×
Улс төр 5 Аравдугаар сарын 2012
Түркийн хилд 10 км-ээс илүү ойртсон сирийн нисэх онгоц, нисдэг тэргийг сөнөөх захирамж түркийн цэргийнхэнд өгсэн тухай түркийн Эн-Ти-Ви телевизийн сувгаар мэдээллээ. Сирийн талд энэ тухай мэдээлсэн боловч өнөөдөр тус улсын нисэх онгоцууд 5 км-ээр хилд ойртоод зайлсныг телевизийн суваг тэмдэглэв. Өнөөдөр хоёр орны хилийн байдал ерөнхийдөө тайван байна.
АНУ 9-р сарын 1-ны байдлаар байлдааны бэлэн байдалд байгаа 806 тив алагсагч баллистик пуужинтай байна. Харин Орос улс яг ийм 491 пуужинтай байна. СДЗ-ийн тухай шинэ гэрээнд заасны дагуу СДЗ-ийн тоогоо харилцан мэдээлэлцэж байх үүргийнхээ дагуу ОХУ, АНУ хоорондын харилцан солилцсон мэдээг үндэслэн АНУ-ын Төрийн департамент ингэж мэдээлсэн байна.
“Аль-Каида”-тай дэлхий даяараа тэмцэх ёстой гэж гадаадын тусгай албад, хууль хяналтын байгууллагын удирдагчид үзэж байна. Москва хотод болсон зөвлөлгөөн дээр тэд Орос улсын Аюулгүй байдлын холбооны албатай \АБХА\ харилцан ажиллах төлөвлөгөөг хэлэлцлээ. Өөрийн улсын нутаг дэвсгэр дээр олон улсын терроризмтай тэмцэх ажилд Орос улс тодорхой хэмжээний амжилт гаргасан гэж тус байгууллагын тэргүүн Александр Бортников мэдэгдсэн байна.
Сирийн асуудлаарх НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими Москвад 10-р сард ирнэ гэдэгт ОУ найдаж байна. Цаг хугацааны хүчин зүйл маш чухал гэж оросын ГХЯ-ны орлогч сайд Михаил Богданов Родост болж байгаа “Соёл иргэншлийн яриа хэлэлцээ” форум дээр үг хэлэхдээ мэдэгдлээ.
Орос, Тажикстан улсуудын ерөнхийлөгчид Владимир Путин, Эмомали Рахмон нар өнөөдөр Душанбед хэлэлцээр хийх болно. Энэ хэлэлцээр эхлээд цомхон хүрээнд дараа нь хоёр орны төлөөлөгчдийн гишүүдийг оролцуулан өргөтгөсөн байдалд болох юм. Энэ айлчлалын дүнгээр цэргийн салбар, эрчим хүч, цагаачлалын хамтын ажиллагаа зэрэг чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурах болно.
Түрк улс дайн хийхгүй гэхдээ улсынхаа хилийг хамгаалах болно гэж тус улсын ерөнхий сайд Реджеп Эрдагон, өчигдөр болсон парламентын хуралдаанаар өөрийн улсын хилээс гадна байлдаан хийхийг сайшаасан шийдвэр гаргасан болон өргөн олныг хамарсан дайны эсрэг цуглаан болсны дараа ингэж мэдэгдсэн байна.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012