×
Улс төр 15 Есдүгээр сарын 2012
Москвад болсон сөрөг хүчний цуглаанд оролцогчид нийгмийн болон улс төрийн чанартай шаардлагуудыг агуулсан тогтоол баталсан байна. Төр засгийг шүүмжилж, Путины явуулж байгаа бодлогыг хүлээн зөвшөөхгүй байгаагаа илэрхийлж, энхийн бүх арга хэрэгслийг ашиглан тэмцлээ үргэлжлүүлнэ гэж тус тогтоолд өгүүлсэн байна.
Москвагийн төвийн Сахаровын өргөн чөлөөнд болсон сөрөг хүчнийхний цуглаан өндөрлөж байна. “Засгийн эрхийг саятнуудад биш сая сая хүмүүст өгье!”, “Улс төрийн хоригдлуудыг нэн даруй суллал!”, “Хэлмэгдүүлэлтийн эсрэг тэмцье!” зэрэг уриан дор энэ удаагийн жагсаал болсон байна. Сөрөг хүчнийхний мэдэгдснээр “сая сая хүний жагсаалд” зөвшөөрлийн дагуу 25 мянган хүн оролцох ёстой байлаа.
Москвагийн засгийн газартай зөвшилцсний үндсэн дээр хийж байгаа сөрөг хүчний жагсаалд оролцогчид академич Сахаровын өргөн чөлөөнд хүрэлцэн ирлээ. Сөрөг хүчнийхний мэдэгдснээр “сая сая хүний жагсаалд” зөвшөөрлийн дагуу 25 мянган хүн оролцох юм байна.
Өнгөрсөн жил дэлхий дахин зэвсэглэлд 1,7 их наяд доллар зарцуулсан байна гэж НҮБын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун тус байгууллагын Ерөнхий Ассамлейн “дэлхийн соёлын” асуудллаар хийсэн дээд хэмжэний чуулган дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. “Дэлхий дахинд нэг өдөр өмнөх жилээс хоёр дахин илүү зэвсэг зарцуулж байна” гэж Пан Ги Мун цохон тэмдэглэв.
ОХУ–ын ГХЯ–ны хэвлэл ”Международная жизнь” /МЖ/ сэтгүүлийн энэ удаагийн дугаарт ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын ярилцлагыг нийтэлжээ. Уг ярилцлагаар орчин үеийн дэлхийн тулгамдсан асуудлуудыг хөнджээ. Бид та бүхэнд уг ярилцлагын зарим хэсгүүдээс тоймлон хүргье. Орчин үеийн олон улсын байдлыг та хэрхэн үнэлж байна вэ?
Египтийн улс-төрийн намын холбоо ариун шүтээн Мухаммедыг гутаан доромжилсон “Мусульманууд буруугүй” америкийн кино гарсны дараа ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн хоер хүүгээс нь АНУ-ын иргэншлээсээ татгалзахыг шаардав. Энэ тухай орон нутгийн “Аль-Марси аль-Яум” портал уламжилжээ. Түүнчлэн, улстөрийн тэмцэгчид лалын шашныг гутаан доромжилсон киноны эсрэг тэмцлээ нэгтгэн АНУ- ын эрх баригчдаас уучлалт гуйхыг шаардах төлөвтэй байна.
9-р сарын 13-нд МАГАТЭ-гийн удирдах зөвлөл ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар дээр баталсан тогтоолыг тэнцвэртэй болсон гэж үнэлэв. Москва уг баримт бичгийн агуулгад сэтгэл ханамжтай байна.
НҮБ-ын АЗ лалын нилээд хэдэн орнуудад гадаад орнуудын төлөөлөгчдийн газрууд руу цвурал халдлага явуулсныг буруушаан, тэдгээр улс орнуудын ЗГ-аас гадаадын төлөөлөгчдийн газрыг хамгаалах үүргээ биелүүлэхийг шаардав. Энэ тухай баасан гаригт тараасан зөвлөлийн мэдэгдэлд дурджээ. Энэ долоо хоногт интернетэд тавигдасан “Лалын шашинтнууд буруугүй” кино нь лалын нилээд хэдэн орнуудад өргөн эсэргүүцэлтэй тулгарсан юм.
Хятад улсын янз бүрийн хотуудад Япон улстай маргаантай Дяоюйдао /японоор Сенкаку/ арлуудын асуудлаар эсэргүүцсэн хөдөлгөөн им дахин сэргэв. Бээжингийн Япон улсын ЭСЯ ны байрны дэргэд мянга гаруй хүн цугларчээ. Жагсагчид хятадын далбаа болон арлуудыг хамгаалах тухай уриатай зурагт хуудаснууд барьжээ. Японы эсрэг жагсаалууд нь Шанхай/Зүүн Хятад/болон Чанша /Хунань мужийн төв/ болж байна.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012