×
Улс төр 16 Аравдугаар сарын 2012
Японы өөрийгөө хамгаалах хүчний харуулын нисэх онгоц хятадын цэргийн долоон хөлөг онгоц Окинав муж улсаас зүүн-өмнө ойр хавийн бүсийн орчимд илрүүлсэн тухай өнөөдөр японы NHK телевизийн компани мэдээллээ. Мөн бүс бол эргээс 44 км зайтай орших тэнгисийн орон зайн нэг хэсэг юм. Энэ бүст эрэг хавийн улс хууль ёсоор тогтоосон хэмжээний хяналт тавьж мэднэ.
Вашингтон, Токио хоёр 11-р сарын эхээр тэнгисийн цэргийн хамтарсан сургууль хийхээр төлөвлөж байна гэж японы ОНХМХ-үүд мэдээлсэн байна. Сенкаку арлын эргэн тойронд газар нутгийн маргаантай асуудал түгшүүртэй болж байгаа үед хамтарсан хээрийн сургууль хийх тухай зарласан нь Бээжингийн зүгээс шүүмжлэлтэй тулгарч мэдэх юм.
АНУ-ын төрийн департамент Сирийн хөрш зэргэлдээ орнуудад хандан агаарын орон зайгаа хатуу хяналтад авахыг уриалав. Түүнчлэн АНУ Дамаскаас Москва руу нисч яваа сирийн нисэх онгоцыг замаас нь албадан буулгасан Түркийн жишээг дагахыг уриалжээ. Вашингтонд Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгдлээ. Нисэх онгоцыг албадан буулгах тухай Түркийн шийдвэрийг АНУ дэмжиж байна гэж тэрээр онцлов.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон «Гэмгүй лалын шашинтнууд» киноноос болж арабын орнуудад өрнөсэн америкийн эсрэг тэмцэл хөдөлгөөний төлөө хариуцлагыг хүлээв.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012