Симодзи, Газар болон тээврийн яамны сайд Юитиро Хата болон парламентын хэд хэдэн гишүүн синтоитчуудын Ясукуни сүмд саяхан зочилсон юм.
2013-2014 онуудад Өмнөд Солонгос улсыг НҮБ-ын АЗ-ийн гишүүн болгосноор БНАСАУ-ын талаас үзүүлэх шинэ шинэ өдөөн хатгалгыг сэрэмжлэн зайлуулахад туслана. Өмнөд Солонгос улсын Гадаад харилцаа, гадаад худалдааны сайд Ким Сон Хван Сөүлд баасан гаригт хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдсэн байна.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012