×
Улс төр 17 Аравдугаар сарын 2012
Сирийн дайнчид АНУ-ын шийдвэрээр зенитийн пуужингийн хөдөлгөөнт цогцолбортой боллоо. Өөрийн өрсөлдөгч Митт Ромнитэй сонгуулийн өмнөх халз мэтгэлцээн хийхээс хамаагүй өмнө АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сирийн сөрөг хүчний бүлэглэлд зенитийн пуужингийн хөдөлгөөнт цогцолбор олгох тухай даалгавар өгсөн байжээ.
Сүүлийн саруудад Кавказад хүчний тусгай газрын ажилтнууд 43 толгойлогчий нь оролцуулан 300 гаруй террористыг устгаад байна гэж өчигдөр ерөнхийлөгч Владимир Путин терроризмын эсрэг тэмцлийн асуудлаархи зөвлөлгөөн дээр мэдэгдлээ. Төрийн тэргүүн террорын эсрэг анги салбарууд амжилттай ажиллаж байгааг тэмдэглэхийн хамт тусгай албад үйл ажиллагаагаа бүрэн уялдуулан зохицуулж төлөвшүүлэх талаар нөр их ажил хийх ёстой гэв.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх мэтгэлцээний ээлжит шатанд Барак Обама ялалт байгууллаа. Си-Эн-Эн компанийн явуулсан санал асуулгын дүнгээс харахад Цагаан ордоны одоогийн тэргүүн үзэгчдийн 46%-ийн санал авсан байна. Түүний өрсөлдөгч БН намын гишүүн Митт Ромни 39%-ийн санал авчээ. Энэ нь мэтгэлцээнд ардчилалынхны байгуулж байгаа анхны ялалт юм.
Лалын шашинтнуудын Ид аль-Адха баярын үеэр сирийн төр засаг болон сөрөг хүчнийхнийг гал зогсоохыг уриалсан НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахимигийн саналыг Сири улсын засгийн газар авч үзэхэд бэлэн байна. Сирийн ГХЯ-ны төлөөлөгч Жихад Макдиссигийн хэлснээс иш татан Франс Пресс агентлаг өчигдөр мэдээлсэн байна. Брахими ийм уриалгатайгаар Иран улсын төр засагт хандсан юм.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012