×
Улс төр Аравдугаар сар 2012
Сирийн хямрал зөвхөн улс төрийн хэлэлцээгийн замаар шийдэгдэх боломжтой гэж БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ян Цзечи БНХАУ-д айлчлал хийж байгаа НҮБ-ын болон АОЛ-ийн сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Лахдар Брахимитэй уулзахдаа цохон тэмдэглэв.
АНУ дэлхийд ПДХ системээ хөгжүүлж, Ази түүний дотор Өмнөд Солонгост барилга байгууламжууды нь байрлуулсаар байна гэж саяхан Пентагоны тэргүүн Леон Панетта мэдэгдлээ. Энэ нь бүс нутгийн аюулгүй байдалд аюул учруулж мэднэ гэж шинжээчид үзэж байна. Хятад улс Азид америкийн ПДХ системийг хөгжүүлэхийг эсэргүүцэж байна. Түүнээс гадна АНУ-ын бүр ойрын холбоотон жишээ нь Өмнөд Солонгос америкийн төлөвлөгөөтэй холбоотой асуудал тавьж байна.
Москва Палестин, Израиль хоёрт хандан түгшүүртэй байдлыг шатлан өргөжүүлэхээс түдгэлзэхийг уриалж байна гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдлээ. Газын зурвас, Израилийн хооронд Египетийн тусламжтайгаар түр зуур гал зогсоогоод одоо ахин харилцан цохилт өгч байгааг Оросын ГХЯ тэмдэглэв. 10-р сарын 27-29- израилийн нисэх хүчин Газын зурвасын янз бүрийн хэсэг түүний дотор дүүрэгт нь удаа дараа халдав.
Израилиэс Иранд цохилт өгөх нь арабын орнуудын ашиг сонирхолд нийцэж байна гэж Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху францын «Пари матч» сэтгүүлд өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. «Цохилт өгснөөс хойш таван минут өнгөрсний дараа Ойрхи Дорнод «тайван амьсгалана» гэж Нетаньяху үзэж байна. Иран улсыг «араб дахинд огт хүндлэхгүй байна» гэж тэрээр онцлов.
Өчигдөр Хятадын эргүүлийн хөлөг онгоцууд японы эргийн манааны хөлөг онгоцуудыг Дяоюйдао(Сенкаку) арлуудын ойр хавийн хэсгээс анх удаа шахан зайлуулсан тухай өнөөдөр «Глобал таймс» сонин БНХАУ-ын улсын далай, газар зүйн газрын мэдэгдлийг үндэслэн бичжээ.
Хятад улсаас сирийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэж НҮБ ба Арабын орнуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими найдаж байна. Тэрээр Бээжинд БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ян Зечитэй хэлэлцээ хийх өмнөхөн энэ тухай мэдэгдлээ. Брахими Сирийн байдлыг хэвийн болгохыг эрмэлзэж байгааг манай орон сайшаан дэмжиж байна гэж хятадын сайд өөрийн хариуд тэмдэглэв.
АНУ-аас Хятадад суугаа элчин сайд Гэри Лок Түвдийн талаархи бодлогоо хянаж үзэхийг Хятадын эрх баригчдаас шаардаж байна гэж өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээллээ. Хязгаарлалт тогтоосон бодлогынхоо зарим чиглэлийг хянан үзэх хүсэлт АНУ-аас Хятадад тавьж, сөргөлдөөн өөрийгее галдан шатаах ажиллагаанд хүргэж байгааг онцлов. АНУ-д Түвдийн асуудлаар интернетээр хийлгэсэн бага хуралд оролцсон дипломат ажилтан энэ тухай мэдээлэв.
АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама өөрийн өрсөлдөгч Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромнигээс ердөө нэг хувиар тэргүүлж явна. Энэ тухай судалгааны Ipsos агентлагийн явуулсан нийгмийн санал асуулга гэрчилж байна. Тэдний гаргасан судалгаагаар Цагаан Ордны одоогийн тэргүүнийг санал асуулгад оролцогчдын 48 хувь нь дэмжсэн байхад, Ромнийг 47 хувь нь дэмжисэн ажээ.
