×
Улс төр 14 Аравдугаар сарын 2012
Энэтхэг улсын СЕХ-ны хэсэг төлөөлөгчид оросын Тула хотод ирж орон нутгийн сонгуулийг хэрхэн бэлтгэн явуулж байгаатай танилцаж байна. Тус мужийн сонгуулийн хорооны хэвлэлийн нарийн бичгийн дарга Татьяна Гусева “Интерфакс” агентлагт ингэж мэдэгдсэн байна. Тула хотын сонгуулийн туршлага дээр Энэтхэг улс өөрийн мэргэжилтнүүдийг цаашид сургах бодолтой байна гэж тэр ярьсан байна.
Сири, түркийн хил фронт орчмын зурвастай улам төсөөтэй болж байна. Түрк улстай хил залгаа нутагт байдаг Азмарии хотод сирийн арми болон босогчдын хооронд ширүүн байлдаан болж байна. Босогчид танк булааж аваад засгийн газрын цэргүүд рүү галлаж байна. Армийн цэргүүд босогчдын байрлалд агаараас цохилт өгч байна. Хил зөрчих явдал гаргуулахгүйн тулд түркийн АЦХ-н 2 сөнөөгч онгоцыг хөөргөсөн байна.
Орос улсад санал хураах нэгдсэн өдөр болж байна. Өнөөдөр 10-р сарын 14-нд бүх орон даяар бүс нутгийн шинэ засаг захиргааг сонгож байна. Тус улсын 77 бүс нутагт 5000 орчим янз бүрийн шатны санал хураалт болж байна. Сонгуулын янз бүрийн суудлын төлөө 5 мянган нэр дэвшигч өрсөлдөж байна. Сонгуулийн хэсэгт 28 сая оросууд ирж саналаа өгнө гэж үзэж байна.
Санал хураалтын нэгдсэн өдөр өнөөдөр ОУ-д явагдаж байна. Өнөөдрийн турш тус улсын 83 субъектын 77-д нь орон нутгийн янз бүрийн түвшингийн бараг 5000 сонгууль явагдаж байна. Анхны урьдчилсан дүнг СЕХ москвагийн цагаар үд дунд гэхэд хүлээж авна гэж үзэж байна.
Түркийн бүх иргэний агаарын тээврийн онгоцуудын хувьд Сири улс агаарын орон зайгаа хаалаа гэж британийн радио телевизийн Би-Би-Си нэгдэл мэдээллээ. Москвагаас Дамаск руу нисэж явсан сирийн иргэний нисэх онгоцны компанийн зорчигч тээврийн онгоцыг Анкарад албадан буулгасан Түрк улсын төр засгийн үйл ажиллагаанд Сири улс ийм хариу өглөө. Радио локацын станцид зориулсан оросын цахилгаан тоног төхөөрөмжийг онгоцноос хурааж авсан байна.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012