×
Улс төр 12 Есдүгээр сарын 2012
Умард Солонгосын армийн Өмнөд Солонгосыг түрэмгийлэн эзлэх ажиллагааг сургуулилах цэргийн сургууль явуулах тухай Пхеньян мэдээлвэл дэлхий даяар тархах сенсаци болж мэднэ. Тэгвэл НҮБ-ын АЗ-ийн яаралтай хуралдаан зарлан хуралдуулж, түрэмгийлэгчийг тогтоон барих хатуу шаардлага тавих байсан. Харин саяхан өмнөд солонгосын ба америкийн цэргийнхэн Умард Солонгосыг түрэмгийлэн эзлэх ажиллагааг сургулилсан тухай «Дона ильбо» өмнөд солонгосын сонины мэдээллийг бараг анхааралгүй өнгөрөөв.
Египтийн АНУ-ын Элчин сайдын яамны дэргэд шөнийн турш америкийн эсрэг бослого үргэлжлэв гэж ИТАР-ТАСС агентлаг уламжилжээ. Каир адхь АНУ-ын элчин сайдын яамны ажилтанууд шөнө дөлөөр гэр рүү гээ явсан байхад, хэдэн арван хүнтэй эсэргүүцэлийн арга хэмжээ үргэлжилсээр байлаа. Тэд америкийн элчин сайдыг буцаахыг шаардахын хамт, нэг жилийн өмнө алагдсан “Аль-Каидагийн” удирдагч Усама бен Ладеныг магтаж байлаа.
2014 онд олон улсын цэргийн хүчнийхэн Афганистанаас гарч явсны дараа, гадаадын баазууд хэвээр үлдэх төлөвтэй байгаа нь байдалд сөргөлдөж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Азийн харилцан ажиллагаа болон итгэлцэлийн арга хэмжээнүүдийн асуудлаархи сайд нарын түвшингийн уулзалт дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв.
9-р сарын 9-нд Сирийн Алеппо хотын цуврал халдлагуудыг буруушаасан Орос улс тогтоолын төслийг НҮБ-ын АЗ хүлээж авсангүй. Алан хядагчдын ажиллагааны үр дүнд 50 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн шархаджээ. Тогтоолын төсөл нь Багдадад болон иракийн бусад хотуудад гарсан алан хядах ажиллагааг буруушаасан ижил төрлийн баримт бичгийн хамт 9-р сарын 10-нд АЗ-ийн гишүүдийн дунд тараагдсан байв.
Еврокомисийн "Газпром”-д гаргасан гомдолуудыг зохицуулахын тулд бүх зүйлийг хийх болно гэж Орос улсын ерөнхийлгөч Владимир Путин мягмар гаригт мэдэгдэв. Ингэхдээ Москва байгалийн хий нийлүлэх өөр зах зээл хайхад бэлэн бөгөөд тухайлбал, Азид гэв.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012