БНАСАУ-ын эргүүлийн дөрвөн усан онгоц өнөөдөр Япон болон Хятад улсууд эзэмшихээр санаархаж байгаа маргаантай Сенкаку /Дяоюйдао/ арлуудын усанд хөл тавьлаа.Японы эргүүлийн усан онгоцнууд радиогоор тус районыг орхиж явахыг шаардаж байв. Хятадын усан онгоцнууд тэдгээр шаардлагуудыг үл тоомсорлов.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Солонгосын хойгийн байдлыг намжаах үүднээс БНАСАУ-д хувийн айлчлал хийхэд бэлэн байна. Энэ тухай тэр өнгөрсөн даваа гаригт Сөүлийн энх тайвны шагналыг гардуулах ёслолын үеэр Өмнөд-Солонгосын нийслэлд мэдэгдэв.Түүнчлэн ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдэхдээ, БНАСАУ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох уриалгад нэгдэн орно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
НҮБ Казахстаны амжилттай хөгжлийг харгалзан тус улсыг Төв Азид үйл ажиллагаа явуулах өөрийн бүс нутгийн төв хэмээн үзэж байна гэж НҮБ-ын дэд Ерөнхий нарийн бичгийн дарга Бабатунде Осотимехин Казахстаны ГХ-ийн сайд Ерлан Идрисовтэй хийсэн уулзалтынхаа үр дүнгээр хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Сирид Идаль-Адха лалын баярын үеэр гал зогсоох хугацаа дуусав. Засгийн газар ч зэвсэгт сөрег хучин ч гал зогсоох хугацааг сунгах тухай одоогоор мэдэгдээгүй. Одоогоос дөрвөн өдрийн өмнө НҮБ ба Лалын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахимийн санаачилгаар гал тур зогсоох хэлэлцээр байгуулсан билээ.
Украин улсад болсон сонгуулийн төгсгөлийн дүнг лхагва гаригт гаргана. БН улсын СЕХ-ны тэргүүн Владимир Шаповал Киевт хийлгэсэн хэвлэлийн шуурхай хурал дээр ингэж мэдэгдлээ. Дээд Радын сонгууль ням гаригт болсон юм. Таван жилийн хугацаатай 450 депутат сонгогдсны талыг нь пропорциональ, талыг нь мажоритар системээр сонгосон юм.
Дэлхийн гурэн улсууд Сирийг хямралт байдлаас гаргахын тулд харилцан найр тавих ёстой гэж өнөөдөр Францад суугаа Арабын орнуудын холбооны байнгын төлөөлөгч Нассиф Идти францын» Монд» сонинд өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. Улс төрийн тов тодорхой үзэл санаа угүй бол ахиц дэвшил хэзээ ч гарахгүй гэж тэрээр тэмдэглэв.
Сири улсад эвлэрэл тогтоох тухай НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахимийн санаачлагыг мөргөлдөөнд оролцож байгаа талууд сонсоогүй явдалд ОХУ сэтгэл дундуур байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров тусгай төлөөлөгчтэй Москвад уулзсныхаа дараа өнөөдөр ингэж мэдэгдлээ. Энэ эвлэрэлийг хэн тасалдуулсан тухай одоо яриад ч хэрэггүй гэж тэр хэлсэн байна.
ХКН-ын 18-р их хурал нээгдэх 11-р сарын 8-ны өмнөхөн хятадын хэвлэлүүд улс төрийн өөрчлөлтийг гүнзгийрүүлхийг уриалан бичих боллоо. Төр засаг нийгмийн хоорондын эргэх холбоог тогтоох болон шүүхийн системийг өөрчлөх тийшээ шинэ үеийн удирдагчид зоригтой алхам хийх ёстой гэж үзэж байна.
Одоогоор парламентын сонгууль хугацаанаас өмнө явуулах гээгүй гэж Японы ерөнхий сайд Ёсихико Нода мэдэгдлээ. Тэрээр парламентын доод танхимын бүгд хуралдаан дээр үг хэлэхдээ японы засгийн газраас парламентын ажлыг зогсоож мэдэх «улс төрийн хоосон зайг» байгуулах ёсгүй гэв.
