×
Улс төр 15 Аравдугаар сарын 2012
Австралийн ерөнхий сайд Жулия Гиллард өчигдөр Афганистанд айлчлав. Австралийн засгийн газрын тэргүүний аюулгүй байдлыг бодож айчлалы нь урьдчилан зарлан мэдээлээгүй хийгээд зөвхөн өнөөдөр мэдээлсэн байна. Кабулд Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай хэлэлцээ хийсэн гэж Гиллард Эй-би-си телевизийн компанид мэдээлэв. Австрали 2014 онд олон улсын хүчнийг Афганистанаас гаргаснаас хойш ч тус улсад туслана гэж тэрээр мэдэгдэв.
Сирийн засгийн газрын цэрэг Алеппод ХII зууны Омейядынхны сумийг хяналтдаа авсан тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг мэдээллээ. Бямба гаригт байлдааны ажиллагааны явцад лалын сум шатсан тухай үүний өмнө сирийн сөрөг хүчин мэдээлсэн билээ. ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова сирийн мөргөлдөөнд татагдан оролцож байгаа хоёр талд хандан түүхэн байшинг хэвээр хадгалахыг уриалжээ.
Умард Солонгос улсад эдийн засгийн болон улс төрийн өөрчлөлт болох боломжтой гэдэгт оросын шинжээчид итгэлтэй байна. Гэхдээ энэ процесс хурдан явагдахгүй гэж оросын нэрт солонгос судлаач Георгий Толорая үзэж байна: "БНАСАУ-д ямар нэг өөрчлөлт тэр тусмаа эдийн засгийн өөрчлөлт гарч магадгүй гэсэн олон мэдээлэл 2012 оны эхний хагаст ирж байлаа.
Сирид оросын хуурцагт бөмбөг гэгчийг хэрэглэж байна гэсэн «Хьюман райтс уотч» хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдэгдлийг Оросын талаас батлахгүй байна гэж өнөөдөр Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Сирийн хямрал бүс нутгитйг зэр зэвсгээр дүүргэх уршигтай болсон гэж сайд тэмдэглэв.
Ливийн Үндэсний конгресс Али Зиданыг шинэ ерөнхий сайдаар сонгов. Намын бүс Али Зиданыг дийлэнх олонхи депутат дэмжсэн байна. Тэрээр «Лалын ахан дуус» хөдөлгөөний ливийн салбараас нэр дэвшсэн Мохамммад аь-Харариас түрүүлжээ. Али Зидан ойрын хоёр долоо хоногийн дотор сайд нарын албан тушаалд нэр дэвшэгчдийг конгресст хэлэлцүүлэхээр оруулах ёстой.
Энэ байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвийг Эль-Кувейтад гишүүн орнуудын анхны дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэнэ. ОХУ-ын ГХЯ-аас мэдээлснээр ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Игорь Моргулов улс орноо 10-р сарын 15-17- болох дээд хэмжээний уулзалтад төлөөлэх юм.
«Нэгдсэн ОУ» эрх баригч намаас нэр дэвшэгчид ечигдер хууль тогтоох хурлын депутатуудыг сонгосон оросын бүх зургаан бүс нутагт тэргүүлж байна. Ийн сонгууль Хойд Осети, Удмурд, Краснодарын хязгаар, Пенза, Саратов, Сахалин мужуудад явагдав. Сахалинаас гадна өөр бүх бүс нутагт намын нэрсийн жагсаалтыг сонгогчдын тэн хагас гаруй нь дэмжсэн байна.
Түркийн Цэргийн нисэх хүчний Анкарад замаас нь албадан буулгасан сирийн нисэх онгоцны тойрны будлиан орос-түркийн харилцааны хөгжилд огт нөлөөлэхгүй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергекй Лавров мэдэгдлээ. «Хоёр талын харилцаа тогтвортой дорвитой үндсэн дээр хөгжиж байна» гэж тэрээр хэлжээ. Гэвч Орос улс будлианд түркийн талаас үнэлгээ өгөхийг хүлээж байна гэж Лавров нэмж хэллээ.
НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эохлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими Сирийн байдлыг зохицуулах шинэ төлөвлөгөөг бэлтгэсэн байна. Энэ төлөвлөгөөнд заасан ёсоор НҮБ-ын 3 мянган энхийг сахиулагчийг Сирид байрлуулах тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг мэдээллээ. Эдгээр энхийг сахиулагч израиль-ливаны хилийн байдлыг хяналтдаа авсан Ливан дэх НҮБ-ын олон улсын хүчинтэй адил үүрэг гүйцэтгэх ёстой гэж Брахими үзэж байна.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012