×
Улс төр 18 Аравдугаар сарын 2012
Хятад, японы газар нутгийн маргаантай асуудлын хурцадмал байдал Хятад улс дахь японы эсрэг үзлийг дэвэргэлээ. Бээжингийн Олон улсын харилцааны дээд сургуулийн захирал, олон улсын харилцааны тэргүүлэх шинжээч Ван Цзисы “Асахи” сонинд ярилцлага өгөхдөө, хэт үзлээр цэнэглэгдсэн олон нийтийн санал бодол, Бээжингийн тэнцвэртэй гадаад бодлого хоёрын хооронд хагарал үүсэж байгаад анхаарлаа хандуулсан байна.
Орос улс африкийн орнуудын 20 тэрбум долларын өрийг цайруулсан тухай өчигдөр ОХУ-ын ГХЯ-ны олон улсын байгууллагуудын газрын захирал Владимир Сергеев мэдээллээ. Түүнчлэн Орос улсаас Дэлхийн банкны ядуу орнуудын төлөө санд 50 сая доллар шилжүүлжээ. Эдгээр хөрөнгийг юуны түрүүнд африкийн баруун бүс нутгийн хөгжилд төсвөлжээ. Түүнээс гадна Орос африкийн орнуудын эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлж байна.
Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад лалын Ид аль-Адха баярын үеэр Сирид гал зогсоох төлөвлөгөөг дэмжсэн тухай ираны Press TV телевизийн сувгаар мэдээллээ. Гал зогсоож, чөлөөт сонгууль явуулах асуудлаар яриа хэлэлцээ хийж эхлэх нь зөв шийдвэр гэж Ахмадинежад хэлжээ.
Хятад Умард Солонгостой залгаа хилийг бэхжүүлж, төмөр утсаар хашлаж, цахилгаан гүйдэл хэрэглэнэ гэж саяхан японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Эдгээр арга хэмжээ солонгосын талаас урвагчдыг цөөрүүлэх зорилготой. Хятад-солонгосын хил орчимд очдог хүмүүс энэ мэдээг сонсоод инээмсэглэж байна. Хятадын талаас хил сулхан хамгаалж байна. Урьдын зөвлөлтийн буюу европын хүйтэн дайны үеийн хэмжүүрээр хил ердөө хамгаалахгүй байна гэж хэлж болно.
Пхеньян НҮБ-ын АЗ-д хандан АНУ-аас БНАСАУ-ыг гүжирдэн гүтгэж, айлган сүрдүүлж байгаа асуудлыг авч үзэж хэлэлцэхийг уриалав. Энэ нь Солонгосын хойгийн түгшүүртэй байдлын гол шалтгаан болсон гэж НҮБ-д суугаа БНАСАУ-ын байнгын төлөөлөгч Ли Дон Иль НҮБ-ын ЕА-ейн чуулганы 1-р хорооноос цөмийн зэвсэг хураалгах асуудлаар хийлгэсэн ээлжит хуралдаан дээр мэдэгдэв.
Ид аль-Адха баярын үеэр дайн зогсооно гэдэгт Дамаск найдаж байна гэж Сирийн үндэсний эвлэрэлийн сайд Али Хайдар «Оросын дуу хоолой» радиод мэдэгдэв. НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими 10-р сарын 26-28- лалын тахил өргөх баярын үеэр эвлэрэхийг санаачилсан билээ. Сирийн сайдын хэлснээр дайн зогсоох нь амаргүй хэрэг юм.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012