×
Улс төр 16 Есдүгээр сарын 2012
Парис дахь АНУ-ын ЭСЯ-ны дэргэд хууль бусаар эсэргүүцлийн ажиллагаа явуулах гэж оролдсон зуу орчим хүнийг цагдаагынхан баривчилсан байна. Лалын шашинтай орнуудад олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын учир шалтгаан болсон “Лалынхан буруугүй” киног эсргүүцсэн жагсаал хийхийг оролдсон байна. Энэ удааг хэсэг хүмүүс л ЭСЯ-д ойртож чадсан байна. Тэднийг баривилсан юм.
Өмнөд Солонгос улсын ТЦХ-ний байлдааны хөлөг онгоцууд өнөөдөр ажлын айлчлалаар Владивосток хотод хүрэлцэн ирлээ. Өмнөд Солонгос улсын зочид, далайчдыг ОХУ-ын ТЦХ-ний гвардын пуужинт аврага хөлөг онгоц “Варяг” дээр хүлээн авч байна. Өмнөд солонгосын далайчид өнөөдөр Номхон далайн флотын командлалын төлөөлөгчидтэй уулзаж, Владивосток хотын даргын байранд зочлох юм байна.
Хятад улсад суух элчин сайдаар саяхан томилогдсон Синити Нисимия өнөөдөр Токио хотын нэгэн эмнэлэгт нас баржээ. Синити Нисимияг Япон улсаас Хятад улсад суух элчин сайдаар өнгөрсөн мягмар гаригт томилсон юм. Газар нутгийн маргаанаас болж Хятад улсад өрнөөд байгаа эсэргүүцлийн ажиллагаатай энэ дипломатчийн үхэл ямарч холбоогүй гэж Япон улсын ГХЯ Франс Пресс агентлагт мэдэгдсэн байна.
Афганы цагдаагынханы дүрэмт хувцсыг өмссөн үл мэдэгдэх этгээдүүд өнөөдөр тус улсын өмнөд хэсэгт НАТО-гийн 4 цэргийн албан хаагчийг буудаж алсан байна. Энэ үйл явдал болсон газар болон ямар үндэстний цэргүүд алагдсан тухай тодорхой мэдээлэл байхгүй гэж Афганистан дахь гадаадын хүчний командлал мэдэгдснийг иш татан РИА Новости агентлаг уламжиллаа.
Египетийн “Аль-Азхар” их сургуулийн дээд лам, шейх Ахмед ат-Тайеб, лалын шашныг доромжлосон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль гаргахыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунаас гуйсан байна. Америкийн “Лалууд буруугүй” киноноос болж лалын шашинтай орнуудад эсэргүүцлийн жагсаал цуглаан болж байгаатай холбогдуулан дээд лам ийм хүсэлт тавих болсон байна.
Сирийн асуудлаарх Египет, Түрк, Саудын Арав, Иран улсуудын оролцож байгаа “лалын дөрвөлийн” үйл ажиллагаа мөргөлдөөнийг зохицуулах НҮБ болон АОЛ-ийн хүчин чармайлтад саад учруулахгүй юм. Дамаскт Сири улсын ерөнхийлөгч Башар Асадтай хийсэн хэлэлцээрийнхээ дүнгээр тусгай төлөөлөгч Лахдар Брахими өчигдөр орой мэдэгдэхдээ ингэж хэлсэн байна.
Арабын ертөнцөд эсэргүүцлийн ажиллагааг уриалан дуудах шалтгаан болсон лалын шашинтнуудын сэтгэл санааг доромжилсон кинонуудыг ирээдүйд гаргахгүй байх талаар шаардлагатай арга хэмжээ авхыг Египет улсын ерөнхий сайд Хишам Кандил АНУ-д уриаллаа. Сүсэг бишрэлийг доромжлох нь байж болошгүй зүйл бөгөөд улам гаарч байгаа хүчирхийллийн ажиллагаа ч байж болошгүй зүйл гэж Кандил Би-Би-Си-д ярилцлага өгөхдөө онцлон тэмдэглэсэн байна.
“Лалууд буруугүй” киноноос болж үүссэн лалуудын эсэргүүцлийн давалгаа даяарчлалыг хамарсан цунами болж хувирлаа. АНУ-ын ЭСЯ-ыг дайрсан дайрлага Герман, Их Британи улсуудын дипломат төлөөлөгчдийн газруудыг дайрч одоо Израиль улсын ЭСЯ-д ойртож байна. “Барууныхны эсрэг халуурал” нэртэй цунами Африк, Ойрхи Дорнодын халуун цэгээс Ази тив рүү шилжлээ. Үүний хариуд АНУ хамгаалалтын байдалд орохоос өөр аргагүй боллоо.
Хятадад байгаа тус улсын иргэдийн эсрэг ямар нэгэн хүчирхийлэл гаргуулахгүй байхыг Япон улс шаардаж байна. БНХАУ-д болж байгаа олныг хамарсан японы эсрэг эсргүүцлийн ажиллагааг өдөөн хатгалага гэж Япон улсын ерөнхий сайд Ёсихико Нода нэрлэсэн байна. Бямба гаригт Бээжинд байгаа Япон улсын ЭСЯ-ны дэргэд 6 мянга гаруй хүн цугларч цагдаагийн бүслэлтийг сэтлэхийг оролдсон байна.
Оросын сөрөг хүчний “Сая сая хүний жагсаал” өчигдөр Москва хотын төвд боллоо. Албан ёсны мэдээгээр 14 мянган хүн оролцсон байна. Хоёр дахин их хүн ирсэн гэж зохион байгуулагчид мэдэгджээ. Ээлжит эсэргүүцлийн жагсаалаа 10-р сард явуулна гэж зохион байгуулагчид нь мэдэгдсэн байна. Эсэргүүцлийн жагсаал, цуглаан тайван байдалд болсон гэж цагдаагынхан мэдээлсэн байна.
Москва хотын төвд болсон “Сая сая хүний жагсаал” урьд нь мэдэгдэж байснаасаа хэдэн цагийн өмнө өндөрлөсөн байна. Сөрөг хүчний тэргүүнүүд бэлтгэсэн хөтөлбөрөө танилцуулахаас өмнө хүмүүс тарж эхэлсэн байна. Харин зохион байгуулагчид нь тайзаан буулгаж, бэлтгэсэн техинкээ хурааж эхэлсэн юм. Цагдаагийн газрын мэдээлж байгаагаар бямба гаригт оросын нийслэлийн төвд төр засагт дургүйцлээ илэрхийлэхээр 13 мянга орчим хүн цугларсан байна.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012