×
Улс төр 17 Есдүгээр сарын 2012
Киргизид болсон Террорын эсрэг ШХАБ-ын бүс нутгийн зөвлөлийн хуралдаанаас Орос улс мөн зөвлөлийг даргалах шийдвэр гаргав.Одоогоос 10 жилийн өмнө байгуулсан Террорын эсрэг бүс нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа одоогоор терроризм, хэт даврагч үзэлтэй хийх тэмцлээр хязгаарлагдсан байна. Олон улсын эвслийн хүчнийг Афганистанаас гаргаснаас хойш мансууруулах бодисыг их хэмжээгээр шургалуулан тээвэрлэх ноцтой аюул бүс нутагт тулгарахыг Москва анхааруулав.
Хятад, Японы хооронд маргаан үүсгэсэн Зүүн Хятадын тэнгисийн Сэнкаку арлууд аюулгүй байдлын тухай япон-америкийн гэрээгээр хамгаалагдсан гэж Токио Вашингтон хоёр санал нэгтэй үзэж байна гэж өнөөдөр Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба Токиод айлчилж байгаа Пентагоны толгойлогч Леон Паннетатай уулзсныхаа дараа мэдэгдлээ. Эдгээр арал хэлэлцээний гол сэдэв болоогүй ч эл асуудлаар Япон АНУ-ын санал нийцэж байгааг тэмдэглэсэн гэж дипломат ажилтан хэллээ.
МАГАТЭ-гийн Ерөнхий бага хурлын жил дутмын ээлжит чуулган өнөөдөр Вена хотноо нээгдэнэ. Дэлхийн 155 улсын төлөөлөгчид атомын энергийн хөгжил ба цөмийн тэргүүний технологийг нэвтрүүлэх асуудлыг ажлын долоо хоногийн турш авч үзэж хэлэлцэнэ. БНАСАУ-ын цөмийн асуудал болон атомын зэвсгээс чөлөөтэй бүс Ойрхи Дорнодод байгуулах асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд онцгой байр эзлэж байна.
«Лалын шашинтнууд гэм зэмгүй байна» гэдэг киног үзэлсэнтэй холбогдуулан гаарсан эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн Европыг хамрав. Бельгийн Антверпен хотноо цагдаа нар цугларагсдыг тарааж, 200 гаруй хүнийг баривчлав. Данийн нийслэл Копенгагенд АНУ-ын элчин сайдын яамны дэргэд жагсаалд оролцсон хэдэн лалын шажинтныг саатуулжээ. Нидерландэд ч лалын радикал үзэлтнүүд тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхийг уриалав. Түүнчлэн эсэргүүцэгчид Лондонд АНУ-ын элчин сайдын яамны дэргэд цугларав.
«Лалын ажилтнууд гэм зэмгүй байна» гэдэг киног эсэргүүцэж Карачи хот дахь АНУ-ын консулын газрын дэргэд эсэргүүйцлийн жагсаалаа үргэлжлүүлнэ гэж пакистаны хэт даврагсад эсэргүүцлийн жагсаалд оролцсон хүн амь үрэгдснээс хойш зарлан мэдээлэв. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар өчигдөр лалын намууд Карачид АНУ-ын консулын газрын дэргэд олон мянган хүний жагсаалыг зохион байгуулжээ. Консулын газарт дайран орохыг жагсагчид оролдов.
Өнөөдөр НҮБ-ын хүний эрхийн зөвлөл хуралдаж, сирийн мөргөлдөөний асуудлыг авч үзэж хэлэлцэнэ. Үүний өмнө НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхлэсэн дээд комиссар Нави Пиллай сирийн засгийн газар ба сөрөг хүчин хүч хэрэглэх ажиллагааг гааруулсныг буруушаав. «Энгийн номхон хүн амыг сүйдэх уршигтай мөргөлдөөн Сирид үргэлжиж байгаад сэтгэл гүнээ тугшиж байна» гэж тэрээр мэдэгджээ.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012