×
Улс төр 2 Аравдугаар сарын 2012
Сирид химийн зэвсэг хэрэглэж болзошгуй гэж Ираны ГХЯ-ны тэргүүн Али Акбар Салехи үзэж, үүнд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлэв. Ийн зэвсэг хэрэглэх нэг ч улс тууний дотор холбоотноо Иран дэмжихгуй гэж сайд Нью -Йоркод мэдэгдлээ. Сирийн химийн зэвсгийн тойронд олон улсын хэмжээнд дэгдээсэн хэнээрхэл бол АНУ-аас явуулж буй суртал нэвтруулэг л юм гэж өчигдөр Сирийн ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем мэдэгдлээ.
Орос, Монгол улсуудын хамтарсан “Сэлэнгэ-2012” олон улсын хээрийн сургууль Буриадад өндөрлөсөн ба орос, монголын дайчдын бүлэглэл өмнөө тавьсан зорилтоо амжилттай биелүүлсэн байна. Дорнодын цэргийн тойргын хэвлэлийн албаны дарга Александр Гордеев өнөөдөр энэ тухай мэдэгдсэн байна.
БНАСАУ-ын ГХ-ийн дэд сайд Пак Ен Кил НҮБ-ын ЕА-ейн чуулган дээр хэлсэн үгэндээ Солонгосын хойгийн байдлыг даамжруулж байна гэж Өмнөд Солонгос, АНУ хоёрыг зэмлэв. Сеул Пхеньян хоёр цөмийн дайны ирмэгт тулсан гэж тэрээр мэдэгдсэн тухай өнөөдөр британийн «Дейли телеграф» сонин мэдээллээ. БНАСАУ-ын ГХЯ-ны төлөөлөгчийн хэлснээр Солонгосын хойг дэлхийн хамгийн аюултай халуун цэг болсон.
Гуржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили «Гуржийн мөрөөдөл»сөрөг эвсэл пароламентын соннгуульд ялсныг хүлээв. Өнөөдөр тэрээр гуржийн ард тумэнд хандан дурс бичлэгийн уриалг- адаа энэ тухай мэдэгдлээ. Мен « Үндэсний нэгдсэн хөдөлгөөн» нам нь серег хучний эгнээнд нэгдэнэ гэж тэрээр мэдээлэв. Сонгулийн төв комиссын суулчийн тоо баримтуудаас харахад гуржийн сөрөг хучин намын жагсаалтаар явуулсан сонгуульд тэргууний байр эзлэж байна.
ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров 10-р сарын 3-4- Пакистан улсад айлчилж хоёр талын хэлхээ холбоог идэвхижүүлэх арга зам болон афганы дотоодын зохицуулалтын төлвийг тус улсын удирдлагуудтай хэлэлцэх болно. Пакистаны ГХЯ-ны хэвлэлийн алба өнөөдөр ингэж мэдэгдсэн байна. Пакистаны ГХЯ-ны сайд Хина Раббани Ханы урилгаар Сергей Лавров Исламабадад айлчлах юм.
Токио, Бээжин хоёрын хоорондох маргааны шалтаг болсон Зүүн Хятадын тэнгис дэх Сэнкаку арлын ойролцоо хятадын 6-н хөлөг онгоц үзэгдсэн байна. Хятадын хөлөг онгоцууд арлын ойролцоо байрлаж байгаа боловч Япон улс өөрийн усан хил гэж үзэж байгаа ай савд орж ирээгүй байна гэж японы эргийн хамгаалалтын албанаас мэдээлсэн байна.
Тэрбумтан Бидзина Иванишвилийн “Гүржийн мөрөөдөл” сөрөг хүчний эвсэл намын нэрсийн жагсаалтаар Гүржийн парламентын сонгуульд ялалт байгууллаа. Протоколын 12%-ийг тоолсон дүнгээр “Гүржийн мөрөөдөл” 54%-ийн санал авч парламентын сонгуульд тэргүүлж явна гэж тус улсын СЕХ-ны сайтан дээр өнөөдөр мэдээлсэн байна. Эрх баригч “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” сонгогчдын 41%-ийн санал авч 2-рт орсон байна.
Босогчдыг зэвсэглэн мөргөлдөөнийг улам гааруулж гэж АНУ, Түрк, Катар, Саудын Арав, Ливи улсуудыг Сирийн ГХЯ-ны тэргүүн бөгөөд дэд ерөнхий сайд Валид Муаллем буруутгалаа. Эдгээр болон бусад улсууд сирийн хямралыг зохицуулах олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бусниулаж байна гэж тэр нэмж хэлсэн байна.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012