×
Улс төр 3 Аравдугаар сарын 2012
Гүрж улсад болж өнгөрсөн сонгуульд олон улс орон анхаарлаа хандууллаа. Энэ нь ч ойлгомжтой зөвлөлтөөс хойшхи үеийн энэ жижигхэн улсад Орос, АНУ, Европ, Түрк, Иран зэрэг томоохон улсуудын ашиг сонирхол солбилцож байгаа юм. Энэ улсад ямар нэгэн байдлаар тогтворгүй байдал үүсвэл тус бүс нутгийн тэнцвэртэй байдал алдагдах юм. Ийм учраас л гүржийн сонгууль дэлхийн 1 дугаарын мэдээ болсон юм.
АНУ Сирид цөмрөн орох гээгүй. Сирийн сөрөг хүчинд цэргийн бүс тусламж үзүүлж байна гэж Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд Вашингтонд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Өчигдөр ОХУ-ын ГХЯ өрнөдийн орнуудад хандан Сирид цөмрөн орж цэргийн ажиллагаа явуулахаас түдгэлзэхийг уриаллаа. Сирид мөргөлдөөн 2011 оны 3-р сараас хойш үргэлжилж байна.
Үндэсний яриа хэлцээ, сонгууль бол сирийн хямралыг зохицуулах зам мөн гэж Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад араб дундын «Аль-Жазира» телевизийн сувагт өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. Ерөнхийлөгчийн хэлснээр «дайн бол урагш ахих зам биш. Үндэсний ойлголцол, сонгууль л байдлыг зохицуулах үр дүнтэй болно». Сирийн байдал маш хунд түвэгтэй байна.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний цохилтын хоёр бүлэг Номхон далайн баруун хэсэгт байна гэж өнөөдөр японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээллээ. Эдгээр хөлөг онгоц Хятадад сэтгэл санааны шахалт үзүүлэхээр тийшээ очсон байх. Одоо Хятад Японы хоорондын харилцаа нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаас болж хурцдасныг өнөөдөр ИТАР-ТАСС тэмдэглэв. Урьд америкийн «Жорж Вашингтон» ганц нисэх онгоц тээгч хөлөг тэнд байсан юм.
Зүүн Хятадын тэнгисийн Сенкаку (Дяоюйдао) арлууд чухам ямар улсын мэдэлд байх асуудлыг хэлэлцэх шаардлага алга гэж өнөөдөр Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба мэдэгдлээ. Үүний хамт хоёр орны харилцаа нэн чухлыг тэрээр тэмдэглэв. Эдүгээ Япон, Хятадын хоорондын харилцаа нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаас болж хурцдав. БНХАУ арлуудыг Дяоюйдао гэж нэрлэж, өөрийнх нь хэмээн үзэж байна.
НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими ойрын үед ажлын өөрөөгөө Нью-Йоркоос Каирт шилжүүлнэ. Тэрээр хямралт нэрвэгдсэн бүс нутагт ойрхон ажиллахаар шийдвэрлэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ян Элиассон энэ тухай сэтгүүлчдэд мэдээллээ. Сирийн хямрал бүх бүс нутгийг хамарч мэднэ гэж Элиассон сэтгэл тугшин тэмдэглэв.
Сирийн хямрал Ойрхи Дорнодын бүс нутагт сүйдэх хор холбогдолтой болж мэднэ гэж Арабын улсуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби Лимад тус холбооны ба Өмнөд Америкийн улс үндэстний холбооны төлөөлөгчдийн уулзалтыг нээх хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Энх тайван бүх санаачилга үр дүнд хүрээгүй. Эл асуудлыг дипломат замаар зохицуулах шийдвэр алга гэж тэрээр тэмдэглэн хэлжээ.
Олон улсын байдлыг тогтворжуулахын тулд Япон БНХАУ хоёр аль болох түргэн эвлэрэх нь зайлшгүй чухал гэж Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард үзэж байна. «Японы ч Хятадын ч эдийн засаг тэргүүлж байна. Эдүгээ хунд түвэгтэй байдалд орсон дэлхийн эдийн засагт эдгээр хоёр улсын эдийн засаг нэн чухал» гэж тэрээр хэллээ. Одоо Токио Бээжингийн хоорондын харилцаа эрс хурцдав.
Нигерийн эрх баригчид Муби хотын политехникийн их сургуульд халдсан ажиллагааг мөрдөн байцааж эхлэв. Нигерийн цагдаагийн газраас мэдээлснээр оюутны байранд үл таних этгээдүүд наанадаж 26 хүн гол төлөв оюутнуудыг буудан хөнөөжээ. Халдсан зэвсэгт этгээдүүд оюутнуудыг нэрээр нь дуудаж, гудамд гаргаж алсан байна. Албан ёсоор мэлээлснээс илүү олон хүн амь үрэгдсэн бололтой гэж орон нутгийн оршин суугч сэтгүүлчдэд мэдээлжээ.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012