×
Улс төр 28 Есдүгээр сарын 2012
Хятадын КН-ын Их хурал 11-р сарын 8-нд хуралдаж улс орныхоо шинэ удирдлагыг сонгоно. Хятадын КН-ын ТХ өнөөдөр ийм шийдвэр гаргасан байна. Ирэх жилийн 3-р сард хуралдах магадлалтай байгаа БХАТИХ-ын жил бүрийн хуралдаан дээр улс орны удирдагчдыг солих тогтоолыг батлах болно. БНХАУ-ын одоогийн даргын орлогч Си Зиньпин Хятадын КН ерөнхий нарийн бичгийн дарга болно гэж үзэж байгаа юм.
Хятадын цөмийн чадавхи аль хэдийнэ «цаасан бар» байхаа больсон юм. Хятад цөмийн зэвсэгтэй 3 дахь гүрэн улс болсон шиг байна. Тэгэхдээ Орос АНУ хоёроос тийм их хоцроогүй гэж шинжээчид үзэж байна. Москвад зарлан мэдээлсэн оросын шинжээчдийн илтгэлд ийм дүгнэлт хийжээ.
Ираныг дэлхийн хамгийн аюултай террорист улс хэмээн үзвэл зохино. Иймээс цөмийн зэвсэг бүтээх боломж түүнд олгож болохгүй гэж өчигдөр Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдлээ. Тэрээр НҮБ-ын ЕА-н чуулган дээр үг хэлэхдээ цөмийн зэвсэгтэй Иран ийм зэвсгээр зэвсэглэгдсэн «Аль-Каидатай» нэгэн адил аюултай болж мэднэ гэв. Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох хэрэгтэй гэж Нетаньяху мэдэгдлээ.
Гол төлөв гадаадаас ирсэн хэт даврагсад сирийн хотуудад террорын ажиллагааг зохион явуулж байгааг сирийн хууль сахиулах байгууллагуудын мэдээ баримтууд нотлон харуулав. Алеппод олзлосон буюу устгасан босогчдын дотор олон гадаадын иргэн байна гэж сирийн арми бас мэдээлжээ. Сирийн засгийн газрын байгууллагууд ийм мэдээлэл нийтэлснээрээ өөрийн зорилгын хойноос хөөцөлдөж байна гэж сэжиглэж болох байх.
Палестин, Израилийн хоорондын санал зөрөлдөөнийг арилгаж, цэрэг зэвсэггүй Палестин улс цогцлон байгуулах шийдвэрийг олоход Израиль бэлэн байна гэж Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху НҮБ-ын ЕА-н чуулган дээр мэдэгдлээ. Үүний хамт тэрээр Израиль улс үүрд оршихыг цугларагсдад батлан илэрхийлэв. Израилийн ард түмэн өөрийг нь устгахыг оролдсон бүх дарангуйлагчийг ялсан гэж Нетаньяху мэдэгджээ.
Хятадын ГХЯ-ны тэргүүн Ян Зечи НҮБ-ын ЕА-н чуулган дээр үг хэлж, Зүүн Хятадын тэнгисийн Дяоюйдао (Сенкаку) арлуудыг хулгайлж авсан гэж Японыг зэмлэв. Эдгээр арал Хятадын мэдэлд байгааг тэрээр ахин мэдэгдээд нутаг дэвсгэрийн асуудлыг хэлэлцээ хийх замаар зохицуулахыг санал болгов.
Орос, Японы ГХ-ийн сайд Сергей Лавров, Коитиро Гэмба нар 10-р сарын дундуур Токиод Курилын арлуудын асуудлаар хэлэлцээ хийхээр тохиролцсон тухай японы «Иомиури» сонин мэдээлээд санал шүүмжлэлд ОХУ, Японы улсуудыг чухам хэн төлөөлөхийг лавлан тодруулаагүй. Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба Нью –Йоркод НҮБ-ын ЕА-н чуулганы хүрээнд Оросын ГХ-ийн сайд Сергей Лавровтай уулзах үеэрээ хэлэлцээ хийхийг санал болгов.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012