×
Улс төр 12 Аравдугаар сарын 2012
Ази тив дэх хамтын ажиллагааны яриа хэлэлцээний байгууллагын оролцогч орнуудын анхны дээд хэмжээний уулзалт10-р сарын 15-17- Эль-Кувейтэд болно гэж ОХУ-ын ГХЯ өнөөдөр мэдээллээ. Уулзалтад оролцогчид энэ форумын явцад тэргүүлэх салбар дахь практик хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж, харилцан ярианы төгөлдөржүүлэлт, хөгжлийн төлвийг төлөвлөх болно.
Сири улсын хилийн ойролцоо бөөнгөрүүлж байгаа түркийн армийн бүлэглэлд танкын хоёр батальон, их бууны нэг анги нэмэгдсэн байна гэж түркийн ОНХМХ-үүд өнөөдөр мэдээллээ. Хил рүү 60 орчим танк явуулсан ба Сири улстай залгаа хилийн дагуу 250-иас цөөнгүй хуягт техник, 40 километрийн тусгалтай гаубиц буюу охор их буу байрлуулсан байна.
АНУ-ын дипломат ажилтнуудыг тэнгисийн явган цэрэг мэт Япон, Өмнөд Солонгост яаралтай татан шилжүүлж байна. 10-р сарын 14,15-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын 1-р орлогч Уильям Бернс айлчилна. Дараа нь АНУ-ын БНАСАУ-ын хэрэг эрхлэсэн онцгой эрхт төлөөлөгч Глин Дэвис тийшээ очно. 10-р сарын 17-нд тэрээр Токиод холбоотнуудтайгаа гурван талын уулзалт хийх юм.
Сирийн нисэх онгоцыг замаас нь Анкарад албадан буулгасантай холбоотой олон зүйл тодроогүй байна. Гэсэн ч хэрэг явдал хоёр орны тэртэй тэргүй хүйтэрсэн харилцааг сайжруулахгүй нь тод зүйл. Эдгээр хоёр улс саяхан болтол найрсаг сайн хөршийн харилцаатай байсан. Түрк, Сирийн харилцаа дайн дэгдэхэд хүргэсэн гэж олон шинжээч үзэж байна.
Алсын тусгалтай пуужин турших нь Пхеньянд зайлшгүй чухал гэж БНАСАУ-ын ГХЯ мэдэгдэв. Яамны албан мэдээг ЦТАК агентлагаас дэлгэрүүлжээ. Өмнөд Солонгосын пуужингийн тусах зайг нэмэгдүүлэх тухай АНУ, Өмнөд Солонгосын хоорондын шинэ хэлэлцээрт Пхеньян ийнхүү хариулжээ.
Ханой Өмнөд Хятадын тэнгис дэх Вьтенамын нутаг дэвсгэрийн нэг хэсэг болох Спратли олтриг ба Параселийн арлуудад өнгөлзөх ажиллагааг зогсоохыг Бээжингээс шаардсан тухай өнөөдөр Вьетнмын ГХЯ-ны төлөөлөгч Лыонг Тхань Нгийн нийтлүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ.
Өчигдөр Түркийн ГХЯ-ны төлөөлөгч сирийн иргэний нисэх онгоцны эргэн тойрны будлианы нөхцөл шалтгааныг ОХУ-аас Анкарад суугаа элчин сайд Владимир Ивановскийд дэлгэрэнгүй мэдээлэв. Оросын элчин сайд Түркийн ГХ-ийн тэргүүн дээд сайд Феридун Синирлиогутэй уулзсан гэж ОХУ-аас Анкарад суугаа ЭСЯ-аас нийтлүүлсэн мэдээлэлд өгүүлжээ.
Сирийн ГХЯ Орос улсаас нисч гарсан сирийн иргэний нисэх онгоцонд цэргийн ачаа байсан тухай Түркийн ерөнхий сайд Эрдоганы мэдэгдлийг няцаав.Засгийн газраас нь Сирийн талаар явуулж байгаа дайсагнах ажиллагааг зөвтгөхийн тулд ерөнхий сайд санаанаас зохиосон хуурамч цуврал мэдэгдэл хийсээр байна. Эдгээр нь ор үндэсгүй хуурамч зэмлэл гэж өчигдөр орой Сирийн ГХЯ-ны төлөөлөгч Жихад Макдиси мэдэгдэв.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012