Өмнөд Солонгосын идэвхтнүүд Пхеньянийг шүүмжлэсэн 30 мянган ухуулах хуудас бүхий дөрвөн хийт бөмбөлөг БНАСАУ тийш нисгэсэн тухай өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлав. Хийт бөмбөглөгүүдийг Сеул хотоос баруун хил орчмын нэгэн хотоос хөөргэв. Орон нутгийн засгийн газраас ийн арга хэмжээг удаа дараа хориглосон билээ. Ийн ажиллагаа ахин явуулвал Өмнөд Солонгост цохилт өгнэ гэж үүний өмнө БНАСАУ сүрдүүлжээ.
Японы ерөнхий сайд Ёсихико Нода Орос,Хятад ба хөрш зэргэлдээ бусад улстай итгэмжлэх тогтонги харилцаатай байхыг эрмэлзэж байна. Гэвч АНУ-тай тогтоосон холбоо дипломат үйл ажиллагаанд нь тэргүүлэх юм. Өнөөдөр засгийн газрын тэргүүн парламентын чуулганы анхны өдөр хетелберийн үг хэлж, энэ тухай мэдэгдэв. Тэрээр зөвхөн доод танхимын бүгд хуралдаан дээр үг хэлэв.
Хятад, Өмнөд Солонгос улсуудтай газар нутгийн маргаантай байгаа асуудалд хандах эх оронч сэтгэлгээг Япон улсын сайд нарын танхим өөрийн рейтингээ өргөхийн тулд ашиглахаар оролдсон боловч ялагдал хүлээлээ. Тус танхимын рейтинг 9-р сартай харьцуулвал 10-р сард 13%-иар багасаж арай гэж 20% дээр тогтсон байна.
Өнөөдөр сөрөг хүчин засгийн газрын бодлогыг эсэргүүцэж, парламентын дээд танхимд хөтөлберийн үг хэлэх зөвшөөрөл Японы ерөнхий сайд Ёсихико Нодад өгөхөөс татгалзав. Энэ нь урьд өмнө үзэгдээгүй арга хэмжээ юм. Дайнаас хойшхи үед Японд ийн тохиолдол гараагүй. Парламентын ажлын анхны өдөр ерөнхий сайд парламенын хоёр танхимын бүгд хуралдаан дээр хөтөлбөрийн үг уламжлал ёсоор хэлдэг.
Өнөөдөр Токио хотын захиргааны сонгуулийг зохион байгуулах хороо Японы нийслэлийн засаг даргын сонгуулийг 12-р сарын 16-нд явуулах шийдвэр гаргасан тухай РИА Новости агентлаг мэдээллээ. Өөрийн улс төрийн намыг зохион байгуулахаар огцроно гэж мөн албан тушаалд дөрвөн удаа сонгогдсон Синтаро Исихара мэдэгдсний дараа шинэ засаг даргыг сонгох шаардлага гарсан юм.
Өчигдөр Украины парламентын сонгууль болов. Ерөнхийлөгчийн талыг баримтлагч «Бүс нутгуулын нам» Украины парламентын сонгуульд итгэлтэй тэргүүлж байна. Сонгуулийн протоколын 10 хувийг тоолсны дараа тус нам сонгогчдын бараг 40 хувь санал авч байна. 19,5 хувь саналтай «Батьковщина» сөрөг нам хоёрт орж байна.
Өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Сирийн хямралын зохицуулалтыг НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахимитай авч үзэж хэлэлцэнэ. Брахими Ид аль-Адха лалын баярын суулчийн едер Москвад айлчлана. Сирийн эрх баригчид ба сөрөг хүчин энэ завсар гал зогсоох тухай хэлэлцээр байгуулсан билээ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Афганистан, Ирак, Хойд Африкт ялагдсан гэдгээ хүлээх ёстой гэж “Аль-Каида”-гийн толгойлогч Айман аз-Завахари мэдэгдсэн байна. Барууны орнуудаас гаралтай этгээдүүдийг хулгайлах хэрэгтэй гэж хэт даврагч алан хядагчдын толгойлогч ээлжит телевизийн мэдэгдэлдээ уриалсан байна. Үүнээс гадна тэр египетчүүдэд хандаж хувьсгалаа үргэлжлүүлж, тус улсад шариатын засаглал тогтоохыг уриалаад, Израильтай энхийн гэрээ байгуулахыг эсргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.
