×
Улс төр 6 Есдүгээр сарын 2012
АНДЭЗХАБ-ын залуучуудын дээд хэмжээний уулзалтын зөвлөмжүүд төрийн тэргүүнүүдийн анхаарлын төвд байх болно гэж Лавров үзэж байна. “Бид залуучуудтай хамтран ажиллахыг хүсэж байна, бид тэднийг манай нийгмийн салшгүй нэгэн хэсэг гэдгийг мэдрэхийг хүсэж байна гэж Лавров хэлсэн байна.
Вашингтон, Бээжингийн хоорондох түгшүүртэй байдал намжсангүй, тэдний харилцааг булингартуулж байгаа нэг ч асуудлаар харилцан буулт хийсэнгүй. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны Хятад улсад хийсэн айлчлалыг ингэж дүгнэж болхоор байна. Хятад улс, АНУ хоёр түншүүд бөгөөд тэдний харилцан хамаарал улам л өсөн нэмэгдэх болно. Энэ л хоёр талын санал нэгтэй байсан цорын ганц асуудал бололтой.
АНД-н бүс нутгийн ГХЯ болон Худалдааны сайд нар өнөөдөр Владивостокийн ДХУ-ын зохион байгуулалтын бэлтгэл ажлыг өндөрлөж, хамтарсан мэдэгдэл гаргав. Уг баримт бичигт худалдаа харилцаанд зориулсан нийтлэг нөхцөлүүдийг бий болгож, гадаадын зах зээлээс хамгаалж, дотоодын зах зээлд янз бүрийн хиймэл хязгаарлалтууд гаргахгуй байх нөхцөлүүдийг заасан гэж ОХУ-ын ГЯ-ны сайд Сергей Лавров мэдэгдэв.
Ардчилсан намаас Барак Обамаг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэв. Agence France-Presse агентлагийн уламжилснаар, Хойд Каролинд болсон намын их хурал дээр ерөнхийлөгч асан Билл Клинтон уг мэдээг олон нийтийн сонорт хүргэжээ. “Ерөнхийлөгчөөр Мишель Обамайтай суух ухаантай шийдвэр гаргасан хүнийг би ерөнхийлөгч болоосой гэж хүсч байна” гэж Клинтон үг хэлэхдээ хошигнож байв.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Владивосток хотод хүрэлцэн ирлээ. Төрийн тэргүүний ажлын айлчлалын гол зорилго АНД-н бүс нутгийн ЭЗХА-ны ДХУ-д оролцох явдал юм. Орос улс АНД-н бүс нутгийн ДХУ-ыг анх удаагаа өөрийн нутаг дэвсгэр дээх зохион явуулж байна. Олон улсын уг арга хэмжээ нь 9-р сарын 7-9- өдрүүдэд Русский арал дээр болно.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012