×
Улс төр 23 Есдүгээр сарын 2012
Атомын аж үйлдвэрийн объектуудад нь урьдчилан харахын аргагүй хор уршиг хүргэж болох байсан хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар санаарахсан гэж Siemens компанийг Иран улс буруутгалаа. Тус улс цөмийн туршилт хийх зорилгоор нэгэн тоног төхөөрөмж худалдан авсан ба германын энэ компани дотор нь маш жижигхэн дэлбэрэх төхөөрөг байрлуулсан байсан гэж Иран улсын Аюулгүй байдлын хорооны тэргүүн Аледдина Буружерди мэдэгдсэн байна.
“Лалууд буруугүй” америкийн кино болон францийн Шарль Хебдо сэтгүүлд зөнч Мухаммедыг нөхөрсөг шогоор зурсны эсрэг Парист жагссан лалын шашинтан 50 хүнийг францийн цагдаагийнхан баривчилсан байна. Баривчлагсадын ихэнх нь Франц улсын нутаг дэвсгэр дээр зүүхийг хориглосон нүүрээ битүүлдэг алчуур зүүсэн эмэгтэйчүүд байжээ. Тэднийг тун удалгүй сулласан байна.
ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров Нью-йорк хотноо болох НҮБ-ын ЕА-н 67-р чуулган болон Сири улсын асуудлаарх АЗ-ийн хуралдаанд оролцохоор өнөөдөр АНУ-ыг зорино. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунтай уулзахаар төлөвлөж байна. Мөн Лавров ХАБГБ, БРИКС болон “Том наймын” гишүүн улсуудын ГХЯ-дын төлөөлөгчидтэй уулзах юм байна.
Зүүн Хятадын тэнгис дэх аралуудын эргэн тойрны асуудлаар хийх хэлэцээрээ сэргээх санал Хятад улс Япон улсад тавилаа. Урьд нь иймэрхүү саналыг Япон улс тавьж байсан юм. Газар нутгийн маргааныг түр хугацаагаар хойшлуулж, харилцаагаа цаашид хурцатгахгүй байхаар талууд шийдсэн бололтой. «Зогс» гэсэн команд өгсөн бололтой, гэхдээ буцаад гэсэн үг биш бололтой.
Ливийн төр засаг хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг тараахаар шийдсэн байна. Бенгази хотод байрлаж байгаа Ливи улсын ДХЯ, БХЯ болон зэвсэгт хүчинд харьялагддаг дайнчдын бүлэглэлийн төлөөлөгчдөөс бүрэлдсэн ажиллагааны төв зэвсэг хураах ажлыг удирдах юм байна. Дерна хотод үйл ажиллагаа явуулж байсан нилээн нөлөө бүхий ливийн дайнчдын хоёр бүлэглэл өөрсдөө тарж байгаагаа урьд нь зарласан юм.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012