×
Улс төр 7 Аравдугаар сарын 2012
Өндөр хэмжээнд баяжуулсан ураныхаа нөөцийн гуравны нэгийг Иран улс цөмийн зэвсэг боловсруулах боломжгүй, харин эмнэлэгийн зориулалтаар хэрэглэж болох нунтаг болголоо. НҮБ-ын эх сурвалжаас иш татан британы Би-Би-Си радио станц өчигдөр ингэж мэдэгдсэн байна. Өөрийн цөмийн эрчим хүчний асуудлаар орон улсын хамтын нийгэмлэгтэй хийж байгаагаа хэлэлцээрээ сэргээхэд бэлэн байна гэдгээ Тегеран энэ байдлаараа харуулж байна гэж эх сурвалжид өгүүлсэн байна.
“Хүмүүсийн ухамсарыг хордуулж байгаа дайсагнасан үзэл суртал болон соёл БНАСАУ-д нэвтрэх явдалтай хийх тэмцлээ хүчтэй болгох шаардлагатай” байна гэж Умард Солонгос улсын удирдагч Ким Чен Ын үзэж байна. Ардын аюулгүй байдлын яаман дээр очихдоо Ким Чен Ын ингэж мэдэгдсэн байна гэж ИТАР-ТАСС агентлаг уламжиллаа.
Өнгөрч буй долоо хоногт Сири улсад болж байгаа мөргөлдөөн Түрк улстай байлдах өргөн хэмжээний дайн болж хувирах дөхлөө. Лхагва гаригт Түрк улсын зүүн өмнөд нутгийн Акчакала гацааг сирийн цэргийнхэн буудсны улмаас 5 хүн амь насаа алдаж, 9-13 хүн шархадсан байна. Үүний хариуд Түрк улс сирийн нутгийг их буугаар буудсан байна.
Зэвсэглэсэн сөрөг хүчний гол хүч байрласан тус улсын хоёр дахь том хот Алеппог сирийн цэргүүд бараг чөлөөллөө. Сирийн САНА агентлагийн уламжилж байгаагаар алагдсан алан хядагчдын дунд түркийн хөлсний алуурчид байна. Халеб хот руу давшилт хийх замд сөрөг хүчний хэдэн арван хуягт тээвэрлэгч, ачааны машинуудыг устгасан байна. Түрк улстай хил залгаа нутагт түгшүүртэй байдал хэвээрээ байна.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012