×
Улс төр 8 Аравдугаар сарын 2012
Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын \ХАБГБ\ гишүүн улсууд энхийг сахиулах хээрийн сургууль Казахстан улсад хийж байна. Армен, Белорусс, Казахстан, Киргиз, Орос, Тажикстан зэрэг зургаан улсын ЗХ-ний бүлэглэл энэ хээрийн сургуулийн үеэр тус бүс нутгийн хамтын аюулгүй байдал болон энх тайвныг бэхжүүлэх үйл ажиллагааг сургуулилж байна. ХАБГБ-ын хээрийн сургууль хийх газраар Өмнөд Казахстаныг тохиолдлоор сонгоогүй юм.
Хорин нэгдүгээр зуун бол Орос, Монгол улсуудын уламжлалт найрамдал хамтын ажиллагааны шинэ орон зай билээ. Хоёр улсын найрамдал хамтын ажиллагаанд зориулан Улаанбаатар хотод нээгдэж байгаа өдрүүд ийм уриатай юм. Орос, Монгол улсууд найрамдлын гэрээ байгуулсны зуун жилийн ойд энэ өдрүүдийг зориулсан юм.
Иракийн ерөнхий сайд Нури аль-Малик өнөөдөр Орос улсад хурэлцэн ирнэ. Тэрээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины урилгаар гурван өдрийн айлчлал хийх юм. Иракийн ерөнхийлөгч янз бурийн яам, тусгай газар, компаниудын нөлөө бухий төлөөлөгчдийг тэргүүлнэ.
Ливийн парламент Мустафа Абу Шагураг ерөнхий сайдын албан тушаалаас огцоруулж, түүнээс санал болгосон засгийн газрын бурэлдэхуунийг хэрэгсэхгүй болгов. Урьд Ливийн засгийн газрын бурэлдэхүүнд 29 сайд байсан бол ечигдер Абу Шагур дөнгөж 10 сайд бухий нэрсийн жагсаалтыг санал болгов. Парламент ерөнхий сайдын санаачилсан анхны цэсийг пүрэв гаригт хэрэгсэхгүй болгожээ. Одоо конгресс ойрын гурван-дөрвөн долоо хоногийн дотор шинэ ерөнхий сайдыг сонгох ёстой.
Цөмийн ба хими, биологийн зэвсэггуй бус Ойрхи Дорнодод байгуулах асуудлаархи олон улсын бага хурал 12-р сарын 2-р хагаст Хельсинкид хуралдаж болзошгуй гэж өнөөдөр оросын «Коммерсант» сонин мэдээллээ. Бага хурлыг 12-р сарын 18-20- зарлан хуралдуулахаар урьдчилан товложээ. Орос улс туунийг зохион байгуулагчийн нэг юм. Гэвч бага хурал болно гэж лавтай хэлж болохгуй.
Хятадын Huawei,ZTE алсын харилцаа холбооны томоохон компаниуд АНУ-ын аюулгуй байдалд заналхийлж байна. Америкийн компаниудаас тэдгээртэй бизнесийг нэгтгэх талаар гэрээ хэлэлцээр ул байгуулвал зохино гэж АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын тагнуулын асуудал эрохлэсэн хорооны жил дутмын илтгэлд өгүүлжээ. Франс Пресс агентлаг илтгэлийн төслийг авчээ.
Туркийн талаас Сирийн нутаг дэвсгэрийг ахин буудсан тухай өнөө шөнө дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Өчигдөр сирийн талаас харвасан сум туркийн хилээс 150 км зайтай орших Хатай мужид тэсрэсний дараа буудлагаа үргэлжлүүлжээ. Лхагва гаригт адилхан будлианы уршгаар таван хүн амь үрэгдсэн билээ.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012