×
Улс төр 4 Аравдугаар сарын 2012
ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Сири Түрк хоёр улсын эрх баригчдад хандан хилийн асудлыг шийдвэрлэхээр холбоо барихыг уриалав. «Асуудлыг шууд хэлэлцэх нь чухал» гэж Оросын ГХ-ийн сайд Пакистанд хэвлэлийн бага хурал дээр онцлов. Түүнээс гадна Сирид мөргөлдөөн аль хэдийнэ улс дамнасанд анхаарлыг хандулах хэрэгтэй» гэж Сергей Лавров тэмдэглэв.
ЕХ «арабын хавар» гэгч үйл явдал болсон орнуудын ардчилсан өөрчлөлтийг илүү идэвхтэй дэмжих төлөвлөгөөтэй байна. Европын комисс болон ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхлэсэн дээд төлөөлөгч Кэтрин Эштон Хойд Африкийн орнуудын шилжилтийн үеийг дэмжих багц санал дэвшүүлэв. Хувьсгалт өөрчлөлттэй холбогдон гарсан асуудлуудыг шинэ дэглэмүүд дангаар шийдвэрлэж чадахгүй гэж Эштон тэмдэглэн хэллээ. Шуурхай цогц хандлагыг санаачилжээ.
Орос улс НҮБ-ын АЗ-д хандан сири-түркийн хилийн будлианд дэнсэлж цэгнэсэн үнэлгээ өгч, өрөөсгөл байр суурь баримтлахаас түдгэлзэхийг уриалав. НҮБ-ын Төв байрны төлөөлөгч ИТАР-ТАСС агентлагад ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгдлээ. Түркийн Акчакала хотод болсон будлиантай холбогдуулан НҮБ-д хэлэлцүүлэхээр оруулсан хамтын мэдэгдлийг ОХУ-ын төлөөлөгчид эсэргүүцэж байгааг тэрээр тэмдэглэв.
Өнөө өглөө түркийн арми хоёр орны хилээс 10 км зайтай орших сирийн Телль-Абъядыг ахин буудав. «Си-эн-эн Түрк» телевизийн сувгаар мэдээлснээр түркийн Шанлыурфа мужийн Акчакала суурингаас бууджээ. Өчигдөр Акчакала суурин орчимд их бууны сум дэлбэрсний улмаас түркийн таван иргэн амь үрэгджээ. Дан сирийн цэргийнхний байрлалыг л буудсан гэж Анкара батлан илэрхийлэв. Үүний хариуд Түрк сирийн нутаг дэвсгэрийг буудав.
Ажлын айлчлалаар Пакистанд хүрэлцэн очсон ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр хоёр талын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тус улсын удирдагчидтай авч үзэж хэлэлцэнэ. Лавров Пакистаны ерөнхий сайд Ража Первез Ашраф, ГХЯ-ны тэргүүн Хина Раббани Хар нартай уулзах тухай Оросын ГХЯ мэдээллээ. Талууд олон улсын ба бүс нутгийн тулгамдсан асуудлууд тухайлбал Афганистаны зохицуулалтын асуудлаар санал солилцох юм.
Дээд зэргийн технологийн бичилцахим төхөөргийг Орос улсад хууль бүс нийлүүлсэн ялаар хэсэг хүн ба хуулийн этгээдийг яллаж байна гэж өчигдөр Нью-Йоркын шүүх засаглал мэдээллээ. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар цэргийн бараа таваарыг оросын цэргийнхэн ба тагнуулын албадад худалдан авч байсан сүлжээний 11 гишүүнийг яллаж байна.
Өнөөдөр Түркийн парламент Сирид цөмрөн орох зөвшөөрөл түркийн армид өгөх хуулийн төслийг авч үзэж хэлэлцэх тухай түркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээллээ. Урьд шөнө Түркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган ГХЯ-ны тэргүүн Ахмет Давутоглу, армийн жанжин штабын дарга Нежет Озел, хууль зүйн сайд Садуллах Эргин нартай яаралтай зөвлөлгөөн хийлгэв.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012