×
Улс төр 11 Есдүгээр сарын 2012
Нилээд хэдэн бие даасан эх сурвалжуудын мэдээллүүдээс БНХАУ- ын дэд дарга Си Зиньпинь хятадын шинэлэгчдийн нэг Ху Дэпинтэй уулзалт хийжээ. Үүнийг ажиглагчид 18-р их хурлын өмнө “тав дахь үеийн “удирдагч шинэчлэлийг гүнзгийрүүлэх цаашдын зорилтод сэтгэл зовниж буйгийн тэмдэг гэж харж байна.
Хятад улс хоёр хөлөг онгоцыг Дяоюйдао /Сэнкаку/ арлуудыг хамгаалахаар илгээсэн бөгөөд гурав дахь хөлгийг Японы ЗГ мягмар гаригт өөрийн болгосон гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. Өмнө нь мэдээлж байснаар, Японы ЗГ 9-р сарын 10 нд Хятад улстай нутаг дэвсгэрийн маргаантай Зүүн-Хятадын тэнгисийн японы газар эзэмшигчийн эзэмшилийн таван арлуудын гурвыг албан ёсоор худалдаж авах тухай мэдээлж байсан.
Владивостокийн АНДЭЗХА-ны ДХУ дээр Орос улсын удирдлага хоёрдмол утгагүйгээр гадаад эдийн засгийн “дорнын чиглэлийг ” тодорхойлсон. Энэ нь Өрнөдийн түншүүдтэй хийх яриа хэлэлцээнд Орос улсын байр суурийг бэхжүүлэх зорилготой эх орны эдийн засагт шинэ зүйл гэдэг юм уу, улстөрийн тоглоомын хэсэг үү? Үүний учрыг шинжээчдийн туслалцаатай олъе.
Олон улсын “Аль-Каида” алан хядагчдын сүлжээний удирдагч Айман аз-Завахари тус байгууллагын хоёрдугаар хүн Абу Яхьи аль-Либи бие барсныг батлан хэлжээ. Аль-Либиг устгасан тухай мэдээ 6-р сарын эхээр мэдээлсэн. “Аль-Каидын “ тараасан дүрс бичлэгээс иш татан Рейтэр агентлаг уламжилжээ. АНУ-ын уламжилж байгаагаар, аль-Либи нь Пакистаны хойд хэсэгт нисэгчгүй онгоцны цохилтын улмаас нас барсан.
  АНУ –ад 2001 оны 9 –р сарын 1 ний өдрийн хамгийн аймшигт халдлагад өртсөн хүмүүсийг санан дурсаж байна. Өнөөдөр АНУ-ын түүхэнд гарсан хамгийн аймшигт халдлага болсны 11 жилийн ойг тэмдэглэж байна.
  Сирийн ЗГ болон сөрөг хүчнийхнийг улстөрийн шилжилтийн процесуудыг зөвшилцөх яриа хэлцээ хийх төлөөлөгчдийг томилохыг уриалав. Энэ тухай Орос улсын ерөнхийлөгчийн Ойрхи-Дорнодын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч, Оросын ГХЯ ны дэд сайд Михаил Богданов Сирийн сөрөг хүчний нилээд хэдэн тэргүүлэгч дэд бүтцүүдийн удирдагчидтай Парист хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгдэв.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012