×
Улс төр 9 Есдүгээр сарын 2012
Владивостокт болсон АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын дүнд сэтгэл ханамжтай байна гэж ОУ-ын ерөнхийлөгч В.Путин өнөөдөр мэдэгдлээ. Төгсгөлийн хэвлэлийн бага хурал дээр төрийн тэргүүн үг хэлэхдээ АНДЭЗХАБ оршин тогтносон үеэс хамгийн үр бүтээлтэй нь энэ удаагийн дээд хэмжээний уулзалт боллоо гэж мэдэгдсэн байна. Мөн өнөөдөр “АНДЭЗХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн тунхаглал”-ыг сайшаасан байна.
Орос улс инновацийн салбарт Хятад улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлхийг сонирхож байна гэж ерөнхийлөгч В.Путин АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Гадаадын түншүүд тэр тусмаа хятадын түншүүдтэйгээ “инновацийн технолог” дээр хамтран ажиллахыг Москва гойд сонирхож байна гэж тэр тэмдэглэсэн байна.
“Газпром” компанийн талаар ЕХ-ны явуулж байгаа ажиллагаанд харамсаж байгаагаа ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин илэрхийлээд, үүнийг “худалдааны дайн” гэж үзэхгүй байна гэж мэдэгдсэн байна.
Владивостокт болсон АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт бүх тавьсан зорилтоо биелүүлсэн гэж ОУ-ын ерөнхийлөгч В. Путин төгсгөлийн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. АНДЭЗХАБ-ын гишүүн орнуудын ойрын үед шийдвэрлэх ёстой үндсэн асуудлуудыг уулзалтанд оролцогчдын баталсан төгсгөлийн тунхаглалд тодорхой заасан гэж тэр онцлон тэмдэглэсэн байна. Эдийн засгийн янз бүрийн салбарт хамтран ажиллах асуудалд онцгой анхаарал хандуулсан байна.
Владивосток хотод 9-р сарын 8-9- хооронд болсон АНДЭЗХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтын албан ёсны хэсэг өнөөдөр уламжлал ёсоор хамт олноороо зурагаа татуулснаар өндөрлөлөө. Өнөөдөр дээд хэмжээний уулзалтын хоёр дахь ажил хэрэгч хуралдаан болсон байна. Өнөөдрийн уулзалт дээр дээд хэмжээний уулзалтад оролцогчид инновацийн асуудлыг хэлэлцсэн юм. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хүнсний аюулгүй байдлын асуудлыг сөхөж тавилаа.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012