АНУ-д 11-р сарын 6-нд ерөнхийлөгчийн сонгууль болохоос бараг долоо хоногийн өмнө нэр дэвшигчдээс хэн нь Цагаан ордонд ойрхон байна вэ гэсэн гол асуултад хариу олдохгүй байна. АНУ-ын түүхэнд анх удаагаа Барак Обама болон Митт Ромни нарын сонгуулийн өмнөх кампанит ажлын зардал 1 тэрбум доллароос давна гэдэг нь баасан гаригт тодорхой боллоо.
Япон, Хятад улсууд булууцалдаж байгаа Зүүн Хятадын тэнгисийн Сенкаку арлын бүсэд хятадын 4 харуулын хөлөг орсон байна. Японы харуулын онгоцноос радиогоор энэ бүсийг орхин гарахыг шаардаж байгаа бөгөөд өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байна. Сүүлийн хэдэн өдөр хятадын харуулын хөлөг онгоцууд энэ маргаантай байгаа ольтриг арлын ойролцоох усанд байнга орж ирэх болсон байна.
Украин улсын парламент буюу Дээд Радын сонгууль өнөөдөр тус улсад болж байна. Депутатын 450 суудлын төлөө 5200 нэр дэвшигч өрсөлдөж байна. Парламентын депутатуудын талы нь намын нэрсийн жагсаалтаар үлдсэн хэсгийг нь нэг мандадттай тойргоор сонгох юм.Парламентын суудлын төлөө 21 нам өрсөлдөж байна.
Пуужингийн 1-р шатанд нь гэмтэл гарснаас болж хөөргөлт нь хойшлогдсон Өмнөд Солонгосын KSLV-1 пуужинг 11-р сарын дундаас нааш хөөргөхгүй. Албан ёсны хүмүүсийн мэдээнээс иш татан солонгосын Ёнхап агентлаг ингэж мэдээлсэн байна. Сөүл хотоос өмнө зүгт 485 километрт орших Наро сансарын хөлгийн буудлаас энэ пуужин баасан гаригийн өглөө хөрөх ёстой байсан юм.
ОУ-ын ГХЯ өнгөрч буй долоо хоногт “АНУ-д хүний эрхийг хэрхэн мөрдөж байгаа тухай” илтгэлийг нийтүүллээ. Оросын дипломатчид олон улсын болон үндэсний нэр хүндтэй эх сурвалжуудаас олж авсан мэдээ баримт дээр тулгуурлан АНУ-д энэ салбарт нөхцөл байдал тийм ч сайн бус байгаа гэж дүгнэсэн байна.
Өнөөдөр Солонгосын энх тайвны төлөө үндэсний хорооны төлөөлөгч Өмнөд Солонгост эхлэсэн «Хогук» жил дутмын цэргийн сургуулийг «БНАСАУ-д цөмрөн орох зорилгоор урьтаж өгөх цохилтын бэлтгэл» хэмээн нэрлэв. Өмнөд Солонгосын 240 мянга орчим цэргийн албан хаагч сургуульд оролцож байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 100 мянгаар илүү олон байна.
Орос улс Олон улсын эрүүгийн шүүхэд хандан Ливид үйлдсэн цэргийн бүх гэмт хэргийг мөрдөн байцаахыг уриалав. Өнгөрсэн оны 10-р сард Ливид цэргийн кампанит ажиллагаа эцэслэснээс хойшхи бүх гэмт хэргийг бас мөрдөн байцаах ёстой гэж ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич онцлов.
ОУ-ын болон Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн улсуудын ГХЯ-дын тэргүүнүүдийн ээлжит уулзалт 11-р сард Эр-риядад болж Сири улсын асуудлыг хэлэлцэх болно. Карнегийн сангийн Ойрхи Дорнодын төвөөс өнгөрсөн 10-р сард Стамбулд зохион байгуулсан бага хурал дээр сирийн асуудал бас гол сэдэв байсан юм. Оросын дипломатч Вениамин Попов энэ тухай ингэж ярьж байна.
Японд Сенкаку гэж нэрлэсэн Дяоюйдао арлуудын эргэн тойрны асуудлаар Хятад хэрхэвч найр тавихгүй гэж БНХАУ-ын ГХ-ийн дэд сайд Жан Жизюнь мэдэгдлээ. Тэрээр эл асуудлаар Японы ГХЯ-тай хийж буй зөвлөлдөөнд Бээжинг төлөөлж байна. «Бид бүх улс орон түүний дотор Японтой найрсаг харилцаатай байсан ч зарчмуудаа даган мөрдөх ёстой» гэж тэрээр мэдэгдэв.
Өчигдөр НҮБ-ын АЗ-д Оросын төлөөлөгчид Дамаскад дэлбэрэлтэд хэлмэгдэгсдийн гэр бүлийн гишүүдэд эмгэнэл илэрхийлсэн мэдэгдлийн төслийг тараав. Түүнчлэн баримт бичиг АЗ-ийн гишүүд «НҮБ-ын дүрмээр авсан үүргээ биелүүлж» террорын ямар ч илрэлтэй тэмцэхийг батласан байна. Гэвч Дамаскад явуулсан террорын ажиллагааны талаар мэдээлэл хангалттай биш байна хэмээн АЗ-ийн 15 гишүүн улсын нэгэн нь үзэж, мөн төслийг батлахыг эсэргүүцэв.
«Талибан» радикал хөдөлгөөн Афганистан дахь олон улсын эвслийн төлөөлөгчидтэй АНУ-ын ивээлийн дор хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж хөдөлгөөний толгойлогч Мулла Омар мэдэгджээ. Талибууд саяхан Катарт байгуулсан ажлын байраа дамжин хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж мэдэгдэлд өгүүлжээ. «Өөр сувгаар нууц хэлэлцээ хийх гээгүйг» Мулла Омар онцлов.
НҮБ-ын шинжээчид АНУ-аас террористуудыг устгахаар Афганистан, Пакистан, Йемен улсуудад өргөн хэрэглэж буй нисэгчгүй нисдэг аппаратаар энгийн ноихон оршин суугчдыг хөнөөж байгаа ажиллагааг мөрдөн байцаахад бэлэн байна.Мөрдөн байцаах хэсэг ирэх оны эхээр Женевэд ажиллаж эхлэнэ гэж терроризмтэй тэмцэх үеэр хүний эрхийг хамгаалах асуудлаар илтгэл тавьсан НҮБ-ын төлөөлөгч Бен Эммерсон мэдээлэв.
Япон Хятадын БХЯ-дын зөвлөлдөөн Сенкаку (Дяоюйдао) арлуудын тойрны нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаас болж хоёр талын харилцаа хурцдсан учир тодорхой бус хугацаагаар түр зогссон тухай өнөөдөр Токиод БХ-ын сайд Сатоси Моримото мэдэгдэв. «Япон хэлэлцээг сэргээхэд бэлэн байна. Хэрхэх нь БНХАУ-аас шалтгаална» гэж сайд лавлан тодруулав.
АНУ-ын дараачийн ерөнхийлөгч хэн болсон ч Ази Номхон далайн бус нутгийн талаархи америкийн бодлого өөрчлөгдөхгүй. Энэ оны эхээр Обама Азид америкийн цэргийг нэмэгдуулэх шинэ стратегийг зарлан мэдээлжээ. Сонгуульд хэн ялсан ч стратеги өөчлөгдэхгүй гэж янз бурийн орны улс төр судлаачид узэж байна. АНУ, Хятадын хоорондын харилцаа стратегид гол байр эзлэв.
Өмнө нь
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012