×
Улс төр 6 Аравдугаар сарын 2012
БНАСАУ-ын хилчин хоёр офицерийг буудан хөнөөж, Өмнөд Солонгост оргож очихийг оролдсон тухай өнөөдөр АП агентлаг мэдээллээ. Өмнөд Солонгосын хилчид хууль бус хил давагчийг баривчлав.Одоо тэр хорионд байна. Цэрэг БНАСАУ,Өмнөд Солонгосын хуурай замын хил шууд давахыг оролдох тохиолдол хааяа нэг гардаг. Сүлчийн ийн тохиолдол 2008 оны 10-р сард болсныг агентлаг тэмдэглэжээ.
Өчигдөр Иорданийн олон мянган оршин суугч ардчилсан өөрчлөлт гаргахыг шаардаж, нийслэл Амманы гудамжуудад гарсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэслүүдээс уламжлан мэдээллээ. Улс орныхоо бараг бух енцег булангаас ирсэн хүмүүс сөрөг «Лалын ахан дуус» хеделгенеес зохион байгуулсан эсэргүүцлийн тэмцэл хеделгеенд оролцож, нийслэлийн гол гудамжад цугларав. Сөрөг хүчин эдийн засаг, улс төрийн шинэтгэл явуулаж, авилгалыг эцэслүүлэхийг шаардсан юм.
Өнөөдөр туркийн талаас сирийн нутгийг их буугаар ахин буудсан тухай туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслуудээс уламжлан мэдээллээ. Сириэс харавсан миномётын сум туркийн хил орчмын Хатай мужид тусч дэлбэрсний дараа буудсныг туркийн телевизийн суваг тэмдэглэв. Өчигдөр туркийн арми сирийн нутгийг бас буудсныг телевизийн компани дурдав.
Иранд цөмийн зэвсэг зохион бутээж үйлдвэрлэхийг саатуулах олон улсын хориг тус улсын эгэл жирийн оршин суугчдыг хохироож байгаад НУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун анхаарлыг хандуулав. Хоригоос болж инфляц, ажилгуйдэл гаарч, орон нутгийн оршин суугчдад ерген хэрэглээний бараа түүний дотор эмийн бэлдмэл дутагдаж байна гэж тэрээр НҮБ-ын ЕА-д тавьсан илтгэлдээ мэдэгдэв.
АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд бугд найрамдах намаас нэр дэвшсэн Митт Ромни сонгуулийн өмнөх телевизийн анхны санал шумжлэлд амжилттай оролцоод өнөөгийн төрийн тэргүүн Барак Обамагаас хоёрхон хувиар хоцорч байгааг саяхны олон нийтийн санал асуулгын үр дүн харуулав. Судалгааны үр дүнгээс харахад сонгогчдын 46 хувь нь Обамаг, 44 нь Ромнийг тус тус дэмжиж байна. Санал шүүмжлэлийн өмнө мөн зөрөө 6 хувь байсан.
Өчигдөр НҮБ-ын АЗ сирийн Алеппо хотноо удаа дараа явуулсан террорын ажиллагааг буруушаасан Тунхаглалыг батлав. Ийн ажиллагаанд олон арван хүн амь үрэгдсэн билээ. «Аль-Каидатай» хамсан сулбэлдсэн «Ан-Нусра» радикал булэг Аллепод террорын ажиллагаа явуулсныг НҮБ-ын АЗ дурдаад амь үрэгдэгсдийн гэр булийн гишүүдэд эмгэнэл илэрхийлэв. АЗ-ийн гишүүн 15 улсаас гаргасан Тунхаглалд террорын аль ч хэлбэрийг буруушаажээ.
Хятад Ким Чен Ыныг ХКН-ын XVIII их хурлаас наана хүлээж авах гээгүй гэж өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс уламжлан мэдээлжээ. Бээжин их хурлыг бэлтгэж, удирдагч нь айлчлах тухай БНАСАУ-ын хүсэлтийг биелүүлээгүй. Их хурал 11-р сарын 8-нд нээгдэнэ. Одоогоор Ким Чен Ынд Бээжинд аваачих юм алга гэж БНХАУ-ын ГХЯ-ны нэрээ дурдаагуй эх сурвалж мэдүүлсэн байна.
Өчигдөр туркийн талаас сирийн нутаг дэвсгэрийг их буугаар ахин буудав. Сирийн талаас харвасан сум туркийн Хатай мужид тусч дэлбэрсний дараагаар буудсан гэж туркийн эрх баригчид мэдэгдсэн тухай Ройтер агентлаг мэдээллээ.Хохирол хэлмэгдлийн тухай одоогоор мэдээлээгүй байна. Энэ нь суулийн өдрүүдэд турк-сирийн хил дээр гарсан 2 дахь будли ан юм. Турк дайн хийх гээгүй.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012