×
Улс төр 13 Есдүгээр сарын 2012
БНХАУ –ын оршин суугчдын дийлэнхи нь Япон улстай Дяоюйдао /Сэнкаку/ арлын маргааныг хүчний аргаар шийдэж болно гэж үзэж байна. Энэ тухай Sina.com интернет-порталын зохион явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Санал асуулгад оролцогчдын 86 % нь “Дяоюйдао арлыг тойрсон маргааныг ямар аргаар шийдвэрлэж болох вэ” гэсэн асуултанд “дайнаар” гэж хариулсан байна.
БНАСАУ цөмийн өндөржүүлсэн аюулгүй байдлын тухай шинэ хууль баталсан тухай өнөөдөр “Интерфакс” агентлаг уламжлав. Өнгөрсөн жилийн 8-р сарын 29-нд батласан “цацраг идэвхит бодисны бохирдолтоос хамгаалах хуулийн тухай” яригдаж байна. Уг хууль нь цөмийн объектуудын цацраг идэвхитэй материалуудын удирдлагын аюулгүй байдлын болон цөмийн хаягдалыг утсгах асуудлуудыг хөндөж байна.
“Аль-Каида” АНУ-ыг лалын шашны эсрэг дайн дэгдээсэнд буруушааж байна. “Та нар холокостод бэлэн байцгаа” - гэж АНУ ын лалын шашинтнуудыг энэ байгууллагын АНУ дахь төлөөлөгч Адам Гадан сэрэмжлүүлэв. Өнгөрсөн жил тэр хамгийн их эрэн сурвалжлагдаж байгаа дэлхийн 10 террористын жагсаалтанд орсон.
Зүүн Хятад тэнгисийн Дяоюйдао (Сэнкаку) арлуудаас болж Япон Хятадын хоорондын харилцаа хурцдсан нь эдгээр хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцаанд хохирол учруулж мэднэ гэж өнөөдөр БНХАУ-ын арилжааны дэд сайд Зян Зэнвэй мэдэгдлээ. Япон арлуудыг эзлэсэн гэгч нь хятад-японы худалдаа-эдийн засгийн хэлхээ холбоонд хор уршигтай болж мэднэ гэж тэрээр өнөөдөр Бээжинд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
Пентагон Ливийн эрэг хавийн нутаг руу зүглэх тушаал АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хоёр эскадрын мина зөөгчэд өгөв. Нэг нь ливийн эрэг хавьд ойртсон хийгээд 2 дахь нь хэдэн өдрийн дараа тийшээ очно. Эдгээр хөлөг тодорхой зорилгогүй гэж америкийн БХЯ онцлов. Гэвч Ливид АНУ-ын элчин сайд Крис Стивенсийг алснаас хойш хэдхэн цаг өнгөрсний дараа дээрх тушаал өгсөн билээ.
Египетийн аюулгүй байдлын хүчин өчигдөр орой Каирт АНУ-ын элчин сайдын яамны байшинг чулуудсан жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий арга буюу хэрэглэв. «Интерфакс» агентлагийн мэдээлснээр Египетэд АНУ-ын элчин сайдын яамны дэргэд жагсаал бараг хоёр едер дараалан үргэлжилж байна. Өчигдөр египетийн 2000 орчим оршин суугч АНУ-д зохиож интернетээр тархаасан киног эсэргүүцэх жагсаал хийлээ.
Москва Вашингтлн хоёр терроризмтэй хийх тэмцэлд хүчин чармайлтаа нэгтгэх ёстой гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Тэрээр Ливид америкийн элчин сайд Кристофер Стивенс амь үрэгдсэнтэй холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонд цахилгаан утас явуулав.
Лалын зууч дөрвөн улсын төлөөлөгчдийн уулзалт Сирийн цэргийн сөргөлдөөнийг улс төрийн замаар зохицуулахад чиглэгдсэн дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад мэдэгдэхүйц хувь нэмэр оруулна гэж Оросын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич үзэж байна. Энэ замаар хийх аль ч алхамыг анхааран урамшуулвал зохино гэж тэрээр хэллээ.
Олон улсын зургаан зуучийн төлөөлегчид ( НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван улс ба Германи) Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи МАГАТЭ-гийн тогтоолын төслийг уялдуулан зохицууллаа. Эдгээр улс баримт бичигтээ Ираны цөмийн хөтөлбөрийн хөгжил сэтгэл түгшүүлснийг илэрхийлээд МАГАТЭ-гийн байцаагчидтай хамтран ажиллаж, цөмийн бүх барилга байгууламждаа тэднийг оруулахыг Тегеранд уриалжээ. Өнөөдөр эл тогтоолоор МАГАТЭ-гийн захирагчдын зөвлөлд санал хураана.
Өчигдөр орой хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд БНХАУ-ын дэд дарга Си Зиньпиний хэлсэн үгнээс иш татсан албан ёсны мэдээллийг нийтлэв. Тухайлбал Си Зиньпинийг Хятадын КН-ын ахмад зүтгэлтэн Хуан Жун нас нөчсэнтэй холбогдуулан эмгнэл илэрхийлсэн БНХАУ-ын дарга Ху Зиньтао ба бусад удирдагчдын хамт дурдсан байна.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012