×
Улс төр 22 Есдүгээр сарын 2012
Энэ удаа Сирид хийж байгаа дайныг Иран өөрий нь дайн хэмээн үзэж байна гэж Ираны армийн генерал жанжин штабын дарга Сайед Хасан Фирузабади мэдэгдснээс араб дундын «Аль-Арабийя» телевизийн суваг иш татав. Фирузабадийн мөн мэдэгдэл Сирийн ерөнхийлөгч Башар Асадын хэлснийг батлав.
Сирийн аюулгүй байдлын хүчин сөрөг Үндэсний зохицуулах хорооны гурван гишүүнийг саатуулсан тухай «Интерфакс» агентлаг байгууллагын веб-сайтад нийтлүүлсэн мэдэгдлийг үндслэн мэдээллээ. Тус байгууллагын олон улсын харилцааны хэлтсийн эрхлэгч Абдельазиз аль-Хар, гүйцэтгэх хорооны гишүүн Ийяс Айяш нар тэдний дотор байгааг агентлаг тэмдэглэв. Хорооны гишүүдийг Хятадаас буцаж ирсний нь дараа Дамаскын нисэх онгоцны буудалд саатуулжээ.
БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ян Зэчи энэ сарын 25-29- хуралдах НҮБ-ын ЕА-ейн 67-р чуулганы нийт улс төрийн санал шүүмжлэлд оролцоно. Өнөөдөр БНХАУ-ын ГХЯ-аас тараасан албан ёсны мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Ян Зечи НҮБ-ын ЕА-д дэлхийн улс төрийн байдал болон олон улсын ба бүс нутгийн чухал чухал асуудлаар Хятад улсын байр суурийг тодорхойлох юм.
Европт янз бүрийн шашин шүтлэгтэй хүмүүс «Гэмгүй лалын шажинтнууд» лалын эсрэг киног эсэргүүцэн нэгдэв. Норвегид Осло хотын засаг дарга шуугиан дэгдээсэн киног эсэргүүцсэн жагсаалыг тэргүүлэв. Тэмцэл хөдөлгөөн Латин Америкт ч өрнэв. Бразилийн Сан-Пауло хотод лалын ба католик шажны зүтгэлтнүүд гар барилцан эсэргүүцлийн жагсаалд оролцов.
Өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Арабын улсуудын холбооны тэргүүн Набиль Аль-Араби нар уулзаж, Сирид гарсан мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг авч үзэж хэлэлцэв. НҮБ-ын ЕА-ейн хэвлэлийн албанаас мэдээлснээр эдгээр хоёр байгууллагын удирдагчид Дамаскад олон улсын хэмжээнд явуулах шинэ үйл ажиллагааг бэлтгэж байна.
Өчигдөр түркийн шүүх улс орныхоо арми флотын командлагч байсан гурван генералыг төрийн эргэлтийг бэлтгэсэн ялаар яллаж, шийтгэх тогтоол гаргав. Хуурай замын цэрэг, Цэргийн нисэх хүчин, Тэнгисийн цэргийн флотын командлагч асан Четин Доган, Ибрагим Фыртын, Озден Орнек нарыг 2003 онд төрийн эргэлтийг бэлтгсэн ялаар яллаж, шоронд 20 жилээр хорих шийтгэх тогтоол гаргажээ.
Бенгазид ливийн засгийн газрын талынхны жагсаалд оролцогчид өнөө шөнө «Ансар аш-Шариа» лалын зэвсэгт бүлгийн баазыг дайрав. Ройтер агентлагийн мэдээлснээр 3 хүн амь үрэгдэж, хориод хүн шархдав. «Ансор аш-Шариа» бүлгийн гишүүд Бенгази дэх төв байраа орхиж явав. Агентлагийн уламжласнаар ливийн цагдаагийн хүчин, засгийн газрын цэрэг давшилтыг зохион байгуулсан бололтой.
АНУ-д зохиосон «Гэмгүй лалын шашинтнууд» лалын эсрэг киног эсэргүүцэх цуглаан жагсаал өчигдөр лалын шашинт олон улсад ням гаригийн уламжлалт мөргөл үйлдсний дараа гаарав. Пакистаны эрх баригчид ням гаригийг «Зөнчийг хайрлах өдөр» хэмээн зарлаж, хүн амдаа хандан хүч хэрэглэх ажиллагаа явуулахаас түдгэлзэж, дан энх тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалжээ.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012