×
Улс төр 1 Аравдугаар сарын 2012
Москва, Бээжингийн хооронд стратегийн түншлэл цаашид бэхжинэ гэдэгт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин найдаж байна. БНХАУ байгуулагдсны 63 жилийн ойг тохиолдуулон БНХАУ-ын дарга Ху Зиньтаод илгээсэн баярын цахилгаан утсандаа тэрээр ингэж мэдэгдсэн байна. ОХУ болон БНХАУ-ын харилцаа маш өндөр түвшинд байгаа гэж Путин тэмдэглэсэн байна.
Өчигдөр Анкарад эрх баригч «Шудрага ёс, хөгжлийн намын» IV их хурлаар Түркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганыг намын удирдагчаар улиран сонгов. «Шудрага ёс, хөгжлийн» намын даргын албан тушаалд дэвшсэн ганц нэр дэвшэгч Эрдоган лалын төлөөний намыг 3 дахь удаагаа тэргүүлэх боллоо. 2001 онд үндэслэн байгуулсан нам Түркэд 2002 оны парламентын сонгуулийн үр дүнгээр засгийн эрхэнд гарчээ.
Өнгөрсэн амралтын өдрүүдэд хилэгнэн зэвүүцсэн лалын сүсэгтнүүд Бангладешийн зүүн-өмнөд нутгийн тосгодод буддын шажинтнуудын орон сууц, сум хийдийг тонон дээрэмдэж, галдан шатаажээ. Коран хөлөг сударыг шаатааж байгааг дүрслэсэн гэрэл зургийг Faceboок нийт олонтой харилцах сүлжээнд нийтлэсэн явдал ийн ажиллагааг гааруулав. Эндхийн нэгэн оршин суугч гэрэл зургийг байрлуулсан гэж лалын шашинтнууд үзэж, түүнийг саатуулжээ.
Япон улсын ерөнхий сайд Ёсихико Нода өөрийн танхимын 18 сайдаас 10-ыг нь солиллоо. Нодог ерөнхий сайдаар томилсноос хойш засгийн газарт хийж байгаа хамгийн том сэлгээ энэ юм. Сүүлчийн удаа 6-р сарын эхээр Нода өөрийн танхимаа хольж солих шаардлагатай болсон юм. Тэр үед сөрөг Либерал ардчилсан нам, эрх баригч Ардчилсан намд 5 сайдын суудлаа алдсан юм.
Өмнөд Солонгост улс төрч бүр өөрийг нь илчлэх баримт цуглуулж мэдэхэд бэлэн байх ёстой. Солонгосын од гэмээр улс төрч Ан Чхоль-су ийм байдалд оров. «Доогуурдуулсан хэлэлцэр» гэгчэд хамаатай гэж түүнийг илчлэн бурушаажээ. «Сайн сэгсэрвэл тоос гарцаагүй бүргэнэ» гэдэг солонгос зүйр үг байдаг. Саяхан профессор Ан Чхоль-су энэ зүйр үг үнэн зөв байгаад үнэмшив.
Өнөөдөр Москвагийн Тверийн шүүх «Гэмгүй лалын шашинтнууд» лалын эсрэг шуугиант киног Орос улсад хориглох тухай прокурорын газрын шаардлагыг авч үзэх юм. АНУ-д зохиосон кино лалын шажинт хэдэн улсад АНУ-ын дипломат төлөөлөгчдийн газруудад халдах ажиллагааг өдөөв.
Урьд Египетийн ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Ахмед Шафикын эсрэг үүсгэсэн эрүүгийг 2 дахь хэргийг Каирын шүүхэнд шилжүүлэв. Гадаадад байгаа улс төрчэд хаахульдсан ял тулгасан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлав. Өөр арван хүний хэргийг шүүхэнд бас шилжүүлжээ. Тэд бүгд Египетийн иргэний нисэх хүчний дээгүүр албан тушаалтан байжээ.
Өнөөдөр Японы ерөнхий сайд Ёсихико Нода засгийн газрынхаа шинэ бүрэлдэхүүнийг зарлав. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар ерөнхий сайд засгийн газрынхаа бүрэлдэхүүнд халаа сэлгэлгэ хийж, засгийн газрын 18 гишүүний 10-г солив. Сэйзи Маэхара Сайд нарын танхимын бүрэлдэхүүнд ахин оров. Урьд Мэхара Наотогийн засгийн газарт ГХЯ-ны тэргүүн байсан.
Дипломат төлөөлөгчдийн газраа Газын зурваст нээхийг Катар мэдэгдсэн тухай АП агентлаг мэдээлэв. Энэ нь элчин сайдын яам ажиллана гэсэн үг биш гэж Персийн булангийн жижиг улсын төлөөлөгчид тэмдэглэв. Газад суугаа Катарын дипломат төлөөлөгчдийн газраас хүмүүнлэгийн төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд Катараас ирүүлж буй олон зуун сая долларын хөрөнгөд хяналт тавих юм. Агентлагийн уламжлан мэдээлснээр дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн элчин сайдын статустай болно.
Өнөөдөр 10-р сарын нэгэнд Хятвад төрийн гол баяраа-БНХАУ үндэслэн байгуулагдсны өдрийг тэмдэглэж байна. Энэ удаад БНХАУ үндэслэн байгуулагдсны 63 жилийн ойг тэмдэглэж байна. Өнгөрсэн бямба гаригт Бээжинд болсон ёс төртэй хүлээн авалтад Хятадын дээгүүр албан тушаалтай удирдагчид түүний дотор БНХАУ-ын дарга Ху Зиньтао, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао нар байлцав.
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012