×
Улс төр 9 Аравдугаар сарын 2012
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Парист хэвлэлийн бага хурал дээр Сирийн эрх баригчдад хандан дангаар гал зогсоохоо зарлан мэдээлэхийг уриалав. Түүнчлэн тэрээр сирийн засгийн газраас ийнхүү мэдээлсний дараа дангаар гал зогсоохыг сөрөг хүчнээс шаардав. Гэвч засгийн газраас дангаар гал зогсоовол сөрөг хүчин хүч хэрэглэх ажиллагаагаа үргэлжлүүлж мэднэ.
БНАСАУ-ын удирдагч асан Ким Чен Ирийн ууган хүү Ким Чен Намын амь насанд халдах төлөвлөөгтэй байсан гэж Өмнөд Солонгосын прокурорын газраас БНАСАУ-ын иргэнийг яллав. Өнөөдөр Франс Пресс агентлагаас Өмнөд Солонгосын прокурорын газрын төлөөлөгчийн мэдээллийг үндэслэн уламжлав. Эрэгтэй энэ оны 3-р сард БНАСАУ-аас оргонох нэрийдлээр Өмнөд Солонгост шилжин суужээ.
Хятад улс Сири, Түрк хоёрт хандан тэсвэр тэвчээртэй байж, бүс нутгийн түгшүүртэй байдлыг даамжруулж мэдэх ажиллагаа явуулахаас татгалзахыг уриалав. Өнөөдөр БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй энэ тухай хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
Иран баяжуулсан ураныг нөөцлэх үйл явцыг аажим болгож, нэг хэсгий нь ШУ, анагаах ухааны зорилгоор хэрэглэсэн тухай израилийн цэргийн эх сурвалжаас «Гаарец» сонинд мэдээлжээ. Мөн эх сурвалж МАГАТЭ-гийн энэ тухай илтгэлийн агуулгыг батлав. Иран 20 хувиар баяжуулсан ураныхаа нэг хэсгийг Тегеран дэх хорт хавдар анагаах изотоп үйлдвэрлэж байгаа шинжлэлийн реакторын тулш үйлдвэрлэхэд чиглуулсэн гэж мен илтгэлд өгүүлсэн билээ.
Ази пуужингийн шинэ хямралын босгон дээр байна. Түрэмгийлэл үйлдвэл манай орны стратегийн пуужингийн цохилтоос зайлсхийж чадахгуй гэж Умард Солонгосоос хожмын дайснууддаа анхааруулжээ. Емнед Солонгос ба тус улсад байрлуулсан америкийн цэргийн баазууд төдийгүй Япон бур АНУ-ын нутаг дэвсгэр эдгээр пуужингийн ажиллагаанд хамрагдана. 800 км зайны тусгалтай баллистик пуужин зохион бүтээж, байлдааны жагсаалтад оруулна гэсэн Сеулийн мэдэгдэлд Пхеньян ийнхүү хариулав.
БНАСАУ-ын ЗХ-н АНУ-ын нутаг дэвсгэрт хүрч чадах тив алгасах баллистик пуужинтай юм. Батлан хамгаалахын улсын хорооны төлөөлөгч энэ тухай мэдэгдсэн гэж ЦТАК агентлаг уламжилсан байна. Эдгээр пуужингуудыг зөвхөн солонгосын хойг болон Япон улсад байрлаж байгаа америкийн баазууд ч биш Номхон далайн Гуам арал бүр АНУ-ын нутаг дэвсгэрт хүрэхээр байрлуулсан гэж тус агентлаг мэдээлсэн байна.
ОУ-ын ОБЯ энэ оны эхнээс гадаадад 40 удаа хүмүүнлэгийн ажиллагаа явуулж гадаад улсад осол сүйрэлд орсон оросуудыг 20 гаруй удаа нүүлгэн шилжүүлжээ. АНДЭЗХАБ-ын Онц байдлын албадын дээд тушаалын ажилтнуудын 6-р форум дээр тус байгууллагын тэргүүн Владимир Пучков үг хэлэхдээ ингэж мэдэгдсэн байна.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012