×
Улс төр 21 Есдүгээр сарын 2012
Сирийн талаар барууныхан хоёрдмол бодлого явуулж байна. Сирийн сөрөг хүчнийхэнд их хэмжээний зэвсэг нийлүүлэх тухай Барууныхны төлөвлөгөөг шинжээчид ийнхүү тайлбарлалаа. Сирийн эвлэршгүй сөрөг хүчинд байлдааны хүнд зэвсэг нийлүүлэхээр Барууныхан төлөвлөж байна. Жишээ нь, зенитийн төхөөрөмж, пуужингийн цогцолборууд, том калибрын пулемет зэргийг нийлүүлэх гэж байна. Энэ тухай дипломат эх сурвалжаас тодорхой болсон байна.
Өнөөдөр Японы өнөөгийн ерөнхий сайд Ёсихико Нода эрх баригч Ардчилсан намын удирдагчаар улиран сонгогдож, ерөнхий сайдын албан тушаалаа хэвээр хадгалсан тухай японы NHK телевизийн сувгаар мэдээллээ. Тэрээр 10-р сарын эхээр засгийн газарт халаа сэлгэлгэ хийнэ. Нода өнөөдөр Токиод Ардчилсан намын их хурал дээр намын дотоодын санал хураалтын үр дүнгээр дийлэнх олонхи санал авчээ.
Ази пуужин-цөмийн шинэ донсолгоо гэгчийн босгон дээр байна. БНАСАУ-ын хонгилд байрлуулсан их бууны цогцолборыг устгаж мэдэх баллистик пуужинг бүтээж байна гэж өмнөд солонгосын цэргийнхэн саяхан мэдэгдлээ. АНУ-ын радиолокацын шинэ системийг АНУ-д байрлуулах нь илүү хүчтэй цөмийн зэвсэг боловсруулахад биднийг тухирна гэж Пхеньян мэдэгджээ. Пентагоны тэргүүн Леон Панетта америкийн 2 дахь радиолокацын станцыг Японд байрлуулах асуудлаар Токиод айлчлах үеэрээ тохиролцсон юм.
Гүржэд гяндангийн тойрны шуугиан маргаан гаарсаар байна. Гяндангийн ажилтнууд гол төлөв ерөнхийлөгч Саакашвилийн улс төрийн эсэргүүцэгчдийг эрүүдэн зовоож байна гэж орон нутгийн хэвлэл мэдээлийн хэрэгслээр тархсан шоронд хоригдолуудыг эрүүдэж байгааг харуулсан дурс бичлэгийг зохиогч үзэж байна. Сөрөг хүчин сонгуулийн өмнө байдлыг хурцатгахын тулд өдөөн хатгалга өдөөсэн гэж Гүржийн удирдагч зэмлэв.
Өнөөдөр лалын шажинт улсуудад зөнч Мухамедыг доромжлосон америкийн киног интернетээр үзүүлж, францын сэтгүүлд зөнчийн шог зураг нийтлэснийг эсэргүүцсэн олон нийтийн цуглаан жагсаал хийх юм. Зөнч Мухаммедыг хайрлан халамжлах өдрийг Пакистанд зарлав. Өнөөдөр аюулгүй байдлыг хангаххын тулд лалын шажинт 20 гаруй улсад суугаа Франц, АНУ-ын дипломат төлөөлөгчдийн газар ба соёлын төвүүдийн ажлыг тур зогсоов.
Бээжингийн эрх баригчид Японд хамаатай ном болон өөр төрлийн бүтээгдэхүүн хэвлэн гаргахыг хэдэн хэвлэлийн газарт хориглов. Зүүн Хятадын тэнгисийн Дяоюйдао (Сенкаку) арлуудын тойрны санал зөрөлдөөнтэй холбогдуулан ийн арга хэмджээ авсан бололтой. Өнөөдөр мэдээллийн Киодо агентлаг Бээжин дэх эх сурвалжийн мэдээг үндэслэн энэ тухай уламжлан мэдээлэв. Тухайлбал японы зохиолчдын ном болон Японы тухай хятадын ном зохиол гаргахыг хоригложээ.
Палестины үнэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас НҮБ-д Палестинд ажиглагч улсын статус олгох асуудлаар ЕА-д хандвал Орос улс мөн саналыг дэмжинэ гэж олон улсын байгууллагад суугаа ОХУ-ын байнгын элч төлөөлэгч Виталий Чуркин батлан илэрхийлэв. «Бид эл асуудлаар зарчимт байр суурь баримталж, энэ зорилгоор дэвшүүлэх бүх саналыг дэмжинэ» гэж тэрээр мэдэгдлээ.
Сөрөг хүчний зэвсэгт отрядууд засгийн газартай хийж буй тэмцэлд ялагдах тавилантай гэж Сири улсын ерөнхийлөгч Башар Асад үзэж байна. Үүний хамт тэрээр сөрөг хүчинд хандан яриа хэлцээ хийхийг уриалжээ. Дамаск сөрөг хүчний цэргийг «нийгэмд дургүйцэл төрүүлсэн засгийн газартай хийж буй тэмцэлдээ амжилт хэзээ ч гаргахгүй террористууд» хэмээн үзэж байгааг Асад батлан илэрхийлэв.
НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын элч төлөөлэгч Виталий Чуркин Иран болон өрнөдийн орнуудад хандан ираны цөмийн асуудлыг шийдвэрлэх дипломат арга замыг эрэхийг уриалав. Өрнөдийн орнууд болон Иран «ираны цөмийн хөтөлбөрийн тойрны асуудлыг улс төр, дипломат арга замаар зохицуулахын тулд яриа хэлцээ хийхийг эрмэлзэх ёстой» гэж Чуркин өчигдөр НҮБ-ын АЗ-ийн ираны асуудлаархи хуралдаан дээр мэдэгдлээ.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012