×
Улс төр 18 Есдүгээр сарын 2012
Сирийн тэнгэрт нислэгггүй бүс байгуулах нь сирийн хямралыг шийдвэрлэх үр ашигтай арга биш бөгөөд энэ улсад хүчирхийлэлийг улам нэмэгдүүлнэ. Сири улсад болж байгаа үйл явдлыг мөрдөн шалгах НҮБ-ын комиссийн төлөөлөгч Карен Комин Абу Заид өчигдөр Женевт ингэж мэдэгдсэн байна.
Кабулд террорын ажиллагаа ахин явуулав. Амиа золиослогч эмэгтэй «Лалын шажинтнуудын гэм зэмгүй байдал» гэдэг шуугиан дэгдэсэн киног эсэргүүцэж тэсрэх зэвсэг хэрэглэж, өөрийгөө хөнөөсний уршгаар ЕАБНУлсын хувийн компанийн 12 ажилтан амь үрэгджээ. Хэнээрхэл бусад улсад ч намжихгүй байна. Эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн Хойд Африк, Ойрхи Дорнод, Азийн хэдэн бүс нутгийг хамрав. Бангладеш Индонези хоёр улс Пакистан Энэтхэг улсуудад нэмэгдэв.
Өнөөдөр хятадын 11 хөлөг онгоц Зүүн Хятадын тэнгисийн Японы хяналтад байгаа Сэнкаку (Дяоюйдао) арлууд орчмын усанд цөмрөн орсон тухай Японы эргийн манааны газраас «Франс Пресс» агентлагад мэдээллээ. Орон нутгийн цагаар 16 цаг 30 минутад хятадын 10 хөлөг онгоц Ёцуризима арлын ойролцоо харагдсан тухай японы төлөөлэгч өгүүлжээ. Урьд хятадын эргүүлийн хөлгийг энд ажигласан байна.
Сеулийн их сургуулийн профессор Андрей Ланьковын «ОДХ» радиод зориулан бичсэн өгүүллэгийг сонсогчдынхоо анхааралд толилуулая. Сүүлийн өдрүүдэд Умард Солонгосоос ирсэн хүмүүстэй олонтаа уулзаж ярилцлаа. Тэд тус улсад бизнес эрхлэж буюу төлөөлөгчдийн газруудад ажиллаж байна. БНАСАУ-д болж байгаа үйл явдал гайхал төрүүлж байна. Ялангуяа түшмэдийн зан үйлд өөрчлөлт гарсан гэж тэд ярьцгаав.
НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн АНУ, Орос, Их Британи, Франц, Хятад улсуудын төлөөлөгчид Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд Монгол улсын цөмийн зэвсэгггүй статусыг баталгаажуулах угтан тосох тунхаглалд тус улсын төлөөлөгчидтэй хамт гарын үсэг зурлаа.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012