×
Улс төр 11 Аравдугаар сарын 2012
ОУ-ын иргэд сууж явсан сирийн зорчигч тээврийн онгоцыг саатуулсан асуудлаар ОУ түркийн талаас тайлбар өгөхийг шаардаж байна. ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевичийн тайлбарт ингэж өгүүлсэн байна. Ирээдүйд иймэрхүү байдал гаргахгүй байх арга хэмжээ авхыг Москва шаардсан байна. Өчигдөр орой Түрк улсын АЦХ-ний онгоцууд 35 зорчигчидтой сирийн онгоцийг Анкарагийн онгоцны буудалд албадан буулгасан байна.
Олон улсын хүчнийг Афганистанаас гаргаснаас хойш НАТО тус улсаас гарч явна гэх нь зөв биш. Хамтын ажиллагааны хэлбэр л өөрчлөгдөнө гэж Москва дахь НАТО-гийн Мэдээллийн товчооны захирал Роберт Пшель «Оросын дуу хоолой» радиод мэдэгдлээ. Түүний хэлснээр 2014 оны шувтаргаар афганистаны тал аюулгүй байдлаа хангах гол зорилтыг биелүүлж эхлэнэ.
«Аль-Каида» террорын байгууллагын ажиллагаа Ливид өдрөөс өдөрт өргөжиж байна гэж Триполид аюулгүй байдлын албаны тусгай бүлгийн дарга асан Эндрю Вуд мэдэгдэв. Урьд өмнө мэдээлснээр 9-р сарын 11-нд Бенгазид АНУ-ын төлөөлөгчдийн газрыг жагсагчид хүрээлсэн билээ. Жагсагчдын дотор байсан зэвсэгтэй этгээдүүд консулын газрыг гранат харвагчаар бууджээ.
2001 онд АНУ-тай байгуулсан гэрээнийхээ зарим нэг зүйлийг мөрдөхгүй болохоо Өмнөд Солонгос улс зарлалаа. Энэ хэлэлцээрийн дагуу 500 кг-аас илүү жинтэй цэнэгт хошуутай 300 километрээс хол тусгалтай пуужин боловсруулахгүй гэсэн үүргийг Сөүл хүлээсэн байсан юм. Одоо Өмнөд Солонгос улс 1000 хүртэл кг жинтэй, 800 километр хүртлэх тусгалтай баллистик пуужин боловсруулах ажлаа эхэллээ гэж албан ёсоор зарлалаа.
Дангаараа галаа зогсоохыг шаардсан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны уриалгыг Дамаск эсэргүүцлээ гэж ИТАР-ТАСС агентлаг уламжилсан байна. Сири улсын засгийн газар ийм алхамыг хоёр ч удаа хийсэн гэж тус улсын ГХЯ-ны төлөөлөгч Жихад Макдеси мэдэгдсэн байна. Харамсалтай нь энэ хоёр алхамыг хоёуланг нь засгийн газрын эсрэг хүчний дайнчид өөрсдийн байрлалыг өргөжүүлэхэд л ашигласан гэж дипломатч мэдэгдсэн байна.
Москвагаас Дамаск руу нисэж явсан онгоцийг албадан буулгасантай холбогдуулан Анкара хотноо байгаа ОХУ-ын ЭСЯ Түрк улсын төр засгаас тайлбар өгөхийг шаардлаа. Өчигдөр орой Түрк улсын АЦХ-ний онгоцууд 35 зорчигчидтой сирийн онгоцийг Анкарагийн онгоцны буудалд албадан буулгасан байна. Энэ онгоц Москвагаас Дамаск руу нисэж явсан юм. Энэ онгоцон дотор ОУ-ын иргэн 17 хүн хүүхдүүдийнхээ хамт нисэж явсан байна.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012