×
Улс төр 14 Есдүгээр сарын 2012
Египетийн эрх баригчид улс орны нь нийслэлд суугаа АНУ-ын элчин сайдын яамны байшинд ойртох жагсагчдыг саатуулахын тулд гурван метр өндөр бетон хаалт босгосон тухай өнөөдөр америкийн Си-Эн-Эн телевизийн суваг мэдээллээ. Цагдаа нар элчин сайдын яамны ойр хавийн бух гудамжийг хаав. Гэвч Каирт аюулгуй байдлын хүчин, жагсагчдын шируун мөргөлдөөн үргэлжилж байна.
БНАСАУ 2015 онд хиймэл дагуулаа хөөргөхийг ахин оролдох бололтой. Учир нь зохих боловсруулалтын талаар тодорхой амжилт гаргасан гэж өнөөдөр Жон Хопкинсын их сургуулийн америк-солонгосын хүрээлэнгийн сайт мэдээллээ. Умард Солонгос пуужинг хөөргэх талбар- Тонхэ(Мусудан), Сохэ(Тончхан) зэрэг сансрын хөлгийн хоёр буудалтай учраас товлосон хугацаанаас өмнө хиймэл дагуулаа хөөргөхийг оролдож болзошгуй гэж сайтад нийтлэсэн судалгаанд өгүүлжээ.
Бээжин японы засгийн газраас мягмар гаригт худалдан авсан Дяоюйдао (Сэнкаку) арлууд БНХАУ-ын нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэдгийг нотлосон баримт бичгуудийг НҮБ-д шилжүүлжээ. Хятадын Төв телевизийн мэдээлснээр НҮБ-д суугаа БНХАУ-ын байнгын төлөөлөгч Ли Баодун байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзсан байна.
Хамтын аюулгуй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудын мансууруулах бодистой тэмцэх тусгай газруудын өргөн цар хүрээтэй хээрийн сургууль Москва орчимд явагдаж байна. Ийн сургууль тус байгууллагын түүхэнд анх удаа явагдаж байна. Тусгай анги салбарууд нисэх хүчин, хуягт техник, сургагдсан нохой хэрэглэж байна. Орос, Белорус, Казахстан, Армени, Киргиз, Тажикистан улсууд Хамтын аюулгуй байдлын гэрээний байгууллагад нэгдсэн юм.
Ливийн Бенгазид америкийн элчин сайд Крис Стивенсын аллага өмнөөс төлөвлөгдөж байсан. Уг хэргийг АНУ-ын консулын газар руу хэсэг хүмүүс дайрах үед хүмүүсийн нүд хариулж байгаад, АНУ-ын халдалагын ойн өдөр хийсэн нь санаандгүй хэрэг биш юм. Ийм хувилбарыг Цагаан ордны албан ёсны нэрээ хэлэхээс татгалзсан төлөөлөгчдийн адил Израилийн төлөөлөгчид гаргаж байна.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин Ливид суугаа АНУ-ын элчин сайдыг алсан гэмт хэргийг буруушаагаад арабын орнуудын шинэ удирдагчид дипломат ажилтнуудын ауюлгуй байдлыг хариуцах ёстойг дурдав. 9-р сарын 11-нд АНУ-ын дипломат төлөөлөгчдийн газруудад террористууд халдав. Үүний улмаас Ливи улсад суугаа АНУ-ын элчин сайд болон консулын газрын гурван ажилтан амь үрэгдэв.
Өнөөдөр хятадын эргүүлийн зургаан хөлөг онгоц хоёр талын маргаан үүсгэсэн Дяоюйдао(Сенкаку) арлуудын буст цөмрөн оров. Японы засгийн газраас хямралыг зохицуулах штабыг яаралтай байгуулав. Ерөнхий сайд Есихико Нода байдал ахин хурцдсан учир өргөөндөө хугацаанаас нэг цагийн өмнө очив. Японы ГХЯ-аас будлиантай холбогдуулан Хятадын элчин сайдад аман мэдэгдэл хийжээ.
Өмнөд Солонгосын нийт олон Умард Солонгосын төлөө суртал нэвтрүүлгийг хориглосон Үндэсний аюулгуй байдлын тухай хүүлийн 7-р зүйл ангийг хучингуй болгоход бэлэн байна гэж Өмнөд Солонгосын идэвхтэн, БНАСАУ-д хүний эрхийн төлөө тэмцэгч Ким Ен Хван өмнөд солонгосын Өнсэ их сургуульд уг хэлж мэдэгдэв. Энэ зүйл ангийг хучингуй болгсоноор Пхеньяны талынхан ил тод ажиллагаа арга буюу явуулна гэж тэрээр тайлбарлан хэллээ.
Сирийн асуудал эрхэлсэн НҮБ- ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими сирийн ГХЯ-ны тэргүүн валид Муаллемтэй уулзалт хийв. Тус байгууллагын Нью-Йорк дахь төв байранд уламжилснаар, “тэд одоогийн бий болсон байдлаар чин сэтгэлийн, хүчирхэг яриа хэлэлцээ хийсэн “гэж уламжлав. Брахими мэдэгдэлдээ, “хямралыг зохицуулахад бүхий л хүчин чармайлтаа дайчилна” гэжээ.
МАГАТЭ-гийн удирдах зөвлөл пүрэв гаригт Ираны асуудлаар “зууч зургаагийн” /НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүн болон Герман улс/ өргөн барьсан тогтоолын төслийг баталлаа гэж дипломатууд мэдэгдэв. Тэдний ярьж байгаагаар, уг баримт бичигт удирдах зөвлөл иран улс цөмийн хөтөлбөрөө хөгжүүлж байгаад туйлын түгшиж байгаагаа илэрхийлэхийн хамт Тегераныг МАГАТЭ –гийн мэргэжилтэнүүдтэй хамтран ажиллахыг уриалжээ.
АНУ ын засаг захиргаа Каир дахь АНУ- ын ЭСЯ руу хийсэн халдлагын дараа Египтэд тусламжаа зогсоохгуй гэж Цагаан Ордны төлөөлөгч Джей Карни мэдэгдэв. Түүний ярьснаар, Египтийн ерөнхийлөгч хүчирхийллийн халдлагуудыг буруушаан, америкийн элчин сайдйн яамны аюулгүй байдлыг хангахыг амлажээ. Египттэй түншлэл нь үргэлжилж байна гэж Карни цохон тэмдэглэв.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012