×
Улс төр 8 Есдүгээр сарын 2012
Өнөөдөр Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Русский арал дээр зохиогдож байгаа АНДЭЗХА-ны ДХУ-д оролцохооор ирсэн гадаад орнуудын тэргүүн нартай хоёр талын цуврал уулзалтаа үргэлжлүүлэв. Канад, Япон, Өмнөд-Солонгос, Малайзи,Тайланд улсуудын тэргүүн нартай хийсэн уулзалтууд нь бараг бүхэлдээ эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудад зориулагдав.
Ойрхи Дорнодод үйл олноор хөнөөх зэвсгээс ангид бүс байгуулах асуудлыг хэлэлцэх бага хурлыг 2012 он дуусахаас өмнө хуралдуулахыг ОУ санал болгож байна. Владивостокт болж байгаа АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров өнөөдөр сэтгүүлчдэд ингэж мэдэгдлээ.
Япон, Орос улсууд газар нутгийн асуудлаар энэ жил ГХЯ-дын орлогч сайд нарын түвшинд зөвлөлгөөн явуулж байхаар тохиролцсон байна. Владивосток хотод болж байгаа АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнөөдөр Япон улсын ерөнхий сайд Ёсихико Нодатай уулзахдаа ийм тохиролцоонд хүрсэн байна. Газар нутгийн асуудлаарх зөвлөлдөөний шинэ үе шат 11-р сард Япон улсад болно гэж тооцож байна.
ОУ-ын Владивосток хотын Русский арал дээр анх удаа болох АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний анхны уулзалтыг өнөөдөр В.Путин нээх болно. Эзэн улсын эрхийнхээ дагуу ОХУ-ын ерөнхийлөгч хэд хэдэн бүгд хуралдааныг хийлгэх бөгөөд Ажил хэрэгч зөвлөлдөх зөвлөлийн гишүүдтэй уулзах юм. АНДЭЗХАБ-ын орнуудын төрийн тэргүүнүүдийн цуврал уулзалтууд ням гаригт төгсгөлийн тунхаглал баталснаар өндөрлөх юм.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012