×
Улс төр 24 Есдүгээр сарын 2012
Хятадтай харилцаа хурцдсан нөхцөлд хоёр талын дипломат харилцааны 40 жилийн ойд зориулсан баяр ёслолыг болиуулсанд Япон харамсаж байна.Өнөөгийн хүнд түвэгтэй байдлыг харгалзан 1972 онд япон-хятадын дипломат харилцааг сэргээсний 40 жилийн ойд зориулсан бүх арга хэмжээг болиуулсан гэж японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Осаму Фузимура өнөөдөр мэдэгдэв.
Чунцинь хотын дэд дарга, нийгмийн аюулгүй байдлын удирдах газрын тэргүүн Ван Лицзюнийг хятадын шүүх 15 жилийн ялаар ялалсан байна. Энэ түшмэл 4-р сард АНУ руу зугтан гарахыг оролдож америкийн консулын газар 33 цаг байсан юм.
Дамаскад сөрөг хүчин «Сири улсыг аврахын төлөө» бага хурлыг зарлан хуралдуулав. Аядуу бодлогтой сөрөг хэдэн байгууллагыг нэгтгэсэн Үндэсний зохицуулах хорооноос түүнийг зохион байгуулсан юм. Бага хуралд оролцогчид хүч үл хэрэглэх эсэргүүцлийн төлөө байгаагаа илэрхийлээд түүнийг зорилгодоо хүрэх стратеги хэмээн зарлав. Зорилго нь эрх баригч дэглэмийг сольж, ардчилсан төр улс цогцлон байгуулахад оршино.
Дэлхийн хамтын нийгэмлэг НҮБ-ын АЗ-ийн сайшаалаар л Сири улсын талаар шийдвэр гаргах ёстой гэж Түрк улс үзэж байна. Иймээс сирийн хямралын зохицуулалт АЗ-ийн байнгын гишүүн Орос, Хятад улсуудын цаашдын байр сууринаас шалтгаална гэж Түркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган «Вашингтон пост» сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.
Хятад улс Афганистанд байр сууриа бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулав. ХКН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, Нийгмийн аюулгүй байдлын сайд Жоу Юнкан өнгөрсөн амралтын өдрүүдэд Кабулд айлчлав. Айлчлалыг урьдчилан мэдээлээгүй. Энэ нь 1966 оноос хойш Хятадын ийм дээгүүр албан тушаалтай зүтгэлтний тус улсад хийсэн анхны айлчлал юм. Байдлаас харахад аюулгүй байдлыг бодож айлчлалыг нуун далдласан.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Иран улсад хандан «цөмийн хөтөлбөр нь дан энх тайван шинж чанартайд дэлхийн хамтын нийгэмлэгийг итгүүлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээ авахыг» уриалав. Тэрээр өчигдөр Нью-Йоркод Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадтай уулзаж энэ тухай мэдэгдсэн гэж НҮБ-ын хэвлэлийн албанаас уламжлан мэдээллээ.
Хятадын хөлөг онгоцууд улс орны нь хил зөрчсэнтэй холбогдулан өнөөдөр Японоос Бээжинд эсэргүүцэл мэдэгдэв. «Ройтер» агентлагийн уламжласнаар өнөөдөр хятадын гурван хөлөг онгоц маргаан үүсгэсэн Сэнкаку (Дяоюйдао) арлууд орчмын бүст цөмрөн оров. Японы талаас үүнтэй холбогдуулан дипломат сувгаар эсэргүүцэл шийдвэртэй мэдэгдсэн гэж Японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Осаму Фузимура сэтгүүлчдэд мэдээллээ.
ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров НҮБ-ын ЕА-н 67-р чуулган болон АЗ-ийн сирийн асуудлаархи хуралдаанд оролцохоор Нью-Йоркод хүрэлцэн очлоо. Сайд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзаж, бүс нутаг, олон улсын янз бүрийн нэгдлийн удирдагчидтай хэлэлцээ хийх юм. Эдгээр уулзалтаар гол төлөв сирийн асуудлыг авч үзнэ.
Хятадын том хотын цагдаагийн газрын тэргүүн асан Чунцины намын хорооны хуучин нарийн бичгийн дарга Бо Силайн хамтран зүтгэгч байсан Ван Лизюнийг шоронд 15 жилээр хориж шийтгэх тогтоол гаргав. Түүнээс гадна улс төрийн эрхий нь нэг жилээр хассан байна.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012