×
Улс төр 20 Есдүгээр сарын 2012
Пентагоны тэргүүн Леон Панетта Ази тивээр хийж байгаа айлчлалынхаа хүрээнд газар нутгийн маргаантай асуудлаас болж сүүлийн долоо хоногт харилцаа нь эрс муудаад байгаа Япон, Хятад улсуудад айлчилалаа. АНД-н бүс нутагт бие биеэ харилцан үгүйсгэж байгаа хандлага хүчээ авч байгаа нөхцөлд тэрээр дипломатын хүндхэн ажлыг гүйцэтгэлээ. Нэгдүгээрт, тус бүс нутгийн улсуудын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх.
АНУ Мьянма руу давшилж эхэллээ. Өчигдөр ерөнхийлөгч Барак Обама “мьянмагийн хаврын” билиг тэмдэг, сөрөг ардчилсан хүчний тэргүүн Аун Сан Су Чжиг Цагаан ордонд хүлээн авч албан бус байдалд уулзлаа. Урьд нь түүнтэй төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон уулзсан юм. Түүнийг өндөр түвшинд хүлээж авснаараа Вашингтон зочиндоо томоохон аванс бичиж өглөө.
Сирийн сөрөг хүчний дайнчид, засгийн газрын цэргүүд ялалтад хүрэхийн тулд эцсээ хүртэл байлдахад бэлэн байна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Нью-Йорк хотноо хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Сирийн ард түмний сэтгэл санааг илэрхийлж чадах улс төрийн яриа хэлэлцээ хийж эхлэхийг сөргөлдөж байгаа талуудад тэрээр уриаллаа.
Маргаантай байгаа арлуудын эргэн тойронд үүсээд байгаа сөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулж, АНД-д түгшүүртэй байдал үүсгэхгүй байхыг Япон, Хятад улсуудад НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун уриаллаа. Тус бүс нутагт болж байгаа үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа гэж ерөнхий нарийн бичгийн дарга өчигдөр НҮБ-ын төв байранд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012