×
Улс төр 13 Аравдугаар сарын 2012
Москва-Дамаск чиглэлээр ниссэн сирийн нисэх онгоцны компанийн Airbus A320 онгоцоор Тулагийн «Багаж үйлдвэрлэх зохион бүтээгчдийн товчооны» бүтээгдхүүн тээвэрлэж байсан хийгээд мөн компани «Ростехнологи» улсын корпорацын бүрэлдэхүүнд ордог гэж өнөөдөр оросын «Коммерсант» сонинд бичжээ. Бүх 12 хайрцагт дан цэргийн зорилготой бүтээгдэхүүний тоонд орохгүй радиотехникийн элементууд байсан юм.
Бээжин Токиод хандан «түүхийн хүчин зүйл, бодит байдлыг харгалзан» Зүүн Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн арлуудын асуудлаар буурьтай яриа хэлэлцээ хийж эхлэхийг уриалж байна гэж БНХАУ-ын ГХ-ийн дэд сайд Цуй Тянькай Москвад хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
ЕХ-ны гишүүн орнууд цөмийн хөтөлбөртэй нь холбогдуулан Ираны эсрэг хоригийг чангатгахаар тохиролцсон тухай өчигдөр өрнөдийн дипломат ажилтнууд мэдээллээ. Даваа гаригт Люксембургэд ЕХ-ны гишүүн орнуудын ГХ-ийн сайд нар уулзаж, шинэ багц хориг батлана. ЕХ Ираны алсын холбоо харилцааны салбарын эсрэг хориг анх удаа тогтоох бодолтой байна. Шинэ хориг банкны хүрээ, худалдаа болон ираны шатдаг хийг ЕХ-д нийлүүлэх салбарыг хамрана.
ЕХ 2012 оны Нобелийн энх тайвны шагналтан болов. Тус байгууллага Европыг нэгтгэх болон « түүнийг дайны тивээс энх тайвных болж хувиргах» зорилгоор нөр их ажил хийсэн гэж Нобелийн шагналын хороо үзсэн байна. Урьд өмнө ч Нобелийн хорооны энх тайвны шагналыг чухам хэнд хүртээх шийдвэр ширүүн маргаан үүсгэж байв.
Оросын үйл ажиллагаа олон улсын хэм хэмжээг зөрчихгүй байна гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд Түркийн дээгүүр нисч яваа сирийн нисэх онгоцыг замаас нь албадан буулгасан будлианыг хөндөн мэдэгдэв. Лхагва гаригийн орой түркийн тал Москвагаас Дамаск руу нисч яваа сирийн нисэх онгоцыг замаас нь Анкарад албадан буулгажээ.
Оросын ГХЯ терроризм сирийн сөрөг хүчний зэвсэгт бүлгүүдийн гол арга барил болж байгаад сэтгэл түгшиж байна гэж яамны мэдээлэл, хэвлэлийн газрын дэд захирал Мария Захарова мэдэгдэв. «Сайн», «муу» терроризм байдаггүй гэж тэрээр тэмдэглэн хэллээ. Зарим террорын ажиллагаа «цэргийн» гэгч барилга байгууламжуудын эсрэг чиглэгдсэн нь хэнийг ч төөрөгдүүлэх ёсгүй.
Цэргийн хүч хэрэглэх биш яриа хэлэлцээ хийх замаар л сирийн хямралыг зохицуулж болно гэж НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими Саудын Аравийн ван Абдаллатай уулзах үеэрээ мэдэгдлээ. Уулзалт өчигдөр Жиддэд хийсэн тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээлэв. Брахими сирийн засгийн газар, сөрөг хүчний төлөөлөгчидтэй хийсэн зөвлөлдөөний талаар өгүүлэв